Орон сууцанд нэвтэрсэн үнэг хоёр хүнийг хазжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Хойд хөршийн Чуваш хотод зэрлэг үнэг орон сууцны барилгад нэвтрэн, тавдугаар давхарт гарсан сонин тохиолдол болжээ. “Аргат шар” Лазо гудамжны 68 дугаар байрны нэгэн орцонд нэвтэрч, тавдугаар давхарт гармагцаа нэгэн төмөр хаалгыг самардаж эхэлсэн гэнэ. Яг энэ үеэр нэгэн үйл нь эрсэн оршин суугч тамхилахаар гарч ирээд гар, хөлнөөсөө нэжгээд зуулгасан байна. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж. Үүний дараа орцонд аврагч нар хөл тавьсан ч бас л нэгийгээ зуулгаж орхижээ. Харин дараа нь нэгдүгээр давхарт авчирч байж арай гэж бодийг нь хөтөлсөн байна. Урилгагүй зочин ганцаараа биш байж болох учир Чувашийн захирагч Михаиль Игнатьев үнэг үзэгдсэн дүүрэгт хөл хорио тогтоох тушаал өгчээ.        

 

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top