Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр хүнийг онцоллоо.
Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх", мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт "сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх" гэж заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон гэв.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянадаг.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянасан байна. Үүнээс ашиг сонирхлын зөрчилтэй 2, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байна.
Мөн хугацаанд тус хэлтэст нийт 47 өргөдөл иржээ. Үүнээс 12-ыг нь шийдвэрлэсэн. Одоогоор ажиллагаанд 36 өргөдлийн үлдэгдэлтэй байгаа аж.
Холбоотой мэдээлэл: Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 14 )
ARAI L ICHIDGUI SH DEE .DORNOGOVIIN DATGA GEDEG HUMUUS UURSDUU BUSDAAS DOR BGAAGAA MEDDEGGUI NAAD HUN CHN CH GESEN
Delgersaihan iig joihon daraachee.uuruu ch icheechee.aimag meddeg ter hen be.aimguudiij joihon cegcleechee.zasgiin gaxar aa.
Монголд авилгал байхгүй юм байна. Хамгийн том хэрэг нь энэ үү?
Ж.Хатанбаатар өмнө нь сумын ИТХ-ын төлөөлөгч,хурлын дарга бсан.Төрсөн ах Ж.Дашцэрэн нь аймгийн ИТХ-д тэрргүүлэгч бсан.Арын хаалганы булхай илэрч,нүгэл нүдээрээ гарч бна.
huuli busaar bish huuliar man ugch buuruu ,,,,,,,,,,sugaluulah gej baigaa um
Энэнээс еер нэмээд хэлэх томхон Акулуудын асуудлыг дуугуй л бна даа ?!еерийн харьяалалын асуудлаа шалгаж чадахгуй Тагнуулын харьяалалын хэргээр Хурэлсухийг Терийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг уйлдэсэн гэж Олон тумэнд албан мдэгдэд хийж байх вэ дээ?! Баасангийн камонд эрх биш АТГ -г юу хийж чадахыг нь Тогтоож Ард тумэнд Мэдэгдэх байх !!! Тэгээд ч Хурэлсух Хуулийн байгууллагуудад шудрага ес тогтоох талаар идэвхтэй ажиллана гэж найдаж бна дав?!
ДАШНЯМ дипломат албанд ажиллахаар бусад нь яах юмбэ ман иймдээ л новш байхгүй юу дэлгэрсайханы бөгсийг сайн долоосон одоо байдагтаа оч чамд дэндүү ахадсан ажил
Авилгалтай Тэмцэх Газрын хийж чадах ажил ердөө л энэ үү? Энэнээс олигтой томхон тогтоочихооч, нэр нь хүндэдсэн байгуулга, ажилладаг хүмүүс нь улс төрчидийн бууны нохой бөгс долоогчид!
АЙМАГ СУМЫН НӨХДИЙН ТАЛААР Л АМ АНГАЙЖ СУУДАГ. АТГ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ. ОДОО БҮРЭН ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Атг жараахай дэгээддэг хэвээрээ л байна уу? Тул цурхай акулуудыг барьж дийлдэггүй ээ?!
Дашням дипломат албанд тохирох хүн бишээ кккк.хөдөөний т1 хар юм амдөө ч өөдтэй индүүдэж сураагүй
60-n terbum yu bson be
shalgaval bugd ashig sonirholtoi..