Утаанд тэрбум, тэрбумаар нь мөнгө урсгасаар байх уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Хүйтний улирал хаяанд ирж, Улаанбаатарчуудад утааны асуудал тун  удахгүй тулгарах нь ээ. Уламжлал ёсоор гэдэг шиг “Утаатай тэмцэх” нэрийдлээр Улаанбаатарын удирдлагууд ээлжит “үлгэр”-ийн төслөө боловсруулаад төсөв баталж байсныг эргээд нэг санацгаая.. Өнгөрсөн жилүүдэд утаагүй түлш, утаагүй зуух зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан ч утаа багассангүй.

 Харин энэ жил хотын дарга Су.Батболд утаатай хэрхэн тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулав. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан.

 Тухайлбал, өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх, шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Нөгөө л улиг болсон, үр дүнгээ өгдөггүй төсөл хөтөлбөрүүд яг л хэвээрээ.

Түүгээр үл барам “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) гэгчийг байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн байна. Сан байгуулаад үр дүн сайжирдаг бол сайжрах цаг болсон. Даанч бодит амьдрал дээр эсрэгээрээ. Баримт дурдъя. Өмнө нь буюу 2011 онд “Цэвэр агаар сан” гээчийг байгуулж, улсын төсвөөс 93.2 тэрбум төгрөг аван агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан байдаг..

Энэхүү сан байгуулагдсанаар хэд хэдэн аж ахуйн нэгжийн дансыг түнтийлгэхээс гадна эцэстээ буюу 2013 оны долдугаар сард Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Тэд “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс нийт 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар тус тус гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг.

 Үүнээс харахад ямар ч ашиггүй нэг санг татвар төлөгчдийн мөнгөөр тансаглуулсан байх юм. Ийм байтал энэ жил НАББС гээчийг дахин байгуулж, таван тэрбум төгрөгийг төсвөөс төсөвлөснийг эх сурвалж мэдээлж байна. Та бидний төлсөн татварын 93,2 тэрбум төгрөгөөр тансагласан дарга нарын шунал дуусаагүй бололтой. Эдийн засаг хямралтай энэ цаг үед утааг бууруулах нэрийдлээр тавын таван тэрбум төгрөгийг төсөвлөөд амжсан байдаг. Гэвч 2017 оныг нийслэлчүүд бид утаанд дунд л угтсан. Үдэлтээ ч мөн адил утаан дунд л өнгөрүүлэх нь тодорхой байна. Утаанд "хийсгэсэн" тэрбум, тэрбум төгрөг улсын төсвөөс "урссаар" байна. Харин үр дүн, өгөөж нь хаана байна. Хариулах "Эрх мэдэлтэн"-үүд байна уу?

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iuuiji(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
iuuiji(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
жууцай(202.9.43.197) 2017 оны 11 сарын 21

Ирэх оны 7-р сарын 1 гэхэд утаа бүрмөсөн арилж, монголчууд наадмаар утаагүй наадамлах юм гэсэн.

0  |  0
Зочин(202.9.40.203) 2017 оны 10 сарын 24

Утаанд мөнгө зарах нь зөв. Гэхдээ зөв арга хэмжээнд. Цахилгааны тарифийг хөнгөлөх, тэглэх, орон сууц барихад. Харин зуух, цэвэршүүлсэн түлшинд л биш шүү. 5-р ЦС-ын луйварыг шийдээч ээ.

0  |  0
Д ОЮУН(27.123.212.138) 2017 оны 10 сарын 20

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ГАНЦ ОРЛОГО НЬ УТАА ХАЙРАН ХӨРӨНГӨ 5ДУГААРЦАХИЛГААН СТАНЦ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ БАРИХАД УТААГ БАГАСГАЖ ОРОН СУУЦЖУУЛАХААС ӨӨР ЯМАРЧ ГАРЦ ҮГҮЙ

0  |  0
MGL(202.131.249.2) 2017 оны 10 сарын 12

DARGA NAR UURSDUU UTAAGUI GAZAR AMIDARDAG BAIJ ARD TUMNII UTAAND SANAA ZOVLOO YU , ZUGEER MUNGU HIIH SHAANS GEJ OILGOJ BOLNO SHUU

0  |  0
zochin(124.158.113.3) 2017 оны 10 сарын 11

jil bolgon 5 terbumaar bair bariad ailuudaa oruulaad hodoonoos shiljiltiig hyazgaarlaad baival utaagui bolno. . odoogiin arga hemjee ugaasaa hudal.....utaanii esreg gej tosvoo zarlagadaad baij bolno ..

0  |  0
утаанд хайртай дарга(103.10.22.116) 2017 оны 10 сарын 09

утаанд хайртай хүмүүс бол дарга нар тэдэнд утаа хэрэг болж мөнгө идэх боломжийг бүрдүүлдэг яг л намрын ургац шиг. утаан дотортой дарга нараа гэж

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 09 сарын 29

энэ мөнгө УТАА шигээ Замхарах байх даа. ЭНЭ л мөнгийг авах гэж барилгын гол түүхий эд элс хайрганы ордыг хааж хомсдол үүсгэж ОРОН СУУЦ бариулахгүй гэж хичээж байна шүү дээ.

0  |  0
Зочин(202.9.43.59) 2017 оны 09 сарын 28

одоо утаатай тэмцэнэ гэх нэрээр мөнгө иднэ дээ.

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 09 сарын 28

Утаанд зарцуулдаг мөнгө хямд барилга барихад зориулаач. Эсрэгээрээ барилга барих түүхий эдийг нь боож хаагаад ҮНЭ хөөрөгөөд хүмүүс байр авч чадахгүй болоод байна. Аль эсвэл орон сууц их болбол утаагүй болно тэгэхээр ИДЭХ мөнгөгүй болно гээд албаар утаатай байлгах бодлого барьдаг юм у.

0  |  0
зочин(103.9.90.50) 2017 оны 09 сарын 26

Утаанд зарцуулдаг мөнгө нэмэгдсээр .... Утаа ч улам бүр нэмэгдсээр .. Энэ өвлийг яаж давна даа.???? Монголын бүх хүмүүс утааны харшилтай, архаг бронхиттой, уушиг муутай болж дууслаа.

0  |  0
чимэг-очир(202.21.98.34) 2017 оны 09 сарын 25

утаагаар шуодохоо боль

0  |  0
Top