Шинэ Зеландад хүүхэддээ хүссэн нэрээ өгч болохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 01

Шинэ Зеландын эрх баригчид эцэг эхчүүд төрсөн цагаас нь эхлэн хүүхдийнхээ сэтгэцэд нөлөөлж байгаад санаа зовж байна. Үүний нэг хэлбэр нь хүүхэддээ элдэв сонин хачин нэр өгөх байдлаар илэрдэг гэж тэд үзээд шинээр төрсөн хүүхдэд өгөхийг хориглосон тусгай хууль, нэрсийн жагсаалтыг батлан гаргажээ. 

Шинээр гарсан хуульд хүүхдийг тоо, хүндэтгэл, цол, холбоо, байгууллагын нэрээр нэрлэхийг хориглосон байна. Үүнээс гадна Люцифер /Христийн эсрэг чөтгөр шулмын хаан/, Анал, Хатан, Герцог, Гүнж зэрэг нэрс багтжээ. Мөн түүнчлэн V8 (найман цилиндртэй хөдөлгүүрийн марк), “Mafia No Fear” зэрэг сонирхолтой нэрс орсон аж.

Шинэ Зеландын шүүх 2008 онд Хавайн хулу дээр бүжиглэгч Талула /Talula Does The Hula From Hawaii/ нэртэй охины нэрийг солих шийдвэр гаргаж байсан юм. Тэгэхэд эцэг эх нь охиныхоо нэрийг өөрчлөхгүй хэмээн заргалдаж бөөн хэрэг мандаж байжээ.  Өөр нэгэн хос хүүгээ “4Real” гэж нэрлэхийг хүсээд татгалзсан хариу авч байжээ. Гэсэн ч тэд хүүхдээ албан бусаар “4Real” гэж дуудсаар байгаа юм байна. Ер нь тус улсын эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхдээ “Супермэн” гэх мэтээр нэрлэх хүсэлтийг их ирүүлдэг ажээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tttt(202.21.106.143) 2017 оны 10 сарын 02

soliotoi etseg ehchuud yu ch medehgui huuhdiig garsan tsgaas ehelj doromjloh ajilagaa yabuulah yum da

0  |  0
Top