Цаг үеийн захиалгаас зугтах эрх байхгүй шүү, Ерөнхий сайд аа!

2017 оны 10 сарын 05

“Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг” гэдэг. Тэгвэл энэ цагийн дуудлага Ухнаагийн Хүрэлсүх байлаа. Монголын улс төрийн мафижсан МАНАН бүлгийг цөм цохиж, төрийн эрх мэдлийг мөнгөөр наймаалцахыг санаархсан 60 тэрбумын бүлгийг бут ниргэн байж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тэр сонгогдож чадлаа.

“Улалзсан түймрийн өмнөөс зүрх нэгт нөхдийнхөө хамт тэмцэж байсан шигээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэнэ” гэж тэр нэгэнт хэлсэн. Тиймээ, одоо хэлсэн амандаа эр хүн шиг хүрэх л үлдлээ. Тэгэхийн тулд байгуулах гэж буй Засгийн газрын гишүүдээ тунч ухаалаг сонгох нь чухал. Энүүхэндээ гэж хэлэхэд, Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх тэргүүн зарчимд “Дан, давхар”-ын асуудал чухал биш. Чухамхүү зангарагтай, ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн хар хүний ноён нуруутай тийм л хүн Засгийн газрын гишүүн баймаар байна.

“Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хамгийн том алдаа сайд нарын сонголт байсан” гэсэн улстөр шинжээчдийн дүгнэлтийг У.Хүрэлсүх та хатуу анхаарах ёстой. Яг үнэндээ хэн ч танихгүй, хэзээ хаана, юу хийж байсан нь мэдэгдэхгүй зөвхөн “Дан дээлтэй” гэх тодотголоор товойж гарч ирсэн сайд нарын зангараг бүхэл бүтэн салбарын асуудлыг зохицуулахад дутдаг юм байна. Хэчнээн хийе бүтээе гэсэн хүсэлтэй, тэмүүлэлтэй байгаад ч тийм сайд нарын хүрээлэл, хүч жулддаг гэдгийг өмнөх Засгийн газрын зарим сайд нараар баталж болно. Үүнийг гэрчлэх ганцхан жишээ бол жил гаруйн хугацаанд аль яамыг, ямар сайд удирдаж байгааг ард иргэд мэдээгүй байгаа явдал юм. Тэргүүнээ ч нийтэд таниулж чадахгүй салбарын яамны ажил амжилттай урагшилна гэдэг юу л бол.

Энэ мэт зүйлийг У.Хүрэлсүх та, авах гээхийн ухаанаар хандаж, “Дан, давхар”-ын хэмжүүрээр бус тэрхүү салбарыг чадварлаг удирдаад явчих, хамгийн гол нь Монгол түмэндээ хүлээн зөвшөөрөгдчихсөн тийм л хүнийг Засгийн газрын гишүүнээр сонгоорой.

Ялангуяа үндсэн чиг үүргийн яамдын сайд  болон Засгийн газрын гал тогоог удирдах “Хэрэг эрхлэх газар”-ын даргаа хууль, төсвөө баталдаг УИХ-ын гишүүдээс сонгоход гэмгүй санагдана. Учир нь урьд өмнө нь төрийн томоохон ажил хийж үзээгүй “танхил” сайд нарын хажууд УИХ-ын гишүүн сайд нар  салбар яамныхаа төсвийн зарцуулалтыг төвөггүйхэн хийж дөнгөнө дөө. Товчхондоо бол тал бүрээрээ "Бяртай" сайд нараар танхимаа бүрдүүлэх хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм. "Бяртай" гэдэг нь бөх, аль эсвэл, биеийн тамирын чиглэлийн хүнийг хэлж байгаа хэрэг биш шүү. Харин салбар яамыг удирдаад явчих чадалтай оюуны бядтай хүнийг хэлээд байгаа хэрэг.

Хүрэлсүхийн Засгийн газрыг “Хүчтэй” байх ёстой гэсэн нийгмийн захиалга буй. Тэр захиалгыг хүчтэй, зангарагтай, ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн сайд нараас  бүрдсэн Засгийн  газар л биелүүлж чадна. Төгсгөлд нь тэмдэглэхэд, сайд нарын томилгоо хэр ухаалаг хийгдэхээс энэ Засгийн газрын хэтийн ирээдүй тодорхойлогдох нь тодорхой.

С.Баяр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.9.43.204) 2017 оны 10 сарын 06

гАЛТ ТЭРЭГ БАЙРНАСАА ХӨДӨЛСӨН. ОДОО ХҮРЭЛСҮХ ХАГАЛАН БУТАРГАГЧ УУ АЛЬ ЭСВЭЛ ЭНЭ НАМЫН ХОРТ ХАВДРЫГ ЦАД ТАТАГЧ УУ ГЭДГИЙГ ОЙРЫН ҮЕИЙН ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛААД ӨГНӨӨ.

0  |  0
Шүүр(202.70.37.34) 2017 оны 10 сарын 06

Намын дарга болж эрх мэдлийг гартаа оруулахгүй бол наад дүр эсгэгч нар яаж ч мэднэ. Дарга болонгуут маш хурдан МАН-д их цэвэрлэгээ хийж намаас хөөн НО той хулгайч нарыг шалгуулж шоронд суулга. Тэгж байж шудрага ёс эргэн ирнэ. Хугацаа алдвал өөрөө дуусна.

0  |  0
Бяцхан Төгөл хотхон(202.179.25.182) 2017 оны 10 сарын 06

“Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас: 99118457,91190055 FB хуудас: Бяцхан төгөл хотхон

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм.

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боло

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхн

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. (Их эзэн хаан Чингэс)

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио. (Монгол ардын зүйр цэцэн үг)

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

0  |  0
Зочин (103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

0  |  0
Зочин(103.57.93.46) 2017 оны 10 сарын 06

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

0  |  0
Иргэн(202.9.42.162) 2017 оны 10 сарын 05

Хагалан бутаргагч Түүх шүүгээд өгнө

0  |  0
Зочин(27.123.212.128) 2017 оны 10 сарын 05

Хүрэлсүх ерөнхий сайддаа ажлын амжилт хүсье Сайн ажиллаад Монгол улсын ерөнхийлөгч болоорой

0  |  0
Mgl(150.129.140.229) 2017 оны 10 сарын 05

Hurelsuh taniig demjij bn.

0  |  0
зочин(2.14.172.158) 2017 оны 10 сарын 05

Дэмжиж байгаа, шинэ ерөнхий сайддаа амжилт хүсье.

0  |  0
oko(202.70.46.216) 2017 оны 10 сарын 05

hudlaa ta shuud ah here guide l dee nam do to roo uchiraa oloogu bol tsaasha yavahgui dee

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

ok

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

amjilt husie

0  |  0
зочин(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

Дан дээлтэй байна уу давхар дээлтэй байна уу ард түмнийхээ төлөө сайн ажиллаж л байвал болж л байна

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

Orgil rashaan suvilaliig 15 terbumaar huvichilsan gehiin mongoldoo gants baidag ueiin ued baih mash saihan rashaantai baishin barilga geed ih horongotei meregshsen bolovson huchintei iim saihan suvilaliig ingej ogch bga ni hyamd bishuu, ene Toriin omchiin bodlogo zahitsuulaltiin gazriin darga Nyam-Osor gej nohriig nen hurdan solimoor shu, Erdenet uildveriin zahirliin tsaling bi horin heden sayar togtooson geed l TV-eer yariad baisan biz de toriin omchit kompaniudiin zahirluudiig tomildog geed l omnoh ES Bjunai geed l tomilson geed l humuus shiver avir hiidgiin

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

Orgil rashaan suvilaliig 15 terbumaar huvichilsan gehiin mongoldoo gants baidag ueiin ued baih mash saihan rashaantai baishin barilga geed ih horongotei meregshsen bolovson huchintei iim saihan suvilaliig ingej ogch bga ni hyamd bishuu, ene Toriin omchiin bodlogo zahitsuulaltiin gazriin darga Nyam-Osor gej nohriig nen hurdan solimoor shu, Erdenet uildveriin zahirliin tsaling bi horin heden sayar togtooson geed l TV-eer yariad baisan biz de toriin omchit kompaniudiin zahirluudiig tomildog geed l omnoh ES Bjunai geed l tomilson geed l humuus shiver avir hiidgiin

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

Orgil rashaan suvilaliig 15 terbumaar huvichilsan gehiin mongoldoo gants baidag ueiin ued baih mash saihan rashaantai baishin barilga geed ih horongotei meregshsen bolovson huchintei iim saihan suvilaliig ingej ogch bga ni hyamd bishuu, ene Toriin omchiin bodlogo zahitsuulaltiin gazriin darga Nyam-Osor gej nohriig nen hurdan solimoor shu, Erdenet uildveriin zahirliin tsaling bi horin heden sayar togtooson geed l TV-eer yariad baisan biz de toriin omchit kompaniudiin zahirluudiig tomildog geed l omnoh ES Bjunai geed l tomilson geed l humuus shiver avir hiidgiin

0  |  0
zochin(202.179.27.228) 2017 оны 10 сарын 05

Mundag ES tai bolsondoo setgel hangaluun bgaa shuu humuus ch gesen uuriin aash aviraaraa hun eldevlej bichij suuh hereg bhgui shuu

0  |  0
Ш.РАДНАА(150.129.141.136) 2017 оны 10 сарын 05

УЛС ТӨРИЙН ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА АЛИВАА СОНГУУЛИЙГ НАМ БУС ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД ШИЙДДЭГ 2012 онд АН-д 2016 онд МАН-д саналаа өгсөн нам бус чөлөөт сонгогчид сэтгэл тун гонсгор байгаа АН МАН хоёрын аль альных нь нэр хүнд унаж итгэл даах чадваргүй болсон УЛС ТӨРИЙН ГУРАВ ДАГЧ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА ДАА ЯАЖ БҮРЭЛДЭХ ВЭ гэдэг хамгийн чухал нь Өмнө нь төрд алба хашиад нэр хүндгүй болсон хүмүүсээс биш нэр цэвэр элдэв хөрөнгө мөнгөний асуудалд ороогүй мэдлэг чадвартай туршлагатай ёс зүйтэй олигархи бүлэглэлд ороогүй тийм хүмүүсээс бүрдсэн гурав дагч хүчин бүрэлдэж чадах уу Энэ ажлыг

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

demjij bna

0  |  0
zochin(122.201.21.177) 2017 оны 10 сарын 05

demjij bna

0  |  0
ккк(90.197.153.43) 2017 оны 10 сарын 05

Хүрэлсүх цөвүүн цаг биднийг нөмөч ирсэний илрэл болохос юун эх оронч. Худлаа долигнох гэж ядах юм. Хүрэлсүх хэнийг ч аврах хүн биш, биднийг алах гэж гарч ирсэн. Хүрэлсүхийн увайгуй үйлдлүүдийг мартагнуулах гэж баатар тэргүүтэй хэдэн захиалгын долдой нар ард түмний толгойг угаах гэж ядаж байнаа

0  |  0
Зочин(182.160.35.63) 2017 оны 10 сарын 05

МАН дотор бугшиж задлах хүч үгүй болж томорсон хортой хавдрыг зад шахах зоригтон ховор байсан.Харин ч 16 оны сонгуулиар муу хэвлэгдэн гарч ирсэн хэсэг залуусын тэсвэр алдагдаж гатьгийг залах шахам болтол шахлаа.Эрдэнэбатын засгийн газар бол М,Энхболд,Энхбаяр нарын засаг толгойлж байх үед дураар цадиггүй туйлж байсны хувьд алдаа бага гаргасан гэхэд болно.Харин засгаа хянах хяналт арай чанагарчээ гэж дүгнэх боломж байна.Энэ нь цаашид иймэрхүү журам мөрдөгдөх суурь тавигдлаа гэж харагдаж байгаа нь олзуурхууштай .Шинэ засагт хуучцуулын нилээд орох хандлагатай байна.Тэд өмнөх увайгүй зангаасаа сал

0  |  0
mongol(103.229.121.20) 2017 оны 10 сарын 05

ard tymnii syh ci huvisgal hiij avilgacid offshortos sal.battulga shig hudal urij nolohgyi shyy.hurdtai tegj uls tordoo yldenee.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

ard tymend zovshoorogdson gedeg chin zaaval tanidag ulig bolson hyn baih esgui, busad ulsiin jisheeg har, ter baitugai hench tanidaggui baisan zaluu hymyys dongoj horin hedtei garch ireed ulsaa mundag avch yavaa jishee olon baina. Avstriin gadaad said gehed l 27 toi bolj baisan , odooch baina, gehdee zov zaluus shyydee, hoorson teneg bish, toriin hyn baih chadvartai, tangaragtaa ynench, eh oron ard tymend heregtei hymyys l garah estoi,,,!!!!

0  |  0
Г.Батнасан(202.179.31.84) 2017 оны 10 сарын 05

Ард түмэн тэр дан давхар ”дээл” алба гэдгийг сонирхохоо аль хэдийн больсон шүү. Энэ бол албанд томилогдож чадаагүй, чадахгүй гэдгээ мэдэрсэн үе, үеийн УИХ-ын гишүүдийн атаархсан, арга ядсан арга тайлбар гэдгийг ойлгохтойгоо болсон. Засагт ажлаа мэддэг, зүтгэлтэй, шудрага, зарчимч хүн л хэрэгтэй. Тэд УИХ-д л байгаа яагаад гэвэл ард түмний тодорхой хэсгийн дэмжлэгийг авч сонгогдсон хүмүүс.

0  |  0
ми(103.26.195.206) 2017 оны 10 сарын 05

Улайдаггүй урвагч Улаанаас хол байгаарай. Энэ ноовш чамаас маргааш л урвана шүү

0  |  0
ХУРЛЭЭ(122.201.22.129) 2017 оны 10 сарын 05

БУГД УИХ ГИШУУН БАЙСАН НЬ ДЭЭР ТЭГЭХГУЙ БОЛ УНАНА ШУУ

0  |  0
55(150.129.140.207) 2017 оны 10 сарын 05

ERONHIILOGCHIIN UG ZARIM N ELBEGEEGIIN HELDEG UGIIG OORCHILSON N BURUUDAJ

0  |  0
Top