Ма Дун Согийн тоглосон "The Roundup: Punishment" кино ашиг орлогоороо тэргүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

 

Жүжигчин Ма Дун Согийн тоглосон "The Roundup: Punishment" кино нээлтээ хийснээс хойш ердөө тавхан хоногийн дотор 4 сая орчим тасалбар борлуулж, ашиг орглогоороо тэргүүлжээ. 

Тус кино ийнхүү ашиг орлогоороо тэргүүлэхийн хэрээр кино театрууд үзвэрийн хуваариа нэмэгдүүлж, бусад киног зах зээлээс шахаж болзошгүй гэх хардлага олны анхаарлыг ихээр татаад байна. Уг киног өдөрт дунджаар 900.000 орчим хүн үзэж, байгаа гэх тооцоолол гарчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 3 сая орчим тасалбар борлуулсан энэхүү кино амралтын өдрийн хамгийн олон үзэгчтэй кино жагсаалтыг тэргүүлсэн байна. 

Тус жагсаалтийн хоёрдугаарт "Kung Fu Panda 4" кино бичигдэж 98,997 тасалбар борлуулсан бол "Exhuma" кино 25,998 тасалбар борлуулж гуравдугаарт бичигджээ. 

"The Roundup: Punishment" кинонд жүжигчин Ма Дун Сог жүжигчнээс гадна продюсер, зургийн дарга, төслийн удирдагчаар ажиллажээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top