Лодонгийн ТҮДЭВ: МОНГОЛ ТҮМНИЙ ЭРХЭМЛЭН ШҮТЭХ ДЭЭД ОЮУН САНАА

 

“Зиндаа” сэтгүүлийн хоймор “Эрхэм зиндаа” булангийн хүндэт зочноор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лодонгийн Түдэв уригдлаа.

Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн оюун санааг дээдэлж, эрхэм дээд баялаг эрдэм номыг шүтэж ирсэн уламжлалтай. Ийм ч учраас ард түмнийхээ оюун санааны хөтөч нь болсон, зохиол бүтээл нь дэлхий нийтэд түгэн алдаршсан нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэвийн үзэл баримтлал, бүтээл туурвил нь Монгол түмний хувьд эрхэмлэн шүтэх дээд оюун санааны төгс илэрхийлэл нь билээ. “Зиндаа” сэтгүүл 2017 оны тэргүүн дугаартаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лодонгийн Түдэвээс ярилцлага авах албан хүсэлтээ шуудангаар хүргүүлэхэд 56 асуултаас зөвхөн 1-ийг нь сонгож 9 зүйлээр задлан хариулахыг зөвшөөрсөн юм. Мөн манай сэтгүүлээс хэрэгжүүлж буй “Ховор номын сан” төсөлд “Үнэн үгийн академид суралцсан мину” хэмээх ховор бүтээлээ хандивласнаа илгээснийг нь бид гүнээ талархан хүлээж авсан билээ. Эрхэм зочныхоо тухай хөрөг нийтлэл бичиж нийтлэх зөвшөөрөл хүсэхэд “маш даруу” бичихийг зөвлөсөн юм. Нийгмийн зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв хэмээх энэ эрхэм хүмүүний тухай “баримтат” хөрөг нийтлэлийг ярилцлагын төгсгөлд нийтэлсэн болно. Зохиолч Л.Түдэвээс 56 асуулт асуух гэсэн боловч сүүлийн 10 гаруй жилд “Дал” сониноороо бараг бүгдэд нь хариу өгчихжээ. Тэр ч байтугай “Үнэн” сонинд “Долоон үг” гэдэг цуврал нийтэлснийг нь тус сонин товхимол болгоод үнэгүй тараажээ. Харин зохиолч ганц асуултад есөн хариулт өгснийг нь энд нийтлэв.

Жич: Зохиолч маань “Бүх үзүүлэлтээрээ өндөр зиндаанд энэхүү сонирхолтой сэтгүүлийг гаргаж буй Ерөнхий эрхлэгч Хархүүгийн Мандахбаяр, бусад сэтгүүлчдэд баяр хүргэе” хэмээн өөрийн гар бичмэлээр хүргүүлсэн захидалдаа дурджээ.

 

УУРХАЙГ БИШ УХААНАА УХАЦГААЯ

- Ганц асуултын есөн хариулт –

Асуулт 1: Монгол хүний бусдаас ялгарах язгуур мөн чанар нь юу вэ? Та нийт монголчууддаа хандаж юу хэлэх вэ? Танаас өөр хэн ч хэлэхгүй байж болох сургамжит санаа бодлоо манай сэтгүүлийн хуудсаар дамжуулан илэрхийлнэ үү.

ХАРИУЛТ: ОНЦГОЙ монгол ухаан. Монголчуудыг бүдүүлэг, хоцрогдсон нүүдэлчид гэж Европын цэцэрхэгчид цуурхуулснаас хойш ийм төөрөгдөл наад зах нь хорин зууныг дамжлаа. Энэ бол түмний толгойд бугшсан төөрөгдөл юм.

НЭГ ДЭХ ТӨӨРӨГДӨЛ: Монголчуудыг хатуу ширүүн, хуурай, үржил шимгүй Төв Азийн зулайг нутгаа болгон оновчгүй сонголт хийсэн. Нутаг сонголтын тэр бодлогоос болж говь, хээр, хангай гурван зурвас дагаж монголчууд нүүдэллэн амьдрах болсон нь онц хүндрэл гэж өрнөдийнхөн өөрснөө төөрөгдсөн. Тэд өөрснөө сонгосон нутагтаа яаж аж төрөх, юугаар өл залгуулахаа урьдчилан бодоогүй. Монголчууд бол сонгосон газар нутагтаа гар хүрэхгүй, ухаж төнхөлгүйгээр зохицож баян цатгалан аж төрөх аргыг бодож олоод таван хушуу мал өсгөж говьд тэмээг, хээрт хонь ямааг, хангайд үхэр, адууг өсгөж ашиг шимээр нь аж төрөх ухаан зарсан. Таван хушуу мал нь өөрөө өсч үржиж нөхөн төлждөг мөнхийн амин эх булаг болж өгсөн. Харин ган зуд, хахир хатуугаас аврахын тулд нүүдлээр зохицуулж сурсан тул монголчуудыг нүүдэлчин цолтой болгосон. Тэр нь ч муу юм биш. Нэг газар насыг элээх бус нүүж сууж хөдөлгөөнтэй амьдрах нөхцөл бүрдүүлсэн. Европчууд мал өсгөх гэтэл бэлчээрээс эхлээд олон бэрхшээлтэй тулгарч арга буюу гахай, тахиа үржүүлж, усны загасаар амь зуух болсон. Ямаа үржүүлж үзсэн чинь тэд асар хурдан олширч гайтахад хүрч ад үзэгдсэн. Тэгээд тариа ногоо тарьж ургамлаар голчлон хооллох болсон. Тэгвэл монголчууд таван төрлийн мал өсгөж амьдрал ахуйн хэрэгцээтэй бүхнийг малаасаа үнэгүй авдаг болж зуун зууныг элээсэн. Европчууд байгаль орчноо мөлжиж, шархлуулж уурхай ухаж голомтоо нүүрс, мод тэргүүтнээр галлах болсноороо өөрийн эрхгүй л байгалийн түрэмгийлэгчид болсон. Монголчууд тэгвэл малынхаа аргал, хорголоор, хөрзөнгөөр гал түлж эрчим хүчний хэрэгцээгээ хангадгаараа байгаль орчныг шархлуулах биш цэвэрлэх арга ухаан гаргаж, байгаль орчноо хөнөөх биш дээдлэх зохицол олсон.

ХОЁРДОХ ТӨӨРӨГДӨЛ: Европчууд хүний хэрэгцээний амин сүнс нь таван хушуу малдаа байдгийг бүрэн ухаарч хүнс тэжээл, хоол унд, хувцас хунар, багаж хэрэгсэл, хөгжим, тоглоомоо хүртэл малаасаа үнэ төлбөргүйгээр жилийн дөрвөн улиралд авч аж төрдөг монгол ухааныг үл тоомсорлосоор зуун зууныг элээсэн төөрөгдөлд автагдсаар ирсэн. Гэтэл монголчууд таван хушуу малаас мах, сүү хоёрхон юм авдаг мэт боловч нэгээс нь хориос доошгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэсээр зун, намрын зургаан сард нь цагаан хоолоор /сүүн/, өвөл хаврын хүйтэн цагт нь махан хоолоор аж төрсөөр ирсэн. Цагаан идээ, улаан идээг ийнхүү улирлын нөхцөлд дагнуулдаг үндэстэн өнөө хэр дэлхийд байхгүй. Зуны халуун цагт махан хоол иддэггүйгээс монгол хэлэнд “махсах” (мах хүсэх) гэдэг нэр томьёо буй болсон. Махыг хөлдөөж хадгалах аргыг европынхон нээхээс хэдэн зуун жилийн өмнө хөлдөөж биш борцолж хадгалах ухааныг монголчууд гаргасан. Сүүг ч мөн гашилгалгүй ашиглах, тэр ч байтугай “хуурай сүү” бэлтгэх аргатай байлаа. Сүүг “хатааж” олон төрлийн бүтээгдэхүүн бэлтгэх чадвараар европчууд одоо ч монголыг гүйцэхгүй юм. Сүүн монгол бүтээгдэхүүнийг зөвхөн нэрлэхэд:

1.Тараг 2. Аарц 3. Хоормог 4. Ааруул 5. Ээзгий 6. Бяслаг 7. Шар тос 8. Цагаан тос 9. Өрөм 10. Цөцгий 11. Шар сүү 12. Айраг 13. Архи, дарс Сүүн бүтээгдэхүүнээс 6 төрлийн хатуулагтай архи нэрдэг нь: Сувс Арз Борз Шарз Хорз гэхчилэн бөгөөд эдгээрийн хамгийн хатуулаг нь хорз буюу усгүй хар архи юм. (Усгүй хар архи нэрэх монгол аргыг Голландынхан ашиглаж ”Уиски” үйлдвэрлэдэг болсон гэх бөгөөд тэр нь дэлхийн гоц, сор /бренд/ бүтээгдэхүүний тоонд оржээ.) Малынхаа сүүгээр ийм олон төрлийн (хатуу, шингэн, тослог, хатаамал) хүнс бэлтгэдэг үндэстэн монголоос өөрийг нэрлэхэд хэцүү болой.

