У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хүчтэй байлгах Сайд нар

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

 

Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байгаа энэ үед тэд чухам хэн бэ гэдэг нь илтэд сонирхол татаж байна. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэй Засаг болж бүрэлдэж байх шиг... Ингээд шинэ сайдуудыг нэгбүрчлэн танилцуулъя.

               Засгийн толгой “хурц” У.Хүрэлсүх

Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх. Мэргэжлийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байсан тэрбээр албаа өгч, “үүрэг гүйцэтгэж” байгаад томилогдсон анхны Ерөнхий сайд гэдэг нэрийг өөртөө авч ирэв.   Сонгогчдын итгэлийг хүлээж явсан тэрбээр энэ удаад цорын ганц “дан дээлтэн” юм. Түүний байгуулсан Засгийн газар хамгийн хүчирхэг нь байж мэдэх. Учир нь сайд нарын нэрсээс харахад энэ нь ч нэг тиймхэн дээ гэж хэлчихээр хүн алга. Эрс шулуун зангаараа “түрэмгийлэгч”  тэрээр яалт ч үгүй Хүрэлсүх нэрийнхээ урд “хурц” гэсэн тодотголтой явсаар өнөөдөртэй золгов. Одоо түүний нуруун дээр Монгол Улсын Засгийн газрыг авч явах том үүрэг хариуцлага ирлээ.  

   Ерөнхий сайдын зангаргатай Ө.Энхтүвшин

Энэ Засгийн газрын Ерөнхий сайдад зүтгээд, намын нөхдийнхөө саналаас багагүй хувийг авч чадсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Шадар сайдаар ажиллах эрхтэй болж байна. Ер нь “нөгөө” талд түүнээс өөр хүн Шадар сайдын албыг мөр тэнцүү үүрчихгүй биз. Ерөнхий сайдын сунгаанд У.Хүрэлсүхтэй чадлынхаа хэрээр уралдсан байдлаас нь харсан ч тэр Шадар сайдад хүлээн зөвшөөрөгдөнө. Нэгэн цагт МАН-ын даргын албыг хашиж байсан зэрэг нь ч түүний зангаргыг илтгэнэ.

              ЗГХЭГ-ын дарга нь Г.Занданшатар

Г.Занданшатар гэх энэ эрхэм Баянхонгортоо төдийгүй Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурьтай, төрөлх имижтэй нэгэн. Нэрнээс нь л түүний бодлоготой, хаашаа нүүхээ сайн мэддэг нь харагдах мэт. ЗГХЭГ-ын дарга гэдэг эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй хүний чиглүүлэх ажил баймаар. Түүнд эзэмшсэн мэргэжил, улс төрийн туршлага нь чиг болох биз. Тэр ч утгаар нь Г.Занданшатарыг энэ албанд тохоон томилох санаа Ерөнхий сайдад нь төрсөн биз...

        Хууль зүйн яамны хуучин хүн Ц.Нямдорж

 Хамгийн зөв хүнээ Хууль зүйн сайдад нэр дэвшүүлж байх шиг. Монголын хуулийг нэвт шувт мэдэх Ц.Нямдорж гэх энэ эрхмийг найман настай балчир ч танина. Хуулийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Тэгвэл хуулийн дэргэд Ц.Нямдорж байх нь зохилтой мэт. Түүний байгуулсан гавьяа их ч ахиад хийх шинэ соргог, эсвэл хуучин алдааг залруулах ажил тосож буй. Хуулийг Монгол улсын хоточ банхар мэт хүн л сахиулна. Доодостоо голдуу хууль үйлчилдэг болсон энэ цаг үед эрх тэгш үйлчлэх  замыг нь засах хүн гэж харж байгаа...

        Намдуу Н.Энхболд Монголыг Батлан хамгаална

  УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлээд хол хоцорсон гэх шуугианы ард түүний нэр Батлан хамгаалахын сайдад орж иржээ. МАН дотроо өөрийн гэсэн ноён нуруутай тэрбээр Ерөнхий сайдын сунгааны үеэр үг ч дуугаралгүй, “гэлдэрсээр” барианд орсон. “Михиалд нэг бодол” байсан биз. Намдуу дөлгөөн түүний хувьд Батлан хамгаалахын салбарыг дэнхийтэл өргөх хүч дотор нь нуугдаж буй нь мөн гарцаагүй. Энэ том намын хүлээн зөвшөөрөгдсөн лидрийн хувьд шүү дээ...

        Хүлээсний эцэст Ч.Хүрэлбаатар Сангийн яаманд очих нь

 Ч.Хүрэлбаатар гэдэг нэр шинэ Засгийн газар байгуулагдах тухай ярианаас ч өмнө сошиалаар “нисч” л байсан. Гол нь энэ салбарт ирчихээсэй гэсэн өнцгөөс шүү дээ... Өөрөөр хэлбэл олны хүсэл тийм байв. Олон түмэн ч түүнээс хүсэхээ хүсэж хүлээхээ хүлээх биз ээ...  

    Уул уурхайг өргөх сайд Д.Сумьяабазар

Ямартаа ч Монгол түмний хүндэтгэдэг Улсын аварга Д.Сумьяабазар Уул уурхайд сэтгэл чилээх нь. УИХ-д хоёр ч удаа суудал эзэлсэн түүнийг бөхөөр харах нэгэн байхад, улс төрчийнх нь хувьд хүлээн зөвшөөрөх хүн олон. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дэмжлэгийг хоёронтоо авсан түүнд тойргийнхон нь ам сайтай юм билээ. Учир нь тус дүүрэгт хуваагдмал байдалд орчихоод талцаж “нүдэлдчих” гээд байсан намын нөхдөө зангидсан хүн. Цаашлаад түүнд мэдлэг боловсролын өргөн цар хүрээ буйг бөхчүүд ч хүлээн зөвшөөрдөг.

Эрчим хүчийг эргүүлэх Ц.Даваасүрэн

      Өөрөө тэр салбараас ажлын гараагаа эхэлсэн хүний хувьд Эрчим хүчний сайдад томилогдоно гэдэг сайн хэрэг. Зовлонг нь ч ойлгоно, жаргалыг нь ч мэднэ гэсэн үг. Улс төрчийнхөө хувьд хэлэхээ хэлчихдэг, халуун зүрхтэй хүн л дээ. Энэ Засгийн газарт хийсэн ажилтай хэлэх үгтэй сайд байж чадах чанарууд түүнд бий. Хөвсгөл нутгаас сонгогдсон түүнийг олон түмэн ч хүлээн зөвшөөрөх биз. УИХ-д гурвантаа суудал  эзэлж, үгээ хэлж байгаа түүнийг ЭХЯ-ыг тэргүүлж буйтай барьцах гишүүн ч гарахгүй биз.     

 

     Гадаад улс орны харилцааг Д.Цогтбаатар анхаарна

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар томилогдож байна. Боловсролтой, соёлтой гэгддэг түүний нэр хүнд Монголын нэр хүндийг гадаад улс оронд өргөнө гэж харж байгаа. Зөөлөн чанар нь давамгай мэт харагддаг түүний дотор бүхэл бүтэн улс эх орны гадаад харилцааг хариуцах чадвар, эр зориг нуугдаж явсан байх нь. Түүнд итгэл хүлээлгэхэд гэмгүйг намын нөхөд нь ч тэр нам бус мань мэт нь хоорондоо ярилцдаг. Д.Цогтбаатарын хувьд хэнтэй ч ойлголцоод, улс эх орныхоо эрх ашгийг өмнөө тавиад ажиллаж чадах хүн мөн л дөө.                

 

          Салбараа таних “сахалт” сайд Ж.Бат-Эрдэнэ

Булган аймгаас УИХ-д нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат Зам тээвэр,хөгжлийн сайдаар томилогдох нь. Тэрбээр тус  салбарыг мэдэхийн хувьд  бол мэднэ. Саяхан түүнийг “хуулийн дайтай төсөл санаалчиллаа” энэ тэр гэсэн мессеж нисээд байсан. Ер нь инээмсэглэлийнхээ наана сахал дэрвийлгэж имижээ бүрдүүлсэн энэ эр Авто тээврийн үндэсний газар, МТЗ,  МИАТ зэрэг Монголын томоохон байгууллагуудын салбарт удирдах алба хашиж байв. Орос “школ”-той түүнийг Зам тээвэр Аялал Жуулчлалын Яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байснаар нь хүмүүс  сайн мэдэх билээ.   

        Барилгын Х.Баделхан

Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан гишүүн тодорч байна. Казах түмний хувьд баяртай байх нь аргагүй. Түүний хувьд нутгийн зон олныхоо итгэлийг хүлээж УИХ-д сонгодсон. Цаашлаад Сайдын сэнтийд заларч, яам удирдах эрхэм үүргийг хүлээв. Аймагтаа Засаг даргын албыг үүрч байсан, УИХ-д хоёронтоо сонгогдсон гавьяа нь түүнд сайдын суудал ч ахдахгүй л дээ.

    Эрүүл мэндийн манаанд зогсох сэтгүүлч сайд Д.Сарангэрэл

Сэтгүүлчдийн алга ташин дэмжигч нэгэн хүн сайдаар томилогдохоор болов. Эрүүл мэндийн сайдын амаргүй албыг хүлээсэн тэр хүн бол мэдээж, “ТҮ5-ын” гэгдэх Д.Сарангэрэл. Сэтгүүлчид салбар салбарын ойлголттой, мэдлэгтэй. Түүнд энэ алба ахдахгүй. Бодлого чиглүүлээд авч явах хүнийг заавал нярайн эмч, мэс заслын доктор байх ёстой гэдэг мунхаг ойлголтоосоо бид салаагүй л байна. Харин Д.Сарангэрэл гишүүний хувьд энэ ойлголтыг үгүйсгэж чадах сайд байна гэдэгт олон хүн итгэж байгаа...

     Хөдөлмөр нийгмийн хамгааллын “хуучин бууны хугархай” С.Чинзориг

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар “хуучин бууны хугархай” нь очих бололтой. С.Чинзориг гэх энэ хүн тухайн салбарыг удирдаж явсан удаатай. Өвөрхайнгай аймгийнхны итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон тэрбээр энэ салбарт гуравдах удаагаа томилогдож байгаа юм. Сайд, дэд сайдын албын хашиж явсан энэ эрхэм Өвөрхангайн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогчийн албанд зүтгэж явсан хашир туршлагатай улс төрч юм..   

 

   Танигдсан яамны танигдаагүй сайд Н.Цэрэнбат

Батлан хамгаалахын сайдад нэр нь яригдаад эцэстээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тодрон гарч ирж байгаа Н.Цэрэнбатыг бараг таних хүн үгүй биз. Бизнесийн салбараас “урваж”, улс төрийг сонирхож, улмаар сайдын сэнтийг шохоорхон гарч ирсэн түүнийг хол явах хүлэг гэлцэнэ. УИХ-ын гишүүн байгаад танигдахгүй байгаа түүнийг Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар зүтгүүлээд боломгүй болохоор нь Байгал орчин аялал жуулчлалын сайдын сэнтийд залахаар болов. Залуу хүн, эрч хүчтэй гэдэг утгаараа энэ Засгийн газарт хүч нэмэх биз.

Баянзүрхийн Б.Батзориг Хүнс Хөдөө Аж Ахуйг толгойлно

Баянзүрх дүүргийн Засаг дарга байхаасаа л олны хараанд өртсөн түүнийг “банхар” ч гэдэг. Учир нь тус дүүргийг удирдаж байхдаа Офицеруудын ордны зүүн өмнө нохойны хөшөө босгож олны анхаарлыг татаж байсан удаатай. Одоо ч тэр нохой эзнээ төлөөлөн тэндээ сүрийг үзүүлсээр байгаа. Тэрбээр энэ салбарын өөрийн босгосон хөшөөнийхөө адилаар үнэнчээр авч явах нь тодорхой гэж харагдаж байгаа.  Энэ салбарын үнэнч зүтгэгч байж чадах хүн яах аргагүй тэр.

        БСШУС-ын сайд "хүүхдийн" Ц.Цогзолмаа

“Хүүхдийн” Ц.Цогзолмаа гэгдэн улс төрд хөл тавьсан тэрээр энэ Засгийн газрын хоёр эмэгтэй сайдын нэг болж байна. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. Нам дотроо ч нийгмийн хүрээнд ч тэр өөрийн гэсэн байр суурь, нэр хүндтэй нэгэн гэж харж болохоор. Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны үндсэн чиг арга, баримжааг тэр аль эртнээс мэдэх хүний нэг гэж харагддаг. Гэвч түүний ажиллах арга барил л цаашдынх нь зам мөрийг тодорхойлох билээ.

  Ийм л учир шинэ Засгийн газар хүчтэй, нэр хүнтэйгээр ажлаа авч явахаар харагдаад байгаа юм. Мөн намын нөхөд нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл хүлээлгэн цаашид зүтгүүлэхээр зэхэж байна. Монгол Улс мандан бадраг! Шинэ Засгийн газрын Сайд нарын тухай дэлгэрэнгүйг www.zindaa.mn сайт цувралаар хүргэх болно.

З.Говьсайхан

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gantsetseg(202.70.46.229) 2017 оны 10 сарын 17

Sumiyabazar yaaj said hiideg boldoo! 2emegtei saidiig bol demjij bn shuu, Eruul mend, Bolovsroliin salbar gdg bol uls ornii nen terguunii chuhal salbaruud. emegtei humuus tomilogdoj baigaad bayartai bn. Sarangerel gishuuntei hamt ajillaj bsn hunii huvid helhed mash chadvarlag, daichin mundag udirdagch hun gj hundelj yvdag. Sarangerel gishuun chadnaa. Amjilt husie

0  |  0
Zochin (202.70.46.229) 2017 оны 10 сарын 17

Sarangerel gishuun ug ni Bolovsroliin said bolsonch chadah hun bsn yumdaa, huvi huniih ni huvid ter, gishuuniih ni huvidch ter hundelj yvdag shuu. Eruul mendiin said bolood medegdehuits uurchlult shinechleliig bii bolgooroi. taniig demjigch Mongol ulsiin irgen.

0  |  0
zochin(202.70.46.229) 2017 оны 10 сарын 17

Sarangerel gishuuniig eruul mendiin said bolohiig mash iheer demjij bn. Saidiin alban tushaal gdg chin udirdagch hun hiih blhoos zahiin emch hun hiij chadah ajil bish shuu de. Ene hun olon jil udirdah alban tushaald ajillasan, deerees ni uls ornii eruul mendiin salbart setgeltei chadaltai hun heregtei bn!!!! Ene salbart undseer ni shinechlel hiihgui bol yalzarch duuslaa. Sarangerel gishuuniig eruul mendiin salbart medegdehuits uurchlult gargaj chadna gdgt itgeltei bn. Amjilt husie.

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 14

ЭНХТҮВШИН ТА ХҮҮГИИНХЭЭ ТӨРИИН САНГААС АВСАН ТӨЛБӨРИИГ ТӨЛЧИХӨӨД НЭРЭЭ ДЭВШҮҮЛ ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРГЭДЭД ТАЙЛБАР ХИИ

0  |  0
ga(122.201.22.57) 2017 оны 10 сарын 14

Sumyabazar boliyo, Jenco deerees tataad oruulaad irlee, Davgaa bas yaj zugeer bhaw. odoo jenco jinhen uul uurhaigaaraa togloh vii de

0  |  0
Ганаа(202.9.43.241) 2017 оны 10 сарын 14

Энэ боловсролын яамнаас яагаад мүүнүүд салдаггүй юм бэ бас л нэг мүүний анхны хэдэн хүний нэг нь

0  |  0
иргэд(202.131.250.130) 2017 оны 10 сарын 14

Энэ муусайн Түгжлүүдийг яаралтай хөмрөхгүй бол бүр нарийн зохион байгуулалтад орлоо. Фракц бүрээс төлөөлөлтэй. МАН улс орноо сэргээж өөрчлөх биш намаа унагахгүй байх бодлогоор засаг байгууллаа. Уг нь эх орон унасанаас нам унах нь эрх ашиг баймаар. Эд бол хэзээ ч цайрахаас өнгөрсөн луйварчид ..

0  |  0
иргэн(202.131.250.130) 2017 оны 10 сарын 14

ҮХСЭНИЙ ЧИНЬ ХҮЧ... ДАНДАА МЭРГЭШСЭН ДОЛ ЦОХИСОН МУУГАА ХАНЦУЙДАА НУУЖ ЧАДАХ ХУЛГАЙЧУУДААР СЭЛБЭЛЭЭ. ӨМНӨХ ГЭНЭН ТЭНГҮҮДЭЭСЭЭ АЮУЛ ХОРТОЙ...

0  |  0
Лхагва(103.229.121.5) 2017 оны 10 сарын 14

Явж явж хамгийн хүчгүй засаг тогтох нь дээ. Дуутай бороо хургүй гэж үнэн юм билээ. Эдгээр эрхэмүүдийг ард түмэн хүсээгүй шүү дээ.Иймэрхүү хүмүүстэй хариуцлага тооцоё гэж байхад буцаад дэвшүүлдэг чинь шударга явдал уу? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчилөгдөхгүй гэж энэ дээ.

0  |  0
zochin(27.123.212.134) 2017 оны 10 сарын 14

Hyrelsyhiin zasgiin gazar hychtei bh ni yu l bol sonin garuud said boljee

0  |  0
zochin(27.123.212.134) 2017 оны 10 сарын 14

Hyrelsyhiin zasgiin gazar hychtei bh ni yu l bol sonin garuud said boljee

0  |  0
ичиг ичиг(202.9.42.108) 2017 оны 10 сарын 14

хөгийн хоцрогдсон коммунист энхтүвшин. ямар үхснийх нь ЕС-н зангараг. нямдорж ч адил. 20 жил л монголын улс төрд байлаа тэд. яг юу хийсийн

0  |  0
иргэн(202.131.238.106) 2017 оны 10 сарын 14

Түгжлүүдийн Засгын газрын гараар Монгол улсын ирээдүй эргэж буцалтгүйгээр харанхуй ангал руу унав аа хөөрхии

0  |  0
tsagaadai(202.70.46.224) 2017 оны 10 сарын 14

Ed nart unen yum daanch alga Zarchim yariad baisan uursdiiguu said bolgoh tuhai lyariad baij dee huurhii ichih nuurendee ileg naasan lalruud

0  |  0
Irgen(150.129.143.132) 2017 оны 10 сарын 14

Yaj tsollood bgaa yum be kkkk Yadsan yum aa

0  |  0
](202.9.41.255) 2017 оны 10 сарын 14

zuv bodlogo zuv zamaar yvakhad bolnoo

0  |  0
ИРГЭН(66.181.189.218) 2017 оны 10 сарын 13

ХӨӨРХИЙ САРАНГЭРЭЛ ЭМЯ _г ТОЛГОЙЛЛОО ЮУ? СУМЬЯАБАЗАР Ч ДЭЭ.ДАВХАР ДЭЭЛТЭЙ БОЛОХООРОО ЯАДАГ ЮМ ГЭЭД БАЙСАН.АЛЬ ЭРТ ТОХИРСОН БУС УУ? ШАДАР САЙДААР ЯАДГЫМ. ЭНХТҮВШИН ӨВӨӨ ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР БИШ ҮҮ? ХАРЖ Л БАЙЯДАА.УДАХГҮЙ ОГЦРУУЛАХ ВИЙ. ДЭД САЙДУУДААР ЯАДАГ БАЙНА. ХЭРЭГГҮЙ ШҮҮ.УЛС ТӨРЖИЖ ХАНАЛАА ЯДУУРСАН ИРГЭДДЭЭ ЖААХААН АНХААРААЧ. ХОРВОО МОНГОЛЫН УЛС ТӨР ХОЁР МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОГЫГ ЗУЛГААЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ? АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ВАЛЬС ЭРГЭДГЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ? ЭРХЭМСЭГ ХОМХОЙЧУУДАА

0  |  0
Отгоо(66.181.177.80) 2017 оны 10 сарын 13

Үүнийг бичсэн хүн үнэн бялдага юмаа

0  |  0
Насангэрэл(66.181.177.80) 2017 оны 10 сарын 13

Амь насаа алдахаас айхгүй харрин ард иргэдийн итгэлийг алдахаас айж байна гээд байсан У.Хүрэлсүх шоучин юм байна шүү. 60 тэрбумтайгаа эвсэлдэн нэгдэж байгаа нь нийгэмд шударга ёс тогтоох болов уу гэсэн итгэл найдварыг үгүй хийлээ.УИХ-аа тараа!!!!!!!!!

0  |  0
ит(150.129.142.90) 2017 оны 10 сарын 13

Шамбигар Энхтүвшин юуных нь зангарагтай байх вэ хөөрхий

0  |  0
Болд(66.181.180.103) 2017 оны 10 сарын 13

Сарангэрэл, Батзориг, Цэрэнбат нар бол санаанд хүрэхээргүй л нөхөд байна. Эрүүл мэндийн сайд Цогцэцэгийг бол салбартаа харин юм хийчих хүн гэж бодож байлаа. Дордуулжээ. Байгаль орчны салбарыг ч МАН хэдэн жил бүрэн сүйрүүлж дуусгалаа. Нөгөө юун яасан ”ногоон хөгжлийн бодлого”. Хууль батлагдсан бол дагаж мөрдөх ёстой ч Оюунхорол зөвхөн ашиг олох хэрэгсэл болгон хичнээн жил боловсрогдож ирсэн төрийн бодлогыг дампууралсан. Цэрэнбат гэж юу ч мэдэхгүй, мэдэгдэхгүй нөхрөөр сайд болгосон нь асуудалтай юм байна. Батзориг нөхөр хүний мөнгөөр хүүдэгнэж гарч ирсэн хүн. Ер нь бол ёсзүйн асуудалтай л нөхөр.

0  |  0
Zochin(188.107.164.231) 2017 оны 10 сарын 13

Yooy dotor muuhairchihlaa. Mongol uls mini hezee zuv tolgoitoi boloh boloo

0  |  0
зочин(112.72.11.102) 2017 оны 10 сарын 13

Сумъяабазар илүүджээ.Бусдыг нь яаж ажиллахыг харах үлдэж дээ. Гэхдээ эд нар ийм их хөрөнгийг хэзээ хаанаас олж авсан байх вэ