Өвөрхангайчууд ”Жин жиндээ жимбийе” уриан дор алхав

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир спортын газартай хамтран "Дэлхийн алхалтын өдөр"-ийг "Жин жиндээ жимбийе" уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Татварын хэлтэс, Худалдан авах өмчийн газар, өрхийн эрүүл мэндийн 3 төв, ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургууль зэрэг 10 байгууллагын 100 гаруй албан хаагч, хүүхэд, залуучууд идэвхтэй оролцлоо.

Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд идэвхтэй алхалтын жагсаал, граунд гольф спортын тэмцээн зохион байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  "Давсны хэрэглээг бууруулья", "Зохистой хоололт-Таны эрүүл мэнд", "Амны ариун цэврийг сахья" зэрэг эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааны өртөөнүүд ажиллалаа. Оролцогчид хүүхэд, залуучуудын паркын орчимд төвлөрсөн хогийг түүж, 53 шуудай буюу 312 кг хогийг зориулалтын газарт нь хаяж, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Хамт олноороо эрүүл зан үйлийг дэмжиж энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон Н.Эрдэнэсувд даргатай Татварын хэлтэс, Н.Ганболд даргатай Орон нутгийн өмчийн газар байгууллагууд болон ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургуулийн хамт олонд  талархал илэрхийлье.

Бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг эрүүл зан үйлийг дэмжих дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Z [ 46.127.193.153 ]      |     10-р сарын 11 -нд, 23:04 минутанд

Huurhun uvurhangaiiiin uria bshde kkk