Жессика Билл эмэгтэй хүнтэй үнсэлцэж нөхрөө бухимдуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Жүжигчин Жессика Билийн тоглосон “The Sinner” кино олны анхаарлыг татаж буй. Энэхүү кинон дахь Жессикагийн өөрчлөлт олон хүнд таалагджээ. Тэгвэл жүжигчин “Киноны хамгийн хэцүү хэсэг нь эмэгтэй хүнтэй үнсэлцэх байсан. Тэр хэсгүүдээс эмээж байлаа” гэж ярьжээ. Жессика олон уран бүтээлд том хүний гэгддэг хэсэгт ажрахгүй тоглож байсан ч эмэгтэй хүнтэй үнсэлцэх нэлээд эвгүй байсан бололтой.

Түүнчлэн Жессика Билийн нөхөр дуучин Жастин Тимберлэйк эхнэрээ эмэгтэй хүнтэй дотно байхыг хараад багагүй бухимджээ. Жастин дуугаа хурааж, эхнэртэйгээ үг солилгүй удсан байна. Жессика энэ талаар “Жастин жаахан хуучинсаг үзэлтэй. Эрсдэл гаргахаас айдаг зан нь намайг бухимдуулдаг” гэжээ.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top