Давхар дээлтэй сайд нар ӨМНӨ нь ч давхар цалин авч байгаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд орж ажиллах сайдуудын нэрс эцсийн байдлаар тодорлоо. МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн нэгдсэн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөнө. Мөн сайд нарын мэдээллийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлж хариу ирснээр УИХ-д өргөн барих юм.

Шинэ Засгийн газар танхимаа 100 хувь парламентаас бүрдүүлж давхар дээл өмсгөв. Үүнийгээ тэд  тогтвортой ажиллах үндэс суурь, нэгдсэн бодлогоор явна гэж  тайлбарлаж байгаа юм.  Давхар дээлийг эсэргүүцэж ирсэн сөрөг хүчин АН-ын хувьд "У.Хүрэлсүхийг багтай нь хамт дэмжинэ" гэдгээ илэрхийлж, чиг үүргийн яамдад  “давхар дээлтэй” сайд томилох асуудлыг  зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн удаатай.

 Сайдуудын томилгоотой зэрэгцэн Ерөнхий сайд "Давхар дээлтэй ажиллах сайдуудад цалин өгөхгүй" гэдгээ мэдэгдсэн нь олны анхаарлыг ихэд татав. Гэвч  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд аль нэг цалинг нь авдаг тогтолцоо өмнө нь гэсэн байсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Тэрбээр “Давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон зүйл байхгүй.  УИХ-ын гишүүний юм уу, Засгийн газрын гишүүнийхээ аль нэг цалинг нь л авна. Ийм жишиг урьд нь ч байсан. Энэ жишгээрээ  явна" хэмээн тодотгосон юм.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.125) 2017 оны 10 сарын 13

Тэр жоохон мөнгөөр дутлаа юу.Бүх хайр хангамж хангалтай байхад юугаа хийх вэ?Мөнгөлөг өнгөлөг хүмүүс сайд болох гэж зүтэгдэг юм бишүү.

0  |  0
Зочин(202.5.196.171) 2017 оны 10 сарын 13

Давхар цалин авдаггүй нь үнэн байсан гэж үү. ЦИХ-ын гишүүний цалин дээрээ ажил хавсарсны гээд 40 хувийн нэмэгдэл авдаг л байсан шүү дээ .Энэ нь цалин биш гэж үү. 40 хувь гэдэг нь жирийн багшийн сарын цалин шүү дээ.

0  |  0
иргэн(202.179.24.125) 2017 оны 10 сарын 13

МАН хэзээч үнэн зүйл хэлж ярьж хийж бүтээж байгаагүй.Хүрэлсүхч гэсэн мундаг хүн болох гэсэн боловч намын нөхөд нь эсрэг зүйл ярих юм.Худлаа хуурах гэж байгаа бол хоорондоо сайн тохирч байгаад яриж бай.Өнөөдөр хэлсэн үгээ маргааш нь үгүйсгэдэг танай намын үндсэн зарчим юм байна.

0  |  0
зочин(183.81.171.150) 2017 оны 10 сарын 13

цалин авдаггүй учраас сайд нар ажиллаа хийдэггүй байсан юм байна да. Эсвэл энэ шал худлаа мэдээлэл байна. Цалин авахгүй яг хийж харагдаач

0  |  0
Top