Дэлхийн хамгийн баян эмэгтэй хорвоог орхижээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

L”Oreal-ийн өв залгамжлагч, дэлхийн хамгийн баян эмэгтэй Лилиане Беттенкоурт таалал төгслөө. Тэрбээр энэ онд гэхэд л 33 тэрбум еврогийн /40 тэрбум ам, доллар/ ашиг, орлоготой байсан аж.

“ВВС”-ийн мэдээлж буйгаар, “Тэрээр 2012 онд  компанийнхаа ТУЗ-г орхисон. Энэ үеэс л олны өмнө гарч ирэхгүй байсан юм. Учир нь тэрбээр зөнөглөх өвчинтэй болсон. Гэвч тэрээр өчигдөр шөнө 94 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм” гэв.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жин Паул Агон хэлэхдээ, “Талийгаач бид бүхнийг сайн удирддаг байсан. Үргэлж компанийнхаа төлөө ч хөдөлмөрлөдөг байлаа. Мэдээж компани маань амжилттай яваа нь түүнтэй холбоотой” гэжээ. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Олон жил шаргуу хөдөлмөрлөсөн үзэсгэлэнтэй эмэгтэй минь биднийг орхин одлоо. Бид түүнийг хэзээ ч мартахгүй ээ” хэмээн ярьсан байна.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хорин мянгатын дэвсг(59.153.112.197) 2017 оны 09 сарын 22

яаж мартах юм та нар асар их мөнгө үлдээсэн шүү та нарт монголын үгээгүй ядуу айлуудад нэг нэг машин нүүрс толгой шийр авч өгөөрэй

0  |  0
Top