ХААНГҮЙ АРД ТҮМЭН, АРД ТҮМЭНГҮЙ ХААН

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Монголчууд бид дэлхийн талыг эзэлж байсан түүхээ гадаадынханд ярьж бахархах дуртай. Гэтэл “Мөхөж буй ард түмэн түүхээрээ бахархдаг” гэсэн бас нэг үг бий. 

XII зуунд бидний өвөг дээдэс хүчирхэгжин мандаж, Их Монгол улсыг байгуулан дэлхийг “эзэгнэнхэн төрж” байсныг монголчууд бид бүгд л мэднэ. Гэтэл ялалт амжилтын нууц нь юундаа байсныг мэдэх үү. Хөдөлмөрийн хуваарийг чанд сахидагтаа л байсан юм. Хөдөлмөрийн хуваарь алдагдаж эхлэхэд улс орон мөхлийн замдаа шуудардаг аж.

Хятадуудад “бүдүүлэг”, “Дорнын зэрлэгүүд” гэх зэргээр гоочлогддог байсан монголын дайчид академич Ш.Нацагдорж агсны “Чингис хааны цадиг” хэмээх алдарт бүтээлд бичсэнчлэн “Нуур мэт тэлэн байлдах”, “Цүүц мэт цөмрөн байлдах” зэрэг тэр үеийн хөгшин Европын шушмай жанждын зүүдэнд ороогүй аргаар тулалдаж, алдар цуугаа мандуулж байлаа. Эзэн хаан нь харьяат иргэддээ энэрэнгүй зөөлөн ч урвагч этгээдийг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлнэ. Хуулийг чанд сахина. Тэр үед хаан шиг хаан байжээ.

Цэргүүдийг авахдаа бодлоготой ханддаг байв. Хичнээн бие бялдар сайтай, хүчтэй сайхан эр байлаа ч төмрийн сайн дархан байвал тулалдаанд орно гэж гонж. Зэр зэвсгээ л сайн хийхийг шаардана. Сайн малчныг удаан хугацааны юм уу гадаадын аян дайнд авч явдаггүй байв. Тэгээд ч ийм нөхөр анхны тулаанд л “цааш харах” нь мэдээж. Тиймээс малчин чаддаг ажлаа хийж, мал сүргээ өсгөн улсынхаа гал голомтыг сахиж суужээ.

Эрдэмтэн мэргэдийг дээдлэн шүтдэг байв. Тата тунга, Елүй Цуцай зэрэг гадны мэргэд түүхэнд байсан. Гэхдээ тэдэнд сургууль байгуулж өгөн, монгол хүүхдүүдэд мэдлэгээ өвлүүлэх боломж олгосноос бус төрийн хэргийг хамааруулаагүй билээ. Тэд ч илүү харж, билүү долоож байсангүй. Тэр үеийн мэргэд жинхэнэ мэргэд байжээ.

Эмс охид ариун байв. Эзэн хаан тэдэнд хандан “Эхнэр хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр, түүний дараагийн эр нь ариун нэр, удаах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно” хэмээн сургажээ. Хааны үг хууль байх ёстой. Тэр үед хууль “гууль” биш байсан цаг тул монголчууд бид өдгөө байгаа билээ. Монголчуудын хүчирхэг байсны нууц ердөө л энэ.

Тэр цагт хаан нь хаан шиг, цэрэг нь цэрэг шиг, малчин нь малчин шиг… ер нь бүх юм байх ёстой байрандаа байж, бүх хүн сэтгэл хангалуун явцгаадаг байв. Малчдаа дайнд үдээд, цэргүүдээрээ хонио хариулгаж, эрдэмтэн мэргэдээрээ шал угаалган, дархчуудаар эм найруулуулж эхэлбэл л улс орон сүйрдэг гэнэм. Гэтэл анзаараа ч үгүй байтал өнөөдөр энэ бүхэн бидэнд нүүрлэсэн байна. Хөдөлмөрийн хуваарь гэгч зүйл алга болж, бараг устжээ. Хуульч мэргэжилтэй тогооч ганцхан Монголд л бий. Эдийн засагч мэргэжилтэй үсчин, багш мэргэжилтэй худалдагч захаас аваад олдоно.

Харин төрийн дээд албан тушаалд буюу дээр үеийнхээр бол хаад ноёдын төвшинд очихоороо энэ байдал эсрэгээрээ эргэсэн байдаг.