Зургийн тайлбар: Монгол гэр түүний дотоод зохион байгуулалт, 12 жилийн зүг чиг томьёолол

ГУРАВ ДАХЬ ТӨӨРӨГДӨЛ: зөвхөн сүү, махыг аваад эвэр туруу, ноос үс, ноолуур, хялгасыг нь хаядаг мэтээр ойлгосоор ирсэн. Гэтэл монголчууд малынхаа эвэр туруу, ясаар нь хөгжмийн зэмсэг, хүүхдийн тоглоом, дарсны хундага хүртэл хийсээр ирсэн билээ. “Эвэр бүрээ” гэж ерөнхийд нь нэрлэдэг хэдэн төрлийн хөгжмийн зэмсгийг монголчууд үхэр, ямааны эврээр бас хоёроос гурван төрлийн бишгүүр, лимбэ зэргийг малын чөмгийн ясаар хийж найр хурим дээр хөгжимддөг байлаа. Бог малын шагайгаар “шагай атгах”, “шагай няслах” гэхчилэн тоглоом хийж хүүхэд, хөгшидгүй л өвлийн шөнийн уртад “шагай шүүрч” тоглосоор ирсэн. Сайн шагайчин нэг шүүрэхдээ 60 шагай атган авч чаддаг нь дээд амжилт байв. Одоо үед ямар ч том гартай хүн энэ амжилтад хүрэхэд их ядардаг (тэр тусмаа европчууд). Монголчууд хониныхоо арьсаар жилийн дөрвөн улиралд аль алинд нь тохирох дээл хийж өмссөөр ирсэн. Өвлийн дүн хүйтэн болоход монгол хүн сэгсүүргэн дээлийг хонины ноосыг нь бүрэн ургасан үеийн нэхийгээр хийж өмсөнө. Бас хавар, намар мөн тийм арьсны ноос бүрэн гүйцэд ургаагүй үед бэлтгэж авсан арьсаар нь үзүүрсгэн дээл хийж өмсөнө. Гоёлын дээлийг бол хурганы арьсаар (хурган дээл) хийж өмсдөг. Зуны ид халуун үед үсийг нь шалзалсан хонины арьсаар хийсэн илгэн дээл бас өмсөхөд сэрүүн байх жишээтэй. Ишигний арьсаар хүүхдэд илгэн дээл хийж өгнө. Ямааныхаар бол төдийлөн хийх нь ховор билээ. Дээл хувцсаа оёх урлах утсыг бол хялгасаар, бас шөрмөсөөр нийтгэж бэлтгэдэг. Үхэр мэтийн бод малын хялгасаар дээс томж гэрийнхээ бүслүүр даруулгыг хийнэ. Мөн үхрийн арьсыг хатааж элдээд нарийхан зүсэж хоймсон, гурамсан эрчтэй гэрийн бүрээсний суран татуурга, бүслүүр мэтийн зүйл бас чөдөр, ногт зангидна. Сайн элдсэн нь торго шиг зөөлөн, бас бөх байдаг. Ямааны ноолуурыг бол гоёлын хувцас оёх утас зэрэгт хэрэглэдэг. Хонины ноосоор эсгий хийж гэрээ бүрээс, туургатай болгохоос гадна ширдэг, олбог, дэвсгэр хийнэ. Таван хушуу малын алинаас нь ч хаях юм монголчуудад байгаагүй. Баас, хорголоор нь дулааны эрчим хүч гаргаж авна. Ясаар нь ахуйн хэрэгцээний зүйлс (үлээгүүр, хөгжим, аяга сав), бас мэрэг төлгөнд далыг (хонины) хэрэглэдэг. Түлэхээс биш гадаа хаяж хог новш болгох ёсгүй байлаа. Малаасаа бүх хэрэгцээгээ хангахдаа хэнд ч үнэ хөлс төлдөггүй, хариуд нь малаа л өлсгөхгүй, сайхан бэлчээр, хашаа хороогоор хангадаг байв. Бас бэлчээр /малын/ нийтийн өмч, бараг л малын өмч гэж үздэг тул үнэгүй, гагцхүү хот айлууд зохицон ашиглаж заншсан байлаа. Малынхаа сүү, мах, арьс ноосыг боловсруулахдаа өрнөдийнхнийх шиг элдэв машин, техник хэрэглэдэггүй, зөвхөн гэрийнхээ төвд байрлуулсан гурав юмуу дөрвөн тотготой төмөр тулга, дээр нь тавьж сүү хөөрүүлэх, өрөм загсаахаас эхлээд тогоо нэрж архи гаргах зэрэг олон төрлийн ажил бүтээдэг нэг ширмэн тогоо, түүнээс арай бага, хөөгүй цэвэрхэн ёроолтой жалавч зэрэг хоёр гурван тогоо ашиглан гэрийн эзэгтэй нар цагаан болон улаан идээнийхээ үйлдвэрлэлийг явуулсаар ирсэн юм. Өрх гэрийн тэрхүү энгийн мөртөө ухаалаг үйлдвэрлэлийг өрнөдийнхөн гадарлах ч үгүй ажил билээ.

Таван хушуу малынхаа гурвыг нь (адуу, үхэр, тэмээ) уналга, ачлага зэрэгт хэрэглэж гэр орноо нүүлгэх, ачаа бараагаа татах, түлш түлээ зэрэг хүнд жинтэй зүйлээ зөөхөд хэрэглэдэг бөгөөд бас үхэр, тэмээ, адуунд ч гэсэн модон тэрэг хөллөж одоогийн ачааны машинаас дутахгүй хөсөг тээвэр эрхэлсээр ирсэн билээ. Малаасаа бүхнийг авдаг малчны ухаан цогцолбороороо өрнөдийнхөнд дутдаг юм.

Зургийн тайлбар: Алдарт туульч М.Парчин (1855-1926)-гийн хайлсан туулиудыг Оросын монголч эрдэмтэн А.В.Бурдуков Мажир хэмээх бичээчээр тэмдэглүүлэн авч анх судалгааны эргэлтэнд оруулсан түүхтэй.

ДӨРӨВДӨХ ТӨӨРӨГДӨЛ: Мал дагахаас, нүүдэл хийхээс өөр ажилгүй тул соёлгүй, бараг бичиг үсэггүй, хоцрогдсон хүмүүс мэтээр европынхон монголчуудыг дорд үзсээр ирсэн. Гэтэл монголчууд ном хэвлэлд биш цээжиндээ соёлоо тээсээр хэдэн мянганыг элээсэн өвөрмөц үндэстэн билээ. Монгол малчин хүн хос цэцэн үгнээс эхлээд хорь гучин мянган мөр бадаг бүхий туульс цээжиндээ хадгалж үр хүүхдэдээ хэлж ярьж өгч уламжлуулдаг ховор үндэстэн юм. Монгол “цээж соёлын” төрөл гэвэл: 1. Зүйр цэцэн үгс, 2. Оньсого, таавар, 3. Үлгэр домог, 4. Урт, богино дуу /үг, аятайгаа/, 5. Туульс 6. Үг хөгжлийн хэллэгүүд /түргэн хэллэг, дуудлага нэрсийн холбоос гэхчилэн/. Эдгээрийн дотроос хамгийн богинохон нь зүйр цэцэн үгс, хамгийн том нь хэдэн зуун мянган мөртэй туульс юм. Богино хэлбэрийн монгол аман зохиол нь зан заншил, ёс суртахуун, сургамжийн агуулгатай байдаг бол туульс нь түүхэн баатарлаг үйл явдлын тухай том яруу найраглал юм.

Монголын “Цээж соёлын” төрөл зүйлүүдийг “Устная культура” гэж үздэг нь бүрэн оносон тодорхойлолт хараахан биш.

Монгол сургуулиудад “Цээж бичиг” гэдэг төрөл зүйл байдгийг “Устное письмо” гэхгүй билээ. Монгол “Цээж соёлын” нэгэн түгээмэл төрөл зүйл бол “Урт, богино дуу” бөгөөд ямагт аялгуу, ая нь үгээ дагалдаж явдаг онцлогтой юм. “Уртын дууг” гагцхүү морин дэл дээр, хязгааргүй мэт уудам говь, тал нутагтаа аялан явж заншсан нэг өвөрмөц төрөл зүйл билээ. Швед эрдэмтэн Хенин Хазлунд Христенсений “Монголчуудын хөгжим” номд 90 дууны үг, ая оржээ. “Монгол цээж соёлын” том хэлбэр болсон туульс бол олон зуун мөр бадагтай тул нэг удаа дуустал тэрнийг “хайлах” боломжгүй, хэд хэдэн шөнө хэрэгтэй болдог. Туульсыг ярих хэлэх гэхгүй “хайлах” гэдэг нь бас өвөрмөц юм. Туульсыг голчлон хуур хөгжим, товшуур дагалдуулан “хайлдаг” байлаа. Бүхний мэдэх болсон “Гэсэр”, “Жангар” алдарт туульсаас гадна “Маадай хар”, “Малчи-Мэргэн”, “Темир Санаа”, “Алтай буучай” гэхчилэн 16 тууль “Хан-Капчигай” (Тува), “Манас” (Казах), “Нартын туульс” (Осетин), “Нарт хээр” (Адыгей), “Ньюргун Бартр” (Якут), “Уралбатыр” (Башкир) гэхчилэн хорь гаруй туульс уламжилсан юм.

Баруун монголын Парчин гэж бараг сүүлчийн алдартай туульч Оросын эрдэмтэн Владимирцовт тууль хайлж бичүүлсэн байдаг. Монголчууд бас “Цээж соёлоос” гадна “Хадан соёл” бүтээсэн ховор, бараг л ганц үндэстэн юм. Үүнийг сүүлийн үе хүртэл анзаарах эрдэмтэд Европт ховор байлаа. Монголчууд газар нутгийнхаа аль нэгэн толигордуу ханан хаднууд дээр хэдэн мянгаар тоологдох зураг сийлж үлдээсэн үндэстэн билээ. Бүүр эртний Хүннү буюу Хүн улсын үеийн сийлсэн, зурсан хадны зураг бичээс олон бий. Тийм хадны зургуудын 80 хувьд нь үхрийн зураг байдагт гайхмаар боловч тэр үед үхэр бол хүннүчүүдийн шүтээн байсан тул түүнээ дээдлэх нь ёс юм. “Үхэр Монгол” гэж хочлогдохдоо хүртэл хүннү монголчууд үхрийг дээдлэн шүтдэг байжээ. Хэдхэн хадны зураг аваас: монгол хадны зурагт нэгэн зуугаас дээш дүрс гаргасан нь цөөн биш байдаг нь сонин билээ. Хадны зургаа хадны бичгээр сольсон гэж болно.


