Задрахаараа “Сайд” болдог, ядрахаараа “Зөвлөх” хийдэг А.Гансүхээс “ял асууя”


Монголын төрд задрахаараа "Сайд" болдог , ядрахаараа "Зөвлөх" хийдэг нэгэн эрхэм бий. Тэр бол өөрийгөө 1921 оны Ардын хувьсгалын партизаны ач гэж хэлэх дуртай Зам, тээврийн сайд асан А.Гансүх юм. Дорноговь аймгийн харъяат эл эрхэм “Шинэ төмөр зам” төслөөс олон  сая ам. доллар завшсан хэргээр хуулийн байгууллагын хаалга татсан нь саяхан. Эрүүгийн хуулийн 148.4-т заасанчлан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан. Түүний хоморгод  цөөнгүй эрхэм өртсөн. Зам, тээврийн салбарыг удирдаж түүнд  “Хаан” шиг явсан үе бий. Н.Алтанхуягийн танхимд Ерөнхий сайдтайгаа тэрсэлддэг, Ерөнхий сайддаа танилцуулахгүйгээр их мөнгө үнэртсэн төслүүдийг УИХ-ын байнгын хороонд дур мэдэн оруулдаг  хэтэрсэн эрх мэдэл түүнд байсан. БНСУ-ын хөрөнгө оруулалттай  “Самсунг Си Энд Ти” компанид алдарт Чингис бондоос 483 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн, Ингэхдээ Монголын 13 компанийг “хулхидсан” байдаг. 67 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 137тэрбум төгрөгийн гэрээг  төмөр замын ул шорооны ажил хийх Монгол компаниудтай байгуулсан ч Солонгосын компанид 119 сая ам.долларыг “Монголын төмөр зам” ТӨХК-иас шилжүүлсэн байдаг юм. Асуудлын гол гогцоо энэ. Дундаас нь 14 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтийн зардал  гээд авчихсан. Ор сураггүй алга болсон гэсэн үг. Хуулийнхан энэ хэргийн мөрөөр орсон ч одоо хэрэг замхарах шатандаа орсон уу. Тэр албан тушаал дэвшсээр.

Монгол  Улсын Ерөнхийлөгч “Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр”  томилох зарлиг гаргасан. Н.Алтанхуягийн Засгийн газарт Зам, тээврийн сайд байхдаа тэрээр УБТЗ-д ч нөлөөлсөн нэгэн. Нутгийн найз болох УБТЗ-ын Ерөнхий инженер асан Г.Сэрээнэндоржийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулж дөнгөсөн. Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын  Нийгмийн асуудал хариуцсан орлогч Мижиддорж, Зам, тээврийн сайд А.Гансүх нарын ноёрхол УБТЗ-д нэг хэсэг байсан нь үнэн. Ардын намын тодотголтой одоогийн УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаа, тухайн үеийн Замын даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Халтар нарыг ажлаас нь чөлөөлж галзуурсан үе бий, тэдэнд. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж ОХУ-аас 800 сая төгрөгийн зүтгүүр  шахсан хэргээр АТГ-т баригдан, байцаагдаж, ажлаасаа чөлөөлөгдсөн. А.Гансүхийг Зам, тээврийн сайд байх үеийн явдал. Одоо ч шийдэгдээгүй хэвээр байна. А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллах хугацаандаа бийлэгжүү байсан нь үнэний ортой. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил руу байсхийгээд бизнесийнхэн, хэвлэлийнхнийг дагуулж давхина. Их сайхан төмөр зам барьж байгаа тухай үлгэр нь өнөөдөр  жаргаагүй л байна. Түүнийг 100 ам.долларын үнэтэй кофе уудаг хэмээн хэвлэлээр нэг хэсэг шуугисан. Өрөөгөө зочид буудал шиг тохижуулсан тухай яриа ч амилж байлаа. Үнэн, худлыг мэдэхгүй. Тэр эрх мэдэлтэй, Ерөнхий сайд мэт авирладаг байсан нь гагцхүү үнэн. Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход Зам, тээврийн сайдын албан тушаалаасаа бууж УИХ-ын дарга З.Энхболдын  хуулийн “зөвлөх” болж улстөрийн хамгаалалтад орсон. Түүний өмнөөс ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн  дарга, “Монголын төмөр зам” компаний захирал асан Б.Батзаяа хуулийнханд  шалгуулсаар. Одоо гадуур байгаа бололтой. “Чингис бонд”-оос Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө өгөхгүй байгаа тухай  А.Гансүх олонтаа ярьсан. Тэр, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулсан нь үнэн. Гэвч хувийн компанийн төмөр зам барих эрхийг цуцлаад эхлүүлсэн Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил нь өдгөө овоолсон шороо болж үлджээ. Түүний дээгүүр ямар царигийн төмөр зам тавих байсан нь ч тодорхойгүй. Задрахаараа “Сайд” болдог, ядрахаараа “Зөвлөх” хийдэг А.Гансүхээс ял асуух цаг болжээ. Мөнгө  завшсан нь үнэн бол хуулийн хариуцлага хүлээх л ёстой. Түүний өвөг Ардын хувьсгалын галыг  бадрааж явахдаа,  байгуулсан Монголын төрөөс нь мөнгө хулгайлсан “ач”-тай болно гэж төсөөлөөгүй байх.

сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж: www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 24 )

иргэн [ 202.9.41.110 ]      |     9-р сарын 19 -нд, 05:38 минутанд

Эдгээр мафжсан хулгайч нарыг ард түмний хөрөнгийг хулгай хийсэн ерөнхийлөгчтэй нь хамтад нь яллах ёстой.

Zochin [ 223.39.188.190 ]      |     9-р сарын 18 -нд, 09:01 минутанд

Tygjil Gancvx 2 720 ter bumiig idchixeed bxad 60xan ter bum yriad yawdag ochvvxen ard tvmen ym da.xylxiduulj bxdaa yaduu amidarch bxdaa taarsan ard tvmen.

Zochin [ 223.39.188.190 ]      |     9-р сарын 18 -нд, 09:01 минутанд

Tygjil Gancvx 2 720 ter bumiig idchixeed bxad 60xan ter bum yriad yawdag ochvvxen ard tvmen ym da.xylxiduulj bxdaa yaduu amidarch bxdaa taarsan ard tvmen.

Zochin [ 202.21.115.22 ]      |     9-р сарын 17 -нд, 22:17 минутанд

Jenko Gansuh 2 hulgailsan munguu tuluuchee Mongoliig urund oruulsan hulgaichid icheesei

Ядуу монгол [ 103.229.120.98 ]      |     9-р сарын 17 -нд, 19:48 минутанд

Мөхөл руугаа алхаж буй монголд иим нэг эх оронч ч юм шиг ерөнхиилөгч сайдууд байх нь ердиинх шуу дээ ? Сая владивостокд монгол улс гэж ямар дампуу болох нь тод харагдав ? Ерөнхиилөгч үнэхээр эх оронч хүн юм бол өөрөө ажлаа өгсөн нь дээр дээ ?

Үнэнхүү [ 43.250.126.130 ]      |     9-р сарын 17 -нд, 19:44 минутанд

Ерөнхийлөгч өөрөө энэ хэрэгтэнтэй цуг хамт идсэн юм чинь хамгаалалтандаа авсан биз .Нөгөө гадаад руу зугтсан гэдэг 2 нөхөр одоо бүр мартагдлаа. Монголын хууль баячууд луйварчдад үйлчилдэггүй болохоор энэ. Ядарсан ард бид 5.10 цааасны хэрэгт орвол яах болдоо

Сэргэлэн [ 90.188.43.189 ]      |     9-р сарын 17 -нд, 17:17 минутанд

Ийм хунийг Еренхийлегч зевлехее болгодог нь буруу биз. Ийм мэдлэг, боловсролгуй, хамгийн гол нь эх оронч биш нехдуудийг л Монголын тереес нэн даруй улдэн хеех хэрэгтэй.

