Р.Отгонтулга: 30 удаа азтан болсон тохиолдол байхгүй, ташаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

НӨАТ –ын сугалааны  ээлжит тохирол есдүгээр сарын 17 буюу өнгөрөгч бүтэн сайн өдөр явагдсан. Энэ удаагийн тохиролд  2017 оны наймдугаар сарын 1 –нээс 31 –ний өдрийн хооронд худалдан авалт хийж, есдүгээр сарын 16 –ны өдрийн 23:59 минутаас өмнө Цахим Төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ –ын баримтыг хамруулжээ.

Тус сугалаагаар:
20 мянган төгрөгийн азтан 13 000
100 мянган төгрөгийн азтан 1 330
500 мянган төгрөгийн азтан 130
4 сая төгрөгийн азтан 19
20 сая төгрөгийн азтан 1
100 сая төгрөгийн азтан 1 тус тус  тодорсон билээ.

Тохиролд 100 сая төгрөгийн азтан нэг тодорсон. Зарим азтан өөрийгөө зарлахыг хүсдэггүй учраас тухайн азтан өөрийгөө зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлдэг байна.

НӨАТ –ын сугалааны тохиролтой холбогдуулан "Гааль татварын мэдээллийн технологийн төвийн ажилтан  Р.Отгонтулга 30 удаагийн тохиролд азтан болсон" гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Энэ талаар түүнээс тодруулахад " Миний зурагтай мэдээлэл худлаа. Ийм мэдээлэл анх 2016 оны есдүгээр сарын 14-нд гарч байсан. Тухайн үед технологийн ажилчид шалгуулсан. Манайхаас 20 болон 100 мянган төгрөгийн азтан тодорсон байдаг. Харин 30 удаа азтан болсон тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.  Өнөөдөр энэ нийгэм дээр ямар нэгэн гэгээлэг зүйл хийх гэж байгаа бол чи чулуун зүрхтэй байх ёстой болжээ. Чи цэцэг усласан ч шүүмжлүүлнэ, чи цэцэг тарьсан ч харааж зүхүүлнэ. Товчхондоо бол чи юу ч хийсэн бусдын таашаалд үл нийцнэ гэдэг үг үнэн юм" гэлээ. 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.131.243.190) 2017 оны 09 сарын 21

saikhan pizda bn aa xaxa 30 udaa bolchood daraa ni servereesee l ustgaal hayachihgui yu daa aria ch ym uu geel xaxaxa evgui2 goomoi l ym hiih ym daa

0  |  0
Зочин(202.179.24.48) 2017 оны 09 сарын 20

29 удаа бол бий шүү

0  |  0
Олны үг ортой шүү дэ(65.49.68.192) 2017 оны 09 сарын 20

Эртнээс л ийм яриа байдаг. 20 мянгыг найздаа, гэрийнхэндээ бэлэг болгож тааруулж өгдөг гэх яриа яригддаг.

0  |  0
иргэн(202.21.106.148) 2017 оны 09 сарын 20

Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ?

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 09 сарын 20

utasaarn holbogddoguu chimeegui ungurdug yumuu.....aztan bolson huniig oloj mungiign ugdug bzdee

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 09 сарын 20

aztan bolsonoo medehgui ybj bga huniig yaj oloj mungiign olgodog yumbe ter ih sonin bn

0  |  0
Top