ТАВ ДАХЬ ТӨӨРӨГДӨЛ: Европынхноос өмнө монголчууд бичиг үсэг зохион түүгээрээ хөшөө дурсгалууддаа бичиг дурсгал цөөнгүй үлдээснийг хүлээн зөвшөөрөх хүн ч бараг байсангүй явсаар саяхнаас тэр зүг нүдээ нээсэн гэж болно. Монголчууд зангилаа бичгээр эхлээд шаантаг бичиг, руно бичиг, арамей бичиг, босоо бичиг, соёмбо бичгийг хүртэл тав зургаан бичиг үсэг зохион хэрэглэж байсныг хад чулуу, хөшөө дурсгал, хожим нь бичигдсэн ном судар гэрчлэн үлдсэн билээ. Монголоос төө хожуу бичиг үсэгтэй болсон өрнөдийнхөн нүүдэлчин малчин монголчууд бичиг үсэгтэй байсныг хүлээн зөвшөөрч ядахдаа ихэнх ололтыг “Түрэг” нарын бүтээл гэж таамаг тавьсан нь өөр судлаач үгүйгээс үнэн дүгнэлт болон олон хүний толгойг эргүүлэх болсон ажээ. Баримт гэхэд: “руно бичгийг” түрэг нар зохиосон гэж улаан цайм дүгн+ээд Монголын Орхон голын хөндий дэх хөшөө, Налайхын бичигт хөшөөн дэх руниэр бичсэн дурсгалын үгийг гэрч болгоцгоодог. Гэтэл түрэг нар тэр бичгийг бүүр хожуу өнөөгийн тооллын дунд үед монголчуудаа ээлж, ээлжээр захирах хаант улсыг нэгэн цагт толгойлж явсан үедээ хөшөөндөө рунигээр үгс сийлж үлдээжээ. Тэгвэл түүнээс 500 байтугай мянгаад жилийн тэртээд “руно” бичгээр Монгол аймгийн умард хэсгийнхэн хад чулуунд бодол санаагаа илэрхийлэн руно үсгээр өдий төдий дурсгал бичиж үлдээжээ. Зөвхөн Скандинавын гэгдсэн орнууд ялангуяа Голланд, Дани, Исланд, Финляндад хүртэл “руно” бичигтэй хад чулуу зарим улсад нь хэдэн зуугаараа (Шведэд гэхэд л 2500 гаруй руни бичигт хад) үлджээ. Саяхнаас л харин нэгэн эрдэмтэн тэрийг анх судалсан нь сонин.

Жич: Тэртээ өмнө зүгт Номхон далайн урд хөвөөнөө Пасхийн арлын хүн чулуунуудын заримын нуруунд “руно” үсэг сийлээстэй үлдсэн нь бас бүүр ч сонин билээ. “Руно” гэдэг үгийг тайлбарлаж мэдэхгүйн харгайгаар тэр хэвээр нь олон улсад хэрэглэх болчихсон юм. Уул нь хойт туйл мөстөх үед урагшлан тарсан Монгол олон аймгуудын нэг нь “Руно” нэртэй байжээ. Руночууд зохиосон бичиг соёлтойгоо хойт туйлын мөстлөгөөс зайлсхийн скандинавын гэгдсэн газар нутагт тархан аж төрж, нутагшин үлдэж, өнөө үед бараг бүрэн европжсон ажээ. Гэвч финчүүд хойт туйлыг өнөө хэр “Сарай ос” (Хойт гэр) гэж нэрлэсээр буй нь учиртай үг юм. Монголчуудаас “үлдсэн зүйл” Скандинавын орнуудад цөөнгүй бий ч гэсэн судлаачаа хүлээсээр байна. Хорьдугаар зууны эхээр Оросын эрдэмтэд Монголын Орхон голын хөндий дэх эртний хөшөө дурсгалыг судлахдаа “руно” бичгийг уншиж чадаагүй юм.

Тэгтэл түүнийг нь Данийн эрдэмтэн уншаад өгсөн билээ. (”Олон бичигт монгол мину” гэсэн номдоо дэлгэрэнгүй бичсэн тул нуршихаас ухарлаа.) Үгүйсгэх боломжгүй гэрчтэй үзэгдэл боловч нэгэнт үе дамжин төөрөлдсөн хүмүүс соёлын ийм алдаагаа ахин ухаарах нь ховор юм.

ЗУРГАА ДАХЬ ТӨӨРӨГДӨЛ: Одоогийн том гэгдсэн гүрнүүд дэлхий дахиныг глобальчлах (дэлхийшүүлэх) тухай уриалаад зогсохгүй тэр уриагаа хэрэгжүүлэхээр завдавч санасандаа хүрэх аргаа олохгүй тэвдэцгээж байна. Гэтэл мянга гаруй жилийн тэртээ ийм үзэл санааг монголчууд хэрэгжүүлэхээр хоёр ч удаагийн их аяныг дэлхийн хэмжээнд өрнүүлснийг түүх гэрчлэн үлдсэн юм. Хүн улс буюу “Хүннү гүрний” үед үүнийг сэдсэн боловч тухайн цаг үеийн үл ойлголцлоос болж Хүннү гүрэн хоёр хуваагдаж нэг гол хэсэг нь дорноддоо үлдэж, нөгөө хэсэг нь Европыг байлдан дагуулахаар барууншлаж тэр үеийн өрнөдийн бараг бүх улсыг нэгэн захиргаанд оруулж Итали хүртэл “дэлхийчлэн” Атиль Хүннү хаан эзэн суусан бөгөөд “Хүннүгийн хаан Атиль Хүндэт янзаар морилно” гэх үгтэй итали ардын дуу хүртэл буй болж үлдсэн юм. Гэвч Атиль хаан хорлогдон тэнгэрт хальсан тул мөнхүү “Глобальчлал” гэдэг мөрөөдөл гээгдээд нэлээд хугацаа өнгөрсөн чинь Чингис хаан Тэмүүжин уул мөрөөдлийг хэрэгжүүлэх урт хугацааны, өргөн цар хүрээтэй үйл явдлыг үнэхээр дэлхийн хэмжээнд өрнүүлж насан туршийнхаа үйл хэрэг болгосон нь харин түүхэнд нэлээн томруун, тод үлдсэн билээ. Дэлхийн олон үндэстнүүд нэгэн том өрх айл шиг найрсаг бөгөөд эвсэг зохилдон аж төрөх нь аль эрт манай дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээрээ 23 хэм хазайгаагүй байх цагт, хойт туйл мөсгүйгээр барахгүй өвөлгүй зунаараа, бараг шөнө болдоггүй “диваажингийн орон” гэгдэж “наран авгай” эгц дээрээс ээж байсан үлгэр домгийн мэт цаг үед хойт туйлын гурван километр өндөр уулыг тойрон хар, шар, цагаан арьстан хүмүүс нэг гэр бүл мэт жаргалтай аж төрж агсан мартагдашгүй зохилдлогот амьдралын тухай дуртгалаас үүдэлтэй буй за. Учир нь тэрхүү өндөр уулыг бараг бүх хэлнээ Сүмэр, Сүмбэр, Сүмэрү гэж нэрлэж үлдсэнээр барахгүй хорьдугаар зууны эцсээр Америкийн хиймэл дагуулаас ахин харахад мөсөн дор /хойт туйлын/ асар өндөр уул байгааг олж үзсэн байна. Түүгээр ч барахгүй 2016 онд тэрхүү мөсөн ууланд ан цав гарч дотроосоо гэсч буй мэт ноцтой үзэгдэл ажиглагдлаа. Хойт туйлыг “Диваажингийн орон” (хойт эх орон, умардын эх орон) гэх мэтээр одоо ч финляндчууд “Сарай ос” (Северный дом), энэтхэгчүүд “Джарай ос” (Өрнөдийн гэр) гэхчилэн нэрлэдгээр барахгүй Америкийн эрдэмтэн Уильям Ф Уоррен “Хойт туйлд олдсон диваажин”, Энэтхэгийн эрдэмтэн Бал Гандхар Тилак “Вед дэх Арктик эх орон минь” гэдэг номууд бичиж хойт туйл хүн төрөлхтний нэгдмэл эх гэр нь байсан тухай, тэр “диваажин” мөстөж хүн төрөлхтөн нүүж Ази, Африк, Европт тархсан тухай нотолгоотой судалгаа гаргасан байна. Хойт туйл дахь “Диваажингийн оронд” хар, цагаан, шар арьстан хүмүүс нэгэн том гэр бүлийн адил зохилдон аж төрж байсан шиг тийм өргөн том зохилдолгоог буюу одоогийн хэлээр “глобализация” буй болгохоор Чингис хаан, түүний хамтран зүтгэгчид мөрөөдөж “дэлхийшсэн нэгдэл” байгуулахаар зүтгэсэн байж болно. Үүнийг гол төлөв өрнөдийнхөн “байлдан дагуулалт”, “түрэмгийлэл” гэж үзэн ядах тооны “төөрөгдөлд” автагдаж олон зууныг өнгөрөөв.

Зургийн тайлбар: Атиль хааны хөшөө /Истанбул дахь парк, Турк улс/

ДОЛООДОХ ТӨӨРӨГДӨЛ: Монголчууд 376 улсыг нэг нэгдэлд оруулж дэлхийн хагасыг хамарсан томоохон хамтлаг байгуулсан түүхэн үйл явдлыг зэвсгийн хүчээр, түрэмгийлэл, аллага хядлагын аргаар хийсэн мэтээр өрнөдийн эрдэмтэд олон оны турш ам давтан ярьсаар ирсэн нь “долоо дахь төөрөгдөл” гэхээр үзэгдэл билээ. Тэр үеийн монголчууд нум сумнаас өөр зэвсэг гэх юмгүй, сайндаа л богино сэлэм, хутга мэтээс өөр юмгүй байлаа. Бас эзэлсэн улс орныхоо иргэдийг аль болох тайван найрсаг амьдрахад чиглүүлж байжээ. Харин эсэргүүцэл үзүүлэгчдийг бол намнаж номхруулсан нь цөөнгүй юм. Өөр арга ч юусан билээ. Гэхдээ Европыг бүтэнд нь шахам нэгэн гэр бүлийн хэмжээнд анх нэгтгэсэн Хүннүгийн хаан Атиллийн үеэс зэр зэвсгээс гадна оюун ухаан, харилцан ойлголт, зохилдлогын арга ухаан сайтай жанжингууд их үүрэг гүйцэтгэжээ. Зөвхөн Атиль хаан гэхэд л ямархуу ухаанаар жолоо барьдаг байсныг АНУ-д хэвлэгдсэн “Атиллийн жолоодохуйн урлан” гэдэг “бестселлер” (шилдэг бүтээл) болон шалгарсан номдоо Уэртс Роберт бичсэнийг товч жагсаавал: - Манлайлах чадвар, - Чин шударга байх, - Чин зоригтой байх, - Хүсэл тэмүүлэлтэй байх, - Сэтгэлийн тэнхээтэй байх, - Биеийн тэнхээтэй байх, - Бусдад таалагдах биш тоогддог, - Өрөөл бусдыг ойлгож мэдэрдэг байх, - Шийдэмгий байх, - Урьдчилан харах чадвартай байх, - Цагийн үнэ цэнийг мэдэрдэг байх, - Өрсөлдөх чадвартай байх, - Өөртөө итгэлтэй байх, - Тооцоотой байх, - Хариуцлагатай байх, - Түшигтэй байх, - Бусдыг араасаа дагуулдаг байх гэж 17 тодорхойлолт оруулжээ.