иргэн [ 27.123.214.104 ]      |     9-р сарын 17 -нд, 16:34 минутанд

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АРДЧИЛСАН НАМ - АРДЧИЛСАН ХОЛБОО эвслийн тагнасан, чагнасан , хахуулдсан , Сонгуулийн ерөнхий хорооны байр руу дайрсан хэргүүдийг шалгаж эхлэх цаг болсон .Маш их мөнгө тарааж санал худалдаж авсан . Тэр их мөнгө ХААНААС ГАРДАГ байна аа . Гайхалтай юм .

иргэн [ 27.123.214.104 ]      |     9-р сарын 17 -нд, 16:22 минутанд

Одоо ОБШООРЧДЫГ илрүүл гэж дахин дахин дуудаж дарамталж байгаа нь эрхэндээ оруулж авах , эс чадвал сольж өөрийхөө хахуулиар амьдрагчдаас тавих гэж санаархаж байгаагийн илрэл .

Хэн нэгэн [ 66.181.181.85 ]      |     9-р сарын 17 -нд, 12:05 минутанд

Монгол терийг гутаан доромжилж буй новшнуудад хууль уйлчлэх едер ирэх л болно. Мен ч олон аймшигтай хэрэг хийсэн дээ та нар. Уйл лайгаа дааж чаддаг л байгаа даа. Монголын ард тумний амьдралаар тоглоно гэдэг тэнгэрийн гэсгээл нэг л едер хуртэх болно.

ЛУЙВРЫН СҮЛЖЭЭ [ 66.181.180.144 ]      |     9-р сарын 17 -нд, 10:08 минутанд

ЭНХБОЛД Их хурлын дарга байхдаа эднийг ивээлдээ авч зөвлөхөөрөө томилж хэрэгээс түр зуурч гэсэн мулталсан.Одоо Баттулгын ээлж.Ерөнхийлөгч болсон болохоор бусад хамсаатан хам хэрэгтнүүдээ өөрийн ивээлдээ авсан.Монголын төр ерөнхийлөгчийн тамгын газар хулгайч луйварчдаар дүүрсэн.Ерөнхийлөгч нь хүртэл яллагдагчаар татагдсан луйварчин.Ийм байхад монголд шудрага ёс тогтохгүй энэ улс хэзээ ч хөгжихгүй.ард түмэн нь гэнэн тэнэг мартамхай луйварчдыг өмөөрч хуваагдан өөр хоорондоо хэрэлдэх муудалцахаас өөр юу ч хийж чадахгүй.Ийм байхад хэн ч яаж ч тоглож болно монголоор...Тэнэг ард Шуналтай Улс төрчид

Зочин [ 150.129.141.67 ]      |     9-р сарын 17 -нд, 10:06 минутанд

АЙМШИГТАЙ ЮМ АА ХЭЗЭЭ БИДНИЙ БӨӨРИЙГ СУГАЛАХ БОЛ .

Сүлжээ хулгай [ 66.181.180.144 ]      |     9-р сарын 17 -нд, 09:58 минутанд

БАТТУЛГА,ЭНХБОЛД,ГАНСҮХ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИД.ЭНХБОЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА БАЙХААСАА ХУЛГАЙ ЛУЙВРААР ГАРШСАН НОВШ.Төрийн өмчийг хэн хэнд үнэгүйдүүлж хувьчилсаныг нь одоо нүдээ нээгээд харцгаа.Талх чихрийг Баттулгад,Мах импексийг Алтанхуягт,Архи пивоны үйлдвэрийг Батхүүд,Арьс ширний үйлдвэрийг Ша.Батбаярт гэх мэтчилэн албаар ашиггүй ажиллаж байгаа мэт харагдуулан хувьчилсан.Бүгдээс нь З.Энхболд хувь эзэмшинэ.Ингэж л Луйвар хулгайг хослуулсан .Тиймдээ ч Баттулгын тамгыг барьж байгаа.Санамсаргүй эд нарыг нэг дор цугларсан гэж та нар эндүүрэв.Баттулга бүгдий нь ивээлдээ авсан

Зочин [ 150.129.141.67 ]      |     9-р сарын 17 -нд, 09:57 минутанд

МОНГОЛД ХАЛХ ОЛОН УУ ДӨРВӨД НЬ ОЛОН УУ ХАРЬЯ !!!!

