”Намар цагт мацаг барих маш үр дүнтэй”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин "Мацагтан Монголчууддаа" зориулж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах уриалгыг хүргэсэн байна. Мөн тэрбээр эрүүл хооллолт, зөв амьдралын хэмнэлийн талаар сошиалд лайв хийж хэвшсэн байдаг. Эрхэмсэг П.Анужин нийт монголчууддаа хандан 

"Эрүүл болох үйл эрс шийдвэрээр эхэлж, ухаарлаар тэтгэгдэн нэгэн үзүүрт сэтгэлийн хүчээр хөглөгдөн хүрэх газраа хүрдэг гэж боддог.

Та эрүүлийг хүсч байгаа л бол эрс шийд! Битгий цаг алд, битгий эргэц, бас битгий өөртөө худал хэлж шалтаг тооч! Миний бие тэвчээрээр бус ухаарлаар мацагтай ханилдаг болсон тул мацаг миний найз! Найзтайгаа байх тусам явуулмааргүй. Тэр надад итгэл, хайр, гоо үзэмж, тэнүүн дэлгэрийг өгдөг! Мацгийг тэвчээрээр хийдэг байсан тэр үед мацаг холын ёсорхуу анд минь байсан...

Энэ бүх үгийг амьтай нь хэлэх гэж өдий төдий амаргүй замыг туулж ирлээ. Зам бартаатай байсан ч намайг эрүүлд хүргэсэн. Хэлж буй бүх үгээ үхлээс эрүүлд хүрэх замдаа өөрөөсөө олсон учир үг бүхэн минь миний түүх!

Ижийн сүү, ижийн гарын хоол, өрх тусгаар гэрийн тань хоол шим дүүрэн байх болтугай! Эрүүлийг илгээе тандаа!" хэмээн бичжээ.

Мөн тэрбээр мацаг барих маш үр дүнтэй улирлыг намар цаг гэдгийг онцлон хэлсэн байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(43.228.128.186) 2017 оны 09 сарын 21

монголчуудыг хархтай зүйрлээд бгаамдаа мал мах чинь монгол улсын тусгаар тогтнолын гол эхлэл юм шүү дээ .

0  |  0
Баатар(103.26.194.4) 2017 оны 09 сарын 17

Будаач будаач гэхээр сахлаа будав гэж одоо болио Анужин минь. Намрийн сэрүүн цагт тэгэж их мацаг барих дэмий. Шинийн 3,5, 8,сонгоод 1-2 хоног сардаа мацаг барьж болно. Зуны цагт ходоод гэдсээ амрааж цэвэрлэж мацаг барьдаг байсан. Энэтхэг Монгол 2 өөршдөө Анужин минь.

0  |  0
tserenpagma(202.9.42.94) 2017 оны 09 сарын 15

Matsag barii gej

0  |  0
Top