Атиль хаан ийм л зан чанартай байжээ. Ийм чанар хожим Чингис хаан Тэмүүжинд ч байжээ. (Харин одоогийн төр засгийн удирдагч, улстөрчдөд юу л бол?)

Энэ тухай ярихад 800 жилийн тэртээд Чингис хааны үе залгамжлагчид, удам угсаа, үр хүүхдэд нь тухайн үеийн олон үндэстний эв нэгдэл, үл ойлголцох байдал гүнзгийрэх чиглэлтэй болж мэдэхийг ухаарч олон үндэстний нэгдмэл их гэр бүлийн харилцааны гол хуулийг боловсруулан дэвшүүлсэн нь найм байтугай долоон зуун өнгөрөхөд АНУ, Оросын холбоо, Франц, Англи зэрэг том гүрнүүдийн дэвшүүлээд хэрэгжүүлэх гэж тэвдэцгээж байгаа “глобальчлал” буюу “дэлхийшил” гэдэг уриа болсон нь сонин. Тэртээ 800 жилийн эрт цаг Чингис хааны үр удмын хаад хамтран энэхүү үзэл санааг “зохилдохуй” гэсэн үгээр илэрхийлж хамтын илгээлт бичиж Европын оюун санааны төвлөрөл болж байсан Францын хаадад нэг бус удаа хүргүүлсэн нь Парис, Ромын (Ватикан) хотуудын архивт өнөөг хүртэл хадгалаастай үлджээ. Нийтдээ Францын хаад (Англи, Итали ороод), Ромын Папа ламд Монголын хаадаас (Ил хаад) бараг арваад удаа илгээлт явуулжээ. Хамгийн анхныхыг Францын хаан Гуа Филиппт бие төлөөлөгч Мамлаг, Түмэн хоёроор өгч явуулсан нь өнөө ч архивт хадгалаастай. Түүнээс хойших жилүүдэд илгээсэн монгол хаадын илгээлтүүдийг цөмийг нь Чингис хааны үр сад, монгол нэртэй, монгол хэлтэй Чингисийн хүү Тулуй, Тулуйн хүү Хүлэг (Хулагуу), Хулагуугийн хүү Абага, Абагын хүү Аригуун, Аригууны хүү Хасан (Газан), Газаны хүү Өлзийт нар илгээсэн байх бөгөөд гол дэвшүүлсэн санаа нь “Зохилдохуйгаас өөр сайн юм юун билээ?” гэсэн үгээр илэрдэг. Энэ нь дайтах бус, зохицохын чухлыг л өгүүлснээрээ одоогийн хэллэгээр “тандем” гэж болно. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Одоогийн удирдагчид тандемгүй нь харамсалтай” гэж хэвлэлээр мэдэгдсэн нь “зохилдохуй” гэдэг монгол үзлийн санаа юм. Энэ чухал санааг “глобальчлал” гэж олон улсад цацагсад бол АНУ тэргүүтэй том гүрнүүд юм. Хамгийн түрүүнд Холбоот Орос улсын тэргүүн Горби гэгдсэн Горбачёв улсаа (16 томхон улсын холбоо байсан) Зөвлөлт холбоот Орос улсаа “глобальчлах” нэрээр тарааж орхисон нь бусдад “олз” мэт болж Европын холбоо байгуулагдсан байна. Африк тивийг “глобальчлах” гэж АНУ хориод жил хөгөө тарьж буй (Энэ тухай дараагийн хэсэгт үз.)

Монголчуудын анхлан дэвшүүлсэн “Зохилдохуй” буюу одоогийн “глобальчлах” үзэл санааг найман зууны тэртээд “монгол ухаанаар” хэрхэн томьёолон дэвшүүлж байсныг Өлзийт хаанаас Францын ван Филиппт илгээсэн түүхэн баримт бичигт тодорхой гарсан тул энд хавсаргав.


1305 онд Францын Ван Филипп-т Ил хаан Өлзийтөөс илгээсэн захидал:

1.Өлзийт Султан манай үг 2. Францын Султанд 3. Эртнээс та нар 4. Франц улсын хаад 5. Манай сайн 6. Элэнцэг сайн 7. Өвөг сайн 8. Эцэг сайн 9. Ахад найрамдаж, хол бээр боловч ойр мэт 10. Сэтгэж, аль бээр үгсээ өчиж, элчинээ эссэний 11. Бэлгүүдээ илгээдгээ юу эс андах ба одоо 12. Тэнгэрийн хүчинд 13. Бид их ор суусанд урьдын сайн 14. Өвөг сайн 15. Эцэг сайн 16. Ахынхаа зарлиг, засгийг биш үл болгон бэлэн зас- 17. сан мөр урьдын сайнтай “за” хэмээлдсэнийг 18. Үл тавин, андгай мэт сэтгэж урьдынхаас үлэмж 19. Найрамдаж, элчнээ илгээлдэж байя хэмээн сэтгэж байна. 20. Бид ах нар, дүү нар муу харцын ташаа үгсээр 21. Дур хоцрогдож билээ. Одоо 22. Тэнгэрт сэтгэлээ өгч 23. Төмөр хаан, Тогтох, Чабар, Дугаа тэргүүнтэн 24. Бид 25. Чингис хааны ургууд дөчин таван оноос наашид 26. Чи би-дээ тулснаа одоо 27. Тэнгэр ивээгдэж, ах дүү нар зохилдож наран 28. Ургахуй Нанхиадын газраас эхлэн Дэлу далайд 29. Хүртэл улс барилдаж, замаар холбогдов. 30. Бидний зуур хэн биш сэтгэвээс бүгдээр нь дээр 31. Өмөөрөн байя хэмээсэн үг тохиролцов. Одоо 32. Манай сайн 33. Өвөг сайн, эцэг сайн, ахад найрамдсан 34. Ёс танай хэр тавих хэмээн эдгээр Мамлаг, Түмэн хоёрыг 35. Илгээв. Таны болон Францын хаадыг хамт 36. Зохилдох амүй хэмээн бодов. Үнэнхүү зохилдохоос 37. Сайн юу билээ. Одоо 38. Бидэнд бас Танд үл зохилдохыг 39. Тэнгэрийн хүчинд бүгдээр дээр нь өмөөрөн байхыг 40. Тэнгэр мэдтүгэй. Манай бичиг долоон зуун дөрвөн онд 41. Могой жил, зуны тэргүүн сарын найман 42. Хуучдаар Аливанд байхдаа бичив” гэжээ.


НАЙМ ДАХЬ ТӨӨРӨГДӨЛ: Монголын их удирдагч Чингис хаан Тэмүүжинг түрэмгийлэн эзлэгч харгислагч байсан мэтээр өрнөдийнхөн гол төлөв муушаах чиглэлтэй үгсээр тодорхойлсоор ирсэн нэгэн ер бусын “төөрөгдлөөс” зарим улстөрчид өнөөдөр ч гарч салаагүй яваа нь харамсалтай. Гэтэл Чингис хаан шиг том жанжин, том удирдагч өнөө хэр гараагүй л байна. Хэдийгээр англичууд дэлхийг эзэгнэн колоничлохоор завдаж багагүй амжилт олсон ч “колони” гэдэг нэр томьёо хэрэглэсний гол балгаар “колоничлолоос” чөлөөлөгдөх хөдөлгөөн удалгүй гарч бараг бүх колони орноосоо салсан болно. Гэхдээ тэдгээр орнуудад, тэр ч байтугай эртний соёлт Энэтхэгийг хүртэл эх хэлийг нь бараг мартуулж англи хэлтэй болгосон нь бас ч хоосонгүй. Харин эзэгнэх мөрөөдөл нь англичуудад хэвээр үлдсэн мэт болжээ. Гэтэл хорьдугаар зууны бараг эхнээс нь германчууд удирдлагаа Адольф Гитлерт өгч тэр нь дэлхийг эзэгнэхийн тулд хэдэн жилийн турш ард түмнийхээ хүч хөрөнгө, амь насыг хөнөөсөн гайтай түрэмхийлэл үйлдээд эцэст өөрөө өөрийнхөө аминд хүрч төгссөн билээ. Тэрээр зөвхөн дайны аргаар, цэрэг зэвсгийн хүчээр дэлхийг эзэгнэхийг зорьсон нь өмнөх түүхээс сургамж аваагүй, хамгийн явцгүй арга хэрэглэснээсээ болжээ. Харин түүнтэй дайтахаас аргагүй болж дэлхийн хоёрдугаар дайнд их хохирол үзсэн ч АНУ, Их Британи зэрэг холбоотонтой болж Монгол улс мэтийн үнэнч ар талтай байсан зэрэг учир шалтгаанаар бас дэлхийг зэвсгийн хүчээр биш хувьсгалжуулах аргаар глобальчлах бодлого барьж байсан Иосиф Сталин ялалтад их үнээр ч гэсэн хүрч чадсан билээ. Тийнхүү бүхэл дэлхийг биш ч гэсэн Европын нэлээд улс орныг холбоотноо болгож “социалист лагерь” гэдэг бүлэг улсын нэгдэл байгуулсан байна. Сталин уул нь Чингис хааныг нэг их өөлөөгүй ч гэсэн Гитлер хас тэмдгийг авсанд нь гайхсан биз. Уул нь хас тэмдэг бол Монголын эртний нэгэн бэлгэдэл тэмдэг байсан хэрэг. Гэтэл түвд судлаач нэгэн дээр үед Гитлерийн зөвлөгч байж элдвээр номлох үедээ хас тэмдгийг их учиртай зүйл гэж ойлгуулснаас шүүрэн авсан байдаг.