Шал өөр салбарын хүн тухайн яамны сайд болсон тохиолдол Монголд олон. Эрүүл энхийн манаанд эдийн засагч хүн зогсоно. Малын эмч мэргэжилтэй нэгэн бүх яамны сайдын албан тушаалыг хашиж үзсэн байх жишээтэй. Гэтэл Монголд ядаж л хамуу, хордлого хоёрыг ялгачих чадварлаг боловсон хүчин зөндөө л байна. Ажлаа мэдэхгүй хүн халагддаг нь жам байтал Монголын төрд энэ зарчим хэрэгждэггүй нь хачин.

Ардчилсан хувьсгал ялснаас хойш УИХ, Засгийн газарт 200 хүрэхгүй хүн өөр хоорондоо солигдон ажиллаж ирсэн байна. Монголын төрийг ердөө 20-хон гэр бүл удирддаг гэх яриа ч бий. Учир мэдэх хүмүүс нь үүнийг оргүй гэж үздэггүй юм билээ. Хэрвээ тэднийг үнэхээр л улс орныг жолоодох эрх үүрэг бүхий элитүүд хэмээн тооцох аваас тэд хааны зэрэгт байж, ард түмэн тэднийг хүрээлэх учиртай. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ байгаа нь бодит үнэн. Нэгэн алдартан “Хүн бол бактеритай яг адилхан. Бактери амьдрахад таатай газар олмогцоо үржиж эхэлдэг. Тэгээд тухайн газрынхаа бүх шим шүүсийг барагдаж дуусахаас нааш салдаггүй” гэж хэлсэн гэдэг. Энэ үг яг л тэдэнд зориулсан үг юм шиг санагддаг. Тиймээс өнөөгийн Монголд хаангүй ард түмэн, ард түмэнгүй хаан оршин байна. 

 

Б.Хурцболд            

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(103.26.193.120) 2017 оны 09 сарын 20

ZUGEER CHINGIS GEED TUUHIIN N MEDEHGUI HUMUUS MONGOLOO UUSGAJ

0  |  0
иргэн(202.179.24.26) 2017 оны 09 сарын 20

Бид хаант засаглалтай болох естөй !

0  |  0
иргэн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 20

Монгол төрийг хулгайч худалч алуурчин луйварчин гадаадын луйварчин нарын бөхс долоогч нар удирдахаар ямар байх нь өнөөдөр тодорой харагдаж байна Ард түмэн минь Сонголтоо зөв хий МАН -АН ийн дахин бүүс сонго МАНАН хэмээх бүлэг хулгайч нарын үүр шүү дээ энэ намууд чинь

0  |  0
Цэцэг(202.9.40.165) 2017 оны 09 сарын 19

Хөшигний ард Монголчууд биднийг шашин удирдаад байна гэдэгийг ойлгох нь хамгийн чухал тэгвэл Ард түмэний уур хилэн бадарч сэрнэ!

0  |  0
Цэцэг(202.9.40.165) 2017 оны 09 сарын 19

Аливаа улс ороны ард түмэнийг шашин удирдахаар яг ийм болдог бид Чингис хаан-аас хойш шашинд дарлуулаад 21оны хувьсгалаар шашинаасаа салаад, 90 онтой золгоод, эргээд нөгөө шашиндаа дарлуулаад 27жил боллоо шашины хүрээ тэлж олон болж байгаа нь сайн биш .Гэхдээ нэг л өдөр зад татна энэ удаагын шашины дарлал өмнөх шиг олон зуун жил үргэлжлэхгүй !маш бага хугцаа л байна !

0  |  0
Зочин(27.123.214.120) 2017 оны 09 сарын 19

Малын эмч Дордигжав.

0  |  0
Төр төмөр нүүртэй(150.129.143.245) 2017 оны 09 сарын 19

Тиймээс тэр Монголыг самараад байгаа луйварчдын 20 гэр бүлийг хүйс тэмтэрэх хэрэгтэй

0  |  0
зочин(202.179.24.70) 2017 оны 09 сарын 19

тэмцэдэггүй Ард түмэн мөхдөг гэж манайхыг л хэлнэ дөө, мөхөлрүүгээ явж бусад том Гүрнүүдын хоол боол болоод л дуусах юм байна дөө, Бид ч яахав Бидний Хойч үе, Ирээдүй болсон үр хүүхдүүд минь л Яана даа

0  |  0
zochin(112.72.11.111) 2017 оны 09 сарын 19

Tiimee chaddag chaddagaa hiih heregtei bagsh nar zunii amraltaar solongos ywj shal ugaaj irdeg gehiig sonsood booljson shuu. Aimshigtai

0  |  0
zochin(112.72.11.111) 2017 оны 09 сарын 19

Tiimee chaddag chaddagaa hiih heregtei bagsh nar zunii amraltaar solongos ywj shal ugaaj irdeg gehiig sonsood booljson shuu. Aimshigtai

0  |  0
Top