Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос хүргэн ажиллалаа

2017 оны 09 сарын 21

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв үйл ажиллагаагаа иргэдэд илүү ойроос хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцон үйл ажиллагаагаа сурталчлан ажиллалаа.  

Гамшгаас хамгаалах сургалт, дадлагуудыг иргэдэд биеэр мэдрүүлж, сургалт, дадлагыг бодитоор үзүүлэх, хүүхэд, багачууд, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулдаг нь тус төвийн онцлог байдаг.

Иргэд өдөрлөгийн үеэр аврах хоолойгоор хэрхэн гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж сурах зэрэг дадлагуудыг ихэд сонирхон оролцож байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top