Баатар [ 66.181.180.144 ]      |     9-р сарын 17 -нд, 09:44 минутанд

Баттулга луйварчны үнэн нүүр царай.та нар одоо удахгүй тарыг нь танир болно.Хэрэв Гансүх тухайн үед баригдаж хоригдоод хэрэгээ хүлээсэн бол Баттулга ч татагдаж идсэн уусан хулгайлсан нь ил болох байсан.Тиймээс юун түрүүн Гансүхийгээ ИхХурлын даргын зөвлөх болгож хамгаалалтанд оруулаад өөрөө хэрэгээс мултарсан.Дараа нь ямар ч хамаагүй аргаар ерөнхийлөгч болж байгаад хажуудаа авахаар зорьсон.тэр нь ч биелэгдлээ.Одоо 4 жил амар амгалан байж хэрэгээ цайруулах арга бодож суугаа нь тодорхой.Монголд хэзээ шудрага ёс тогтохыг хэзээ төрөөс хулгайлсан луйварчдыг шийтгэх хариуцлага тооцохыг хэн ч мдхгүй

Иргэн [ 59.153.113.62 ]      |     9-р сарын 17 -нд, 07:42 минутанд

Нямдоржийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн бол шууд л эхний санал хурахлтаар ялар байлаа

Ганц худгаас [ 103.229.121.241 ]      |     9-р сарын 17 -нд, 06:32 минутанд

За ямар ч байсан шоронгоо 4 жил хойшлуулчихсан байна шүү. Гэхдээ орно доо орно. Ландага, жангийн нь бэлдээд л байж байя...

иргэн [ 27.123.214.114 ]      |     9-р сарын 17 -нд, 04:37 минутанд

Монгол улс ялсан ХУЛГАЙЧ нарын эзэнт улс болсон .

delhii [ 75.34.160.203 ]      |     9-р сарын 17 -нд, 03:59 минутанд

Hulgaichid luibarchidaa uugshuulj erinhiilugch zubluhuud bolgoson Mongol delhiin hamgiin hogiin uls bolj hui negdeliin mongol

S [ 202.9.43.223 ]      |     9-р сарын 17 -нд, 01:44 минутанд

Хулгайч ялсан бисдаа

zochin [ 202.9.42.26 ]      |     9-р сарын 17 -нд, 01:31 минутанд

vnenshde Battulga erunhiilugchtei ni hamt yl asuu

zochin [ 66.181.179.112 ]      |     9-р сарын 16 -нд, 22:48 минутанд

ENE erenhkiilegch gedeg hkun eeriinkhee khemjeenii hkumuuseer toiron hkureeluulj bgaa ni ineedtei udahkgyi ogtsruulna

Нямдорж [ 103.212.117.42 ]      |     9-р сарын 16 -нд, 22:34 минутанд

Нямдорж

Монгол [ 103.26.192.190 ]      |     9-р сарын 16 -нд, 20:44 минутанд

Одоогийн байдлаар тэгэж чадахуу. Тэгэж чадах ганц л хун бий тэр нь Нямдорж гуай. Тэр хунийг ЕС болчих вий гэхээс шээс нь гоожих гэсэн луйварчид ухэн хатан муучилж ирсэн. Одоо болсон. Нямдоржид ард олон ихээр найддаг нь МАН г аврах ганц гарц. Уунийг ойлгодог эрхмууд байна уу

зочин [ 103.14.36.6 ] 9-р сарын 17 -нд, 18:45 минутанд

Төр үнэхээр дампуурч байна. эвгүй гарууд төрөөр дүүрлээ. Одоо яах вэ. Түр харья