Гэхдээ тэмдэгтэй, тэмдэггүй Чингис хаанаар нь монголчууд Сталин буюу жинхэнэ нэр нь Жугашвили гэдэг энэ гүрж хүн дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд ар тал нь болтлоо Орост тусалсныг мартаж чадахааргүй байв. Ер нь бол Европын улс орнуудын төрийн тэргүүнүүдийн амнаас Чингис хааныг магтах үг унаж байсангүй. Гэтэл хорин нэгдүгээр зууны АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдоод тангаргаа өргөж амжаагүй байхдаа “Чингис хаанаас юу суралцаж болох вэ” гэсэн ярилцлагыг The Daily Beast гэдэг америк цахим сонинд өгчээ. Тэрээр хэлэхдээ “Монголын нэрт удирдагчийн тухай өдгөө ердөө л хэрцгий хүн байсан гэж цухас дурдах болжээ...” “...Гэвч тэрээр бидний гойд бүтэлгүйтсэн Ойрхи Дорнодод чухам яаж амжилтад хүрсэн юм бол? Дэлхий даяар олон бичил дайнд оролцсон АНУ-аас эрс ялгаатай нь Чингис хаан ямагт ялалт байгуулах гэсэн ганц маш тодорхой зорилтын төлөө тэмцэж байжээ. Хязгаарлагдмал, хэсэгчилсэн, хэлэлцэгдсэн, эсвэл тасалсан ялалт бус бүрэн ялалтын төлөө шүү” гээд “Монголын эрс шийдэмгий түрэмхийллийн дараа Ойрхи Дорнодод урьд хожид үзэгдээгүй амгалан тайван цэцэглэж хөгжлийн зуун тогтсон билээ...” гэж Дональд Трамп хэлжээ. Тэгээд цааш нь үргэлжлүүлэн “Гэтэл одоо тэр нутагт Америк цэргийн хүчээ оруулсан ч хүүхэд алаагүй, эмнэлэг бөмбөгдөөгүй, энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглээгүй нэг ч өдөр алга” гэж ярьжээ. Энэн шиг үнэлэлтийг өрнөдийн нэг ч Ерөнхийлөгч өнөө хэр хэлээгүй нь сонин. Тэгээд зогссонгүй “Бүрэн итгэл, тодорхой байдал, үр дагаврын мэдрэмж болон хувиршгүй тууштай чанар зэрэг нь түүний (Чингисийн) хамгийн чухал зэвсэг байжээ” гэж их хааны онцгой чанарыг тодорхойлсон байна. Ингэж дүгнэсэн нь өрнөдийн улстөрчдийн, ялангуяа удирдах албаны түшмэдүүдийн төөрөгдлийг хийсгэн сарниулах ер нь “глобальчлах” хөдөлгөөний тухайд “нүдний шилээ” арчилж цэвэрлэхэд туслах биз ээ гэмээр юм.

ТӨГСГӨЛД: Монголчуудаа онцгой ухаан тээгчид гэж магтах гэхдээ санаан зоргоор магтав гэж энэ өгүүллийг бичигчийг зэмлэх хүн цөөнгүй гарна. Тэр бол бас нэгэн төрлийн “төөрөгдөл” гэж үзүүштэй. Учрыг нь энэ өгүүллийн эцэст тайлбарлав.

Монголчуудын ухаан бодлыг шалгасан хорьдугаар зууны хамгийн том сорилт бол дэлхийн хоёрдугаар дайн юм. Энэ дайн бүх дэлхийг хамарч олон сая хүний амь нас, өдий төдий хөрөнгө хогшлыг хөнөөсөн нь тодорхой. Монголчуудын хувьд найрамдалт ганц гүрнийхээ төлөө санаа тавьж, хүч гаргах цаг тулгарсан хэрэг. Цэрэг дайчлан илгээхэд тэр үеийн Монгол ард улсын хүн ам долоон зуу гаруйхан мянга буюу одоогийн Улаанбаатар хотын хүн амын тал хувьтай тэнцэхүйц цөөхөн байлаа. Тэр цөөхний талаас илүү хувь нь хүүхэд хөгшид байсан юм. Тэгэхээр эр цэрэг дайчлах боломж тун хомс байв. Монголын тэр үеийн удирдагчид Чойбалсан, Цэдэнбал, Самбуу нар ухаан зарж Зөвлөлтийн улаан армийг, ялангуяа морин цэргийг нь унаа мориор хангахад туслахаар шийдээд хамгийн сайн морьдоо Зөвлөлтийн фронтод бэлэг болгон илгээхээр айл өрх бүр нэгээс долоо хүртэл сайн хөлөг морьдоо фронтод бэлэг болгон илгээсэн юм. Тэдгээр морьд нь /дөчөөд мянга/ Зөвлөлтийн дайчдад үнэнч, тэсвэр хатуужилтай, баатарлаг хүмүүнлэг чанараараа хайрлагдаж “Монголка” гэсэн дотны нэр авсан байдаг юм. “Монголка” морьдоо унасан зөвлөлтийн цэргүүд өдий төдий гавьяа байгуулсан байдаг. Хөлөг морьдоос гадна Монгол улс цэргүүдийнхээ дулаан хувцас /шинель/ хийхэд нь зориулж 64 мянган тонн ноос, арьс нэхий, мөн хагас сая тонн мах бэлтгэн дайны жилүүдэд фронтод илгээжээ. “Үгүй ээ та нар ядаж ганц хороо цэрэг дайчлан гаргаж өөрснөө удирдан дайнд оролц “гэж Монголын удирдагч маршал Чойбалсан, Цэдэнбал нарт Зөвлөлтийн удирдагч Их Сталин тушааж болох л байсан. Учир нь Монголын энэ хоёр удирдагчдад ЗХУКН-ын гишүүний бат илэрхийллүүдийг өвөртлүүлчихсэн байсан цаг юм. Гэвч монголын удирдагч нар хүнээр биш агт морьдоороо, таван хушуу малынхаа ашиг шимээр зөвлөлтийн фронтод тус хүргэх нь аль аль талдаа илүүтэйг тооцож ухаан сийлээд улсынхаа төсвийн 50 хувийг фронтод туслахад зориулж “Хувьсгалт Монгол”, “Монголын пионер” гэхчилэн танкийн гурван бригадыг хөрөнгөөрөө байгуулж фронтод Чойбалсан, Цэдэнбал нар гардуулж өгөөд зогсоогүй Монголдоо ажлын цагийг 8 биш 10 болгон сунгаж дөрвөн жилийн турш илүү цагаар хөдөлмөрлөсөн билээ. Монголчууд дэлхийн хоёрдугаар дайны баруун фронтод ийм хүч туслалцаа үзүүлж, улмаар зүүн фронт буюу японы “түрэмхийллийн” эсрэг дайнд цэргээ биечлэн оролцуулж их хятадын Цагаан хэрэм хүртэл тулалдаж Өвөр монголоо чөлөөлж билээ. “Дорнодоос бид маршилж Дотоод Монголоо чөлөөлөв” гэсэн дуу үлдэж Аюуш зэрэг олон монгол эрс эрэлхэг тулалдаанд амь эрсдэн оролцож Жанчхүүгийн даваанд хөшөө нь үлдсэн билээ. Дэлхийн хоёрдугаар дайн ЗХУ-ын болон түүний холбоотнуудын ялалтаар төгсөж Оросын Крым, Ялтад Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль нар хоёр удаа уулзаж дэлхийн байдлын тухай хэлэлцэхдээ “Монгол ард улсын асуудлыг яаж шийдэх вэ?” гэсэн асуудалд И.В.Сталин огт эргэлзэхгүйгээр “Статус Квог” /Одоогийн эрхт байдал/ хэвээр үлдээе гэж санал тавьснаар “Бүгд нарйамдах Монгол ард улс” тэр үеийн Японы байгуулсан “Манжго” улсын бүрэлдэхүүнд ч ороогүй, ирээдүйн Хятад ард улсын бүрэлдэхүүнд авах Чанкай Шийн санаархал хүсэлд ч автагдалгүй бүрэн эрхтэй улс хэвээр үлдэж улмаар НҮБ-ын гишүүн болж нийгэм журмын замаар бие даан хөгжих замд орж, удалгүй сансрын нисэгч бүхий цөөн орны нэг болсон билээ. Энэ бол монгол ухааны ачаар дэлхийн хэмжээний дайнаас хохирлоосоо хожоо нь илүүтэй гарсан орон гэхээр болно. Тэрнээс ч илүү хожоог дайны эцэст монголчууд олж авсан гэж болно. Дэлхийн хоёрдугаар дайнд зөвхөн Пирл Харборт Японы бөмбөгдөлтөд Америкийн 23 мянган цэрэг амь алдсаныг дурдахад Монгол нутаг дээр тийм бөмбөгдөлт болоогүйгээс гадна хоёрдугаар дайнд Зөвлөлтийн голдуу цэрэгт олзлогдсон Японы цэргүүдийн олонхи нь Монголд хэдэн жилийн турш хар ажил хийж манай нийслэлийн төвийн гол хэдэн барилгыг барилцсан юм. Олзлогдогсдын хөдөлмөр оролцож улсын төв номын сан, төв театр, гадаад явдлын яам, төв шуудан, Элдэв-Очир кино театр, “Алтай” зочид буудал зэрэг гол гол барилга боссон нь үнэн хэрэг дээрээ Улаанбаатар хотын “хойморын” хэсэг шинэчлэгдсэн хэрэг юм. Тэрнээс хойших жилүүдэд нийслэлд олон барилга боссон боловч ихэнх нь орон сууц байв. Улсын их сургуулийн баганат ордон босож үүдэн дээр нь маршал Чойбалсангийн хөшөө боссон цагаас хойш нэлээн жил өнгөрөхөд үйл хэргийг нь шинэ нөхцөлд үргэлжлүүлэгч Юмжаагийн Цэдэнбал Япон улсаас дайны хохирол нэхэмжилсээр байсан бөгөөд Япончууд Монголд ноолуурын үйлдвэр барьж өгөхөөр болж одоогийн “Говь” комбинат боссон нь шинэ зуунд малынхаа ашиг шимийг дэлхийд гаргаж улс орныхоо хөгжилд “Бренд” /сор/ хэмжээнд үйлдвэрлэхийн түрүүч нь болон өргөжиж байна. Дайнаас голчлон хохирол үздэг боловч хонжоо олох талаас нь ухаан зарсан монгол зүтгэлтнүүдийн ухааны хүчинд бахдууштай. Эцэст нь монголчууд онцгой ухаан сийлж чадах тухай хоосон магтаал цувуулсангүйгээ учирлая. Хүний оюун ухааны хэмжүүрийг аль эрт тогтоосон бөгөөд монгол хүний тархи нь 1382 грамм байдаг ажээ. Тэр нь цагаан арьстных 1330 грамм, хар арьстных 1280 грамм байдгаас 52 граммаар илүү (IQ) гэсэн үг юм.

“Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй бол хүн төрөлхтөн оюун ухаанаа шүтнэ. Тэгвэл Монголчууд гарцаагүй түрүүлнэ. Тэдний тархи хамгийн том” нь гэж Герман эрдэмтэн О.Форте бичжээ. Тэр ерөөл бат орштугай!

Лодонгийн ТҮДЭВ

- Намтрын товчоон -

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, төр, нийгмийн зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор, профессор Лодонгийн Түдэв 1935 онд Говь-Алтай аймгийн Наран сумын Өвөр замын бууцнаа төржээ. Естэй биш долоотойдоо 1942 онд бага сургуульд орж долдугаар ангийг /наймдугаар ангигүй тул/ 10 настайдаа төгсч Багш нарыг бэлтгэх техникумд шууд илгээлтээр орсон байна. 1953-1956 онд Багшийн дээд сургуульд анхны орос хэлний багш бэлтгэх анги нээгдэхэд гурван жил суралцан төгсжээ. Орос, англи хэл эзэмшсэн.

Л.Түдэв 1964-1967 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж 1967 онд Хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1984 онд Хэлбичгийн ухааны докторын зэрэг тэнд хамгаалжээ. УБИС-ийн Хүндэт профессор цолыг анх 1996 онд Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Л.Түдэвт гардуулжээ. Тэрбээр Олон улсын Намтар судлалын хүрээлэнд академич цол хүртжээ.

1956-1959 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, 1959-1961 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд мэргэжилтэн, 1961-1963 онд “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, 1963-1964 онд “Соёл, утга зохиол” сонины эрхлэгч, 1967-1968 онд МАХН-ын Төв хорооны зааварлагч, 1968-1974 онд Монголын зохиолчдын хорооны орлогч дарга, 1974-1975 онд Монголын зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. 1975-1984 онд МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр тус тус томилогдон ажиллажээ.

Зургийн тайлбар: МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв. /МХЗЭ-ийн XVII их хурал, 1978 он/

1958 онд МАХН-д гишүүнээр элсээд МАХН-ын XV их хурлаас эхлэн МАХН-ын Төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр удаа дараа сонгогдож, БНМАУ-ын АИХ-ын сонгуулиар БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогджээ. 1975-1985 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан.

МХЗЭ-ийн XIV, XV, XVI их хурлаар МХЗЭ-ийн Төв хорооны гишүүнээр, мөн эдгээр их хурлын дараах бүгд хурлуудаар МХЗЭ-ийн Төв хорооны товчооны гишүүнээр сонгогдсон байна. МХЗЭ-ийн Төв хорооны 1975 оны зургадугаар сарын 20-нд хуралдсан IV бүгд хурлаар МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан.

Л.Түдэв роман, тууж, өгүүллэг, найруулал, тэмдэглэлийн олон арван ном бичиж, утга зохиолын түүх, судалгааны бүтээлүүд туурвисны нэлээд нь гадаад орнуудад хэвлэгджээ. Зохиол бүтээл нь 1965 оноос эхлээд орос, англи, болгар, чех, унгар, герман, япон казах, беларусь, тува, узбек, буриад, украин, молдав, литва, испани, чех, франц зэрэг хэлээр хэвлэгдсэн юм.

Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүнээр 1972 оноос, Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн байгууллагын гишүүнээр 1973 оноос, Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүнээр 1974 оноос, Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр 1986-1990 онд, Олон улсын парламентын холбооны гишүүнээр1986-1990 онд сонгогдон ажиллаж байв.

1968 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, “Баатрын хоёр дахь гараа”, “Эрдэнэтийн гурван эрдэнэ” бүтээлүүдээрээ 1977 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, мөн “Зууны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл авчээ.

2005 онд Их Британи, АНУ-ын намтар судлалын тусгай зөвлөлийн шийдвэрээр “Дэлхийн шилдэг 100 зохиолчийн нэгээр” шалгарч “Амжилтын оргил” шагнал хүртжээ. Түүний “Хорвоотой танилцсан түүх” ном нь өдгөө дэлхийн 10 гаруй улсад хэвлэгдэн гарч 2010 онд “Дэлхийн хүүхдийн шилдэг ном”-оор шалгарсан байна.

1971 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 1997 онд Хөдөлмөрийн баатар, 2005 онд Сүхбаатарын одон, 2009 онд Ардын уран зохиолч цол хүртэж, “Дэлхийн 100 хүний нэгээр” шалгаран, Зөвлөлт Орос улс, Болгар ард улс зэрэг гадаадын зарим орны төрийн одон, медалиудаар шагнагдсан байна. Мөн “Worldwide Lowreate” /лингвистээр/, “Recognition of Global Achievement” J.B.C цомууд, Монголын болон Олон улсын шагналуудаар шагнагджээ.

1996 оны 10 сарын 27-ны өдрөөс эхлэн Монголын анхны зөгнөлт “Дал” сониныг санаачлан буй болгоод Ерөнхий эрхлэгчээр нь ажилласаар байна. Л.Түдэв Монголын түүх судлал, утга зохиолын олон арван боть ном бүтээлүүдийг эмхэтгэж, хянан тохиолдуулах ажилд гар бие оролцсон хүн. Анх 2003 онд Бүтээлийн чуулган 25 боть номоо хэвлэн гаргаснаас хойш өдгөө гучин долоодох номоо хэвлүүлж 38 дахь нь хэвлэлд шилжжээ.

Зургийн тайлбар: Зохиолч Л.Түдэв "2 of 100" буюу Дэлхийн шилдэг 100 зохиолчийн шагналаа гардан авсан баярт мөчөө хуваалцаж буй дайллага дээр гэргий Н.Цагаачийн хамт. /"Улаанбаатар" зочид буудлын зоогийн танхим. 2005 оны 12 дугаар сарын 12. Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа/

БҮТЭЭЛИЙН ОРЧУУЛАГДСАН ТОВЧ ТОЙМ: 

Орос хэлээр: Лесной пожар М.1965, Горный поток М.1967, За Полярной звездой М.1968, Счастье М.1973, Открывая мир М.1974, Немеркнувшая звезда УБ.1977, Вершина М.1978, Юность на марше М.1981, Национальное и интернациональное в монгольской литературе М.1983, От кочевья к оседлости М.1983, Первый год республики УБ.1989 Бусад хэлээр: Тау Таскыны, 1971 (казах); Горны паток, 1971 (беларусь); Сухэботир, 1971 (узбек); Сонгу Чуктүн Шолбанынче, 1971 (тува); Вiдкриваючи свim, Киев, 1977, (украйн); Misko gaisras (1979); Volaco Ti ukazem, слав, Братислава, 1979, орч. Копалова Громова (чех); The colour will come alive УБ.1994; Two aspens УБ.1994; Дескоперинд лумя, 1979, Кишинев, орч. А.Блановский (молдав); Элемен Таньку Тарихым, 1975, орч. А.Хауия, А.Хаблахат (казах); Discubriendo el mondo, Хавана, 1980, орч. Гомес Манзано (испани); Bekanntschaft mitderwalt, 1982, орч. Ч.Галсан (герман); Discovering the world, Эсклибрис, АНУ, 2005, орч. В.Миллер (англи); Comment j’ ai decouvertle monde, 2015, Бореалия, Франц, орч. Р.Мөнхзул (франц); I see the world (босоо монгол бичгээр), 2015, Өвөрмонгол, БНХАУ гэх мэт.

Зураг дээр: Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийн дарга, Төрийн шагналт зохиолч Лодонгийн Түдэв, МЗЭ-ийн даргаар 1961-1974 онд ажилласан Төрийн шагналт зохиолч Сономын Удвал ахайтан, 1953-1973 онд МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, утга зохиолын фондын эрхлэгчээр ажилласан СГЗ, зохиолч Санжмятавын Дашдэндэв нар.

Л.ТҮДЭВИЙН НОМ БОЛЖ ТУСГАЙ ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛҮҮД: 

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ (шүлгүүд), Нөхөд (тууж), Анчны тэмдэглэл (өгүүллэгүүд), Осолтой жим (тууж), Уулын үер (роман), Жаалууд (өгүүллэгүүд), Зохиогүй чимэг (өгүүллэгүүд), Нүүдэл (роман), Алтан гадас чигийг заана (баримтат тууж), Хөдөөнийхөн (өгүүллэгүүд), Мөнхийн ус (тууж), Хорвоотой танилцсан түүх (тууж), Оргил (шүлгийн түүвэр), Нүүдэл суудал (роман), Ухаан (тууж), Үл ажиглагдам онцгой учралууд (хүүхдийн зохиол), Өнөөгийнхөн (тууж, өгүүллэгүүд), Бүгд найрамдах улсын анхдугаар он (Улс төрийн роман), Оройгүй сүм (роман), Хувьсгал танаа өчье (баримтат өчил роман), Эргүүлэг (зохиолын цоморлиг), Эрхий дарам зай (туурь), Дээр хөх тэнгэр доор бор дэлхий (зохиолууд), Дайралга дайравзай (тууж), Нүглийн гурван үүд (зохиолууд), Төл (зөгнөлт роман), Мөнхийн гал (тууж) гэх мэт.

Кино зохиолууд:

Зэрэг нэмэхийн өмнө, Миний монгол, Говь Хянганд тулалдсан нь, Таван нуурын дууль, Бөхөн.

Сэтгүүлзүй, нийтлэлийн ном:

Болгар нутагт, Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага, Замбуулингийн наран дор, Өв тэгш хүмүүжил, Хүмүүс, Хүмүүжил цогцолбор асуудал, Асуудал, Найрамдлын жигүүрээр сансарт, Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч, Нарнаас ус , уснаас гал, Боловсроогүй боловсрол, Долоон үг гэх мэт нийтлэл, сурвалжлагын эмхэтгэлүүд бий.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

“Зиндаа” сэтгүүл

2017 оны 1 сар, № 02/502

Үргэлжлэл бий.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 36 )

123 [ 66.181.169.58 ]      |     11-р сарын 23 -нд, 00:35 минутанд

Baabar nohoid tarhia ugaalgasan batsaanuud communist gj ugee oilgohgui hernee olon yum hutsdag boljdee huurhii

Д ИХН [ 122.201.31.17 ]      |     10-р сарын 17 -нд, 16:57 минутанд

ТҮДЭВ ГУАЙД АТААРХАГЧИД АЙХЧИД , ЮМ УНШДАГҮЙЧИД СОНГУУЛЬД САНЛАА ӨГӨӨГҮЙ ЮМ. БАС СОНГУУЛИЙН БУЛХАЙ ИХ БАЙСАНЫГ НЬ УНШИЖ БАЙСАН ЮМ БАЙНА. ЁСТОЙ МОНГОЛДОО ГОЛОГДОЖ ,ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН НЬ ҮНЭН.ЧУХАМ ТЭР ҮЕД......

Жаргал [ 43.242.243.83 ]      |     10-р сарын 10 -нд, 19:54 минутанд

Сайхан бичиж.Түмэн олноо гэгээрүүлэх үйлсээ умартан энэ нийтлэлээ өмч болгон мөнгө олох арга болгосон нь харамсалтай байна даа Ц.Оюунчимэг.Зүй нь ийм сайхан сэдэвтэй нийтлэлийг хувьсгалд дуудсан ухуулах хуудас мэт булт олноороо уншин эрэгцүүлэх нь зүй болов уу.Сайхан нийтлэл байна.

Батжаргал [ 82.245.207.64 ]      |     10-р сарын 10 -нд, 14:11 минутанд

Баярлалаа.

Батжаргал [ 82.245.207.64 ]      |     10-р сарын 10 -нд, 14:10 минутанд

Түүхээ судалж. Өөрсдийн ухаанаа ухаж Бусдыг хүндэлж байж бид аз жаргалтай амьдрах нөхцөлийг эх орондоо бүрдүүлэх болов уу гэж бодож байна.

ИРГЭН [ 103.229.120.115 ]      |     10-р сарын 10 -нд, 03:31 минутанд

ШАЛГАРСАН КОММУНИСТ БАЙХДАА ОЛОН ГЭМГҮЙ СЭХЭЭТНҮҮДИЙГ ЛАНТУУДАЖ ЯВСАН ХҮН , ТИЙМ Л УХААНТАЙ ГЭГЭЭРСЭН ХҮН БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ ЯВАХГҮЙ Л БОЛОВ УУ?

КОММУНИСТ [ 202.9.41.110 ] 10-р сарын 10 -нд, 04:10 минутанд

ТЭР ЛАНТУУ Ч ТУНЧИГ ХЭРЭГТЭЙ ЭДДЭЭ. ЛАНТУУГҮЙ БОЛСНООС Л УЛСЫН ӨМЧИЙГ ХУЛГАЙЛАН ИДЭХ ШУНАЛТ ХЭСЭГ БИЙ БОЛООД УЛМААР УЛСЫН ТӨРИЙН ГЭДЭГ НЭРНЭЭС УХААНАА ЗАЙЛТАЛ АЙГААД НИЙТИЙН ӨМЧ ГЭЖ НЭРЛЭХ БОЛСОН ГЭЛ ҮҮ?

Монгол [ 5.48.37.134 ] 11-р сарын 22 -нд, 21:08 минутанд

Ёстой зөв!

irgen [ 62.167.114.16 ]      |     10-р сарын 09 -нд, 23:55 минутанд

gaihaltai saihan umaa uhaantai hynii ygiig sonsoh, mongolchuud min ih um surch baigaa l daa, gehdee neg l bolohgui baina. Arhi dars zugaa zengel ni ihdeed bolovsroh, soeljih , surah deer joohon dutmag baina, haramsaltai

irgen [ 62.167.114.16 ]      |     10-р сарын 09 -нд, 23:55 минутанд

gaihaltai saihan umaa uhaantai hynii ygiig sonsoh, mongolchuud min ih um surch baigaa l daa, gehdee neg l bolohgui baina. Arhi dars zugaa zengel ni ihdeed bolovsroh, soeljih , surah deer joohon dutmag baina, haramsaltai

irgen [ 62.167.114.16 ]      |     10-р сарын 09 -нд, 23:55 минутанд

gaihaltai saihan umaa uhaantai hynii ygiig sonsoh, mongolchuud min ih um surch baigaa l daa, gehdee neg l bolohgui baina. Arhi dars zugaa zengel ni ihdeed bolovsroh, soeljih , surah deer joohon dutmag baina, haramsaltai

Бишрэлтэй [ 66.181.160.87 ]      |     10-р сарын 09 -нд, 21:39 минутанд

элс шороо төнхөгч гоёлогич Очирбат бш ийм гайхалтай сэхээтэн Л.Түдэв гуайг 90 ээд онд ерөнхийлөгчөөр сонгосон Монгол Улс шинэ ардчиллын замд мордохын хазгайгүй хөгжил дэвшлийнхээ зөв замд орох байсандаа гэж боддог. Урт насалж удаан жаргаарай буурай минь

dolgor [ 66.181.164.214 ]      |     10-р сарын 09 -нд, 21:15 минутанд

odoo amid seruun bga ih yum sonsoj surgaaliig n sonsmoor uvug deedsiin negdee tur zasag ard tumen iim hunee amid ni hairlaj halamjilmaar yum hani n tengert halisan gesen hichneen jil amid yavahvede huurhii

orshih [ 66.181.164.214 ]      |     10-р сарын 09 -нд, 21:08 минутанд

hovorhon turuh uhaantai hundee amid ahuid n ug surgaaliig n sain sonsoh heregtei zaluuchuudaa

ulzii [ 66.181.164.214 ]      |     10-р сарын 09 -нд, 21:05 минутанд

hovorhon zayaagsan uhaantai nundee delhiid danstai ner hundtei delhiid toogdoj unelegdsen hundee bid ugiig n sonsoj uhaaral avah estoi unuugiin niigem humuus yamar bolsong tutevgui burn oilgoj dugnej bga da zaluuchuud sain unsh bod

Bi [ 103.212.119.217 ]      |     10-р сарын 09 -нд, 19:59 минутанд

Uneheer mundag hun shuu. Mongolchuud yamar mundag daichin shudraga uhaantai holch bodoltoi ajijlch hicheengui humuus v gdgiig endees oilgoj bolnodoo zaluu yeiinhen min

123 [ 202.180.220.35 ]      |     10-р сарын 09 -нд, 19:10 минутанд

Гайхалтай оюунлаг манай энэ цаг үед ховор сэтгэгч дээ. доор сөрөг талаас нь бичсэн хүмүүсийн оюуны цар нь дутмаг тул яаж үнэлэх вэ дээ. Англиар иим хүмүүсийг young soul гэж нэрлэдэг.

выпуск [ 66.181.188.194 ]      |     10-р сарын 09 -нд, 18:35 минутанд

Энэ овгон солиорчиж. Шархаданд оч

ДАШ [ 202.9.42.202 ]      |     10-р сарын 09 -нд, 18:26 минутанд

ТҮДЭВ ШИГ УХААНТАЙ ХҮН МОНГОЛД ХОЁР ЗУУН ЖИЛД Ч ХОВОРХОН ТӨРНӨ ДӨӨ МОНГОЛЫН ОНЦЛОГИЙГ ХОЁРХОН ХУУДСАНД ГАЙХАМШИГТАЙГААР ШАГЛАН ИЛЭРХИЙЛЖЭЭ ТАНД ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛЫГ ЕРӨӨЕ ТАНЫГ ЭНХ ТУНХ 90 НАСЫГ ЗООГЛОХ ҮЕД ГЭРЭЛТ ХӨШӨӨГ ТАНЬ МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХОРООНЫ ҮҮДЭНД БОСГОХ ЦАГ ИРНЭ ЭЭ

Baatar [ 24.23.209.123 ]      |     10-р сарын 09 -нд, 12:28 минутанд

Mongolchuud sereed eheltsen shdee ! Ene Aguu erdemtniig yanz bureer heleed baigaa udamshliin doroitold orson buusnuud medtugei ! Bidnii Mongol uls udahgvi hul deeree bat zogsoj mandaad busad undesten orniig araasaa daguulah bolno ! Mongol mandan badarnaa !!!

Communist togtsog [ 122.201.21.96 ]      |     10-р сарын 09 -нд, 11:48 минутанд

Communist doldoi lalar l bn. eoooooee. unshij ehleel ehnii mornoos Namiin uuriin horoonii darga tanaa, geel nzuudaa mataj bsn lalriin zan n hanhlaad ehellee. Ovgon togtsog uhej dald orj uz. Dal, Zindaa ch geh shig hachin bogsnii alchuur bolson soninguud bas odoo gargaj tsaas garzdah hereggui gemeer baina.

Зочин [ 66.181.186.188 ]      |     10-р сарын 09 -нд, 08:37 минутанд

Тэнэг утопи зөгнөлөө больж үз. Зөгнөлт зохиолоор гаршсан хүн зөнөхөөрөө бүр хэцүү болдог шиг байна. Сэтгэлгээ нь төлөвшиж ядаж, арай нэг эмх цэгцтэй байдал руугаа сантиметрээр ч болтугай ойртож яваа үндэстний сэтгэлгээг саваагүй үзлээрээ утопи юм руу бүү тухир. 20 мянган жилийн өмнөх овог аймгийг монгол болгох гэж зүтгээд байгаа чинь өөрийн чинь мэдлэг, тархины чинь багтаамжийг илтгээд байна. 20 мянган жилийн өмнө ч бай, 2 мянган жилийн өмнө ч бай монголчуудын өвөг дээдэс ямар байлаа ч гэсэн өнөөдөр бид ядуу, үндэстнүүдийн адагт бүртгэлтэй хэвээрээ л байна. Энэ бол баримт. Хамгийн түрүүнд бдни

Зочин [ 66.181.186.188 ] 10-р сарын 09 -нд, 08:40 минутанд

й хүлээн зөвшөөрөх баримт энэ. Бид үүнээс л бүхнийг эхлэнэ. Энэнээс өмнөх нь бидэнд хэрэггүй. Тэр зөвхөн түүх л болж үлдэнэ. Чингис агуу байсан ч бидний өрхийн амжиргаанд нэмэр болохгүй. Цалин тавихгүй. Харин энэ цаг үеэс хойших нь маньд хамаатай. Өнөөдөр яах нь бидэнд илүү чухал. Зөнөсөн өвгөнийг дагаж тэнэгтэх биш бидэнд эрүүлээр сэтгэх хэрэгцээ шаардлага бодитоор тулгарч байна. Түдэв гуай яахав, гэртээ суугаад сайхан зөгнөж, хажуугаар зөнөглөж байхад гэм болохгүй.

Зочин [ 202.70.46.207 ]      |     10-р сарын 09 -нд, 07:28 минутанд

уул нь тудэв гуайг овоо хун гэж боддог байсий. болоогуй байна оооо ТА.

curen [ 103.26.193.38 ] 10-р сарын 10 -нд, 00:33 минутанд

teneg mine neree biceec

nom [ 139.5.219.23 ]      |     10-р сарын 09 -нд, 07:01 минутанд

SOLONGOS USEGIIG SAIN HARVAL MONGOL BICHIGTEI TOSTEI

Зочин А [ 122.201.22.157 ]      |     10-р сарын 09 -нд, 06:04 минутанд

Ямарч шинжлэх ухааны нотолгоогуй юмыг тааж бичих юм даа. Суул хохохоор ухаантай болдог ч гэх шиг инээд хургээд байх юм. Тэгээд Монголоос хичнээн хун Нобелийн шагнал биш гэхэд шинжлэх ухааны нээлт хийв дээ. Битгий ингэж агуу ихийг дэмийрлээр элийрээд бай дугуй гараад хогоо цэвэрлэ, махаа жорлон ачдаг машинаар ачилгуй гадаада гаргахаа бод

Nergui [ 77.218.242.252 ] 10-р сарын 09 -нд, 06:58 минутанд

Chinii munhag tolgoi Iim um oilgoh boloogui tuuhiigeerei bn, oilgoson uu?!

dugarsuren [ 103.26.193.38 ] 10-р сарын 10 -нд, 00:33 минутанд

ymar teneg neher ve yuc unsdaggui usan teneg mine ntree todorhoi biveec

dugarsuren [ 103.26.193.38 ] 10-р сарын 10 -нд, 00:33 минутанд

ymar teneg neher ve yuc unsdaggui usan teneg mine ntree todorhoi biveec

Дарь [ 27.123.212.140 ]      |     10-р сарын 09 -нд, 05:39 минутанд

Онцгой төрсөн бодьгал

Өлзий [ 66.181.180.243 ]      |     10-р сарын 09 -нд, 05:11 минутанд

монголчууд ухааны нэг гол нууц бол хонины сүүл хөхөж өсдөгт байгаа мю. Иймээс л бидний хүүхэд онцгой ухаан ой санамжтай болж эрүүл чийрэг өсдөг. ногоо, жимсэнд огт байхгүй Түүнд их байх арахидоны тос нь хүний тархины ой санамжийг хариуцах хиппокампын хальсыг дангаараа бүрдүүлдэг. Дутвал хүн ойрын зүйлийг мартаж бүр эртний зүйлийг санах мэтээр зөнөдөг аж. Орос улс өөрийн намын гишүүн, үнэнч хүнээ хорлох тийм тэнэг улс биш харин Цэдэнбал нь орос үзэлд автаад мах өөхөө идэхээ больж ногоо жимсийг Болгар, Москвагаас 7 хоног бүр зөөж авчран идэж байсан авч зөнөсөн юм. Үүнийг залуус мэдэх чухал

from USA [ 122.201.21.96 ] 10-р сарын 09 -нд, 11:50 минутанд

Hutsoo, bi honinii suul hohoj osooguin bj chamaas l iluu tsalin aavaad too bodood yavj bn mal min

mgl [ 202.9.40.111 ]      |     10-р сарын 09 -нд, 03:20 минутанд

manai sod humuusiin neg dee.

Банди [ 202.70.46.209 ]      |     10-р сарын 09 -нд, 02:41 минутанд

Үнэхээр гайхамшиг.Одоогийн дарга албан тушаалд дуртай,толгой нь өмч мөнгөний төлөө ажилдаг цадаж ханадагүй эрхмүүд уншдаг боловуу.ийм л хүмүүс монголд минь олон төрөөсэй гэж ёрөөе

UB irgen [ 109.153.68.218 ]      |     10-р сарын 09 -нд, 02:39 минутанд

Uhaantai, shudraga, zuv setgelgeetei jinhen Mongol oyuunlag, tum buman jild gants terdeg augaa hun bilee, Ta. Hundetgesen Mongol ulsiin irgen.

Zochin [ 109.153.68.218 ]      |     10-р сарын 09 -нд, 02:37 минутанд

Mongolchuud bid Uhaanaa uhdag L.Tudev guaig bish Uurhai uhdag P.Ochirbatiig Erenhiilegcheer songoson tul ,Alt, hutulbur heregjij baigali delhiigee suitgej Africiin ornuudiin araas orj bn.

Монголчууд [ 202.131.225.197 ]      |     10-р сарын 09 -нд, 01:50 минутанд

....ганц маш тодорхой зорилтын төлөө тэмцэж ....

өнөртуяа [ 202.179.6.2 ]      |     10-р сарын 09 -нд, 01:05 минутанд

маш их таалагдлаа бүх хүмүүс уншиж ойлгоосой бүх хүн үзээсэй бүх хүн энэ чиг рүү туйлшраасай

Zochin [ 49.0.213.225 ]      |     10-р сарын 09 -нд, 01:05 минутанд

Bayarlalaa

zochin [ 202.131.243.186 ]      |     10-р сарын 09 -нд, 00:58 минутанд

tudew guaijn horwootoi taniltsan tuuh zohioloor ni hun bolj osloo.minii shuteen.augaa hun.2005 ond eronhiilogch boltson bol mongol iim bdald orohguil bsandaa.azgui teneg uher mogolchuud nambar enhbayriig songood iim bdald orsondoo.

zochin [ 202.131.243.186 ]      |     10-р сарын 09 -нд, 00:58 минутанд

tudew guaijn horwootoi taniltsan tuuh zohioloor ni hun bolj osloo.minii shuteen.augaa hun.2005 ond eronhiilogch boltson bol mongol iim bdald orohguil bsandaa.azgui teneg uher mogolchuud nambar enhbayriig songood iim bdald orsondoo.

Зочин [ 103.212.117.165 ] 10-р сарын 09 -нд, 06:27 минутанд

Тудэв гуай Энхбаяртай биш ховдгийн Гай Очирбаттай орсолдоод том хамар шуналын тулам Эргуу Очирбат ялсан ухаантай

Unen uu [ 122.201.19.99 ]      |     10-р сарын 09 -нд, 00:18 минутанд

Yag Tudev guiagaas uuruus ni yriltslaga avsan uu. setguulchee unen biz

Сэтгүүлч [ 202.9.41.229 ] 10-р сарын 09 -нд, 00:34 минутанд

Өөрөөс нь авсан.

Naraa [ 103.10.22.40 ] 10-р сарын 09 -нд, 01:43 минутанд

Олон хvн уншаасай!

зочин [ 112.72.15.218 ] 10-р сарын 09 -нд, 02:00 минутанд

Монголчууд тийм ухаантай юм бол малын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гүйлгээтэй брэнд гаргах үйлдвэр зохион бүтээхгүй яасан юм бол? Яагаад өнөөдөр ийм амьдарч байна? тэр муулаад байгаа”тэнэг” цагаанууд яагаад өнөөдөр ийм хөгжилтөй сайхан амьдарч байна?

зочин А [ 112.72.15.218 ] 10-р сарын 09 -нд, 02:08 минутанд

Яагаад бид мал дагж аргал түлж даарч зутарч амьдрах ёстой юм? энэ зөв юм уу? Хөгжил буруу юм уу? Эсвэл европ амерки маягийн амьдрал хэрэггүй юм уу? Бид тэдний хүчинд өвчиндөө эм ууж тэмээгээр биш онгоцоор очиж үзэж байна. Яагаад? Ашиглахгүй юм бол тэр хүнд толгойгоор яах юм? Яагаад бид ухаантай юм бол муу амьдарч байна. Яагаад гэвэл өөрсдийгөө шүүмлэхгүй худлаа магтсаар өнөөг хүрэв. Идэх юм нь бэлэн учир биеэ дайчлахгүй залхуу болов. тэгэхээр бид буруу газар буруу аж ахуй сонгож. Амьтны гаралтай хүнс эрүүл мэндэд хамгийн хортой. Энд гайхуулах юм алга. Бид өөрсдийгөө худлаа магтах биш шүүмжилж, борви бохис хийлгүй ажиллах ёстой бусуу? тэгж залуу үеэ хүмүүжүүлэх ёстой бусуу?

Зочин А [ 112.72.15.218 ] 10-р сарын 09 -нд, 02:13 минутанд

Одоо тэгээд аялал жуулчлал хамгийн ирээдүйтэй чиглэл гэнээ? Нүүдлийн соёл иргэншилээ энэ чигээр нь хадгал гэж гадныхан зөвлөх. Тэр нь бидний бүдүүлэгээр хоцрогдсоноор нь мүзейн үзмэр болгож сонорхож өрөвдөж шоолох гэж байна. Харьж очоод тэд юу гэж ярьдаг гээч , шоолно,доромжлоно. Надаас эхлээд бид арчаагүй залхуу байна. Зөв сургаж сурталчилаач залуустаа

Баялаг [ 103.10.20.58 ] 10-р сарын 09 -нд, 05:28 минутанд

энэ хүн нөгөө алдарт 100 хүний ярилцлаганд уригдахгүй байгаад л гайхаад байгаа юм, зохиолч нийтлэлчийн хувьд хаана нь ч хүрэхгүй нөхдүүд уригдаад л би мундаг гээд л нөгөө 1 хөтлөгчтэйгээ нийлж нэгнийгээ магтаад л.. ичмээр ч юм шиг

irgen [ 62.167.114.16 ] 10-р сарын 09 -нд, 23:53 минутанд

chi chin yadag mal ve, mal dagaj amdar gej heleegui , gadniihan malaas oor yuch meddeggui gedgiig tailbarlsan baina, dutuu tarhitai um bol duugai bai chi, yuch oilgoh chadvargui baij ,,,

MONGOL [ 66.181.170.226 ]      |     10-р сарын 09 -нд, 00:01 минутанд

GAIHAMSHIG UUNEES UURUUR HELEH UG ALGA