Японд төгсөгчдийн ”Жугамо явган аялал-2017” зохион байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Япон Улсад их, дээд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг болон Монгол Улсад оршин суугаа Япон иргэдийн “Нихонжинкай” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг “ЖУГАМО Явган аялал” ээлжит арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээ нь 2004 оноос эхлэн тасралтгүй явагдаж ирсэн бөгөөд энэ жилийн явган аялал нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.

Явган аялал Улаанбаатар хотоос Тэрэлж-Аръяабалын сүм чиглэлд явагдсан ба Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такаока Масато, Монгол Улсад оршин суугаа Япон иргэдийн нийгэмлэгийн гишүүд болон үе үеийн Японд төгсөгчдийн төлөөлөл болсон олон хүн оролцсон байна. “ЖУГАМО” нийгэмлэг нь үйл ажиллагаагаараа дамжуулан Япон Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирснийг арга хэмжээнд оролцогчид онцолж байв.

Эх сурвалж: ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top