Өнөөдрөөс халаалт өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил 80 гаруй хувьтай байгааг салбар яамнаас өнгөрөгч даваа гаригт мэдээллэсэн. Айл өрхүүдийн халаалтыг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгөхөд бэлэн болсон байна.

Нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгааг албаны хүмүүс танилцуулсан. Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор цахилгаан сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа аж. 

 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ. 

Иймд айл өрх, албан байгууллагуудын халаалт өгч байгаа энэ өдрүүдэд  гэрээ эзэнтэй байлгахыг зөвлөж байна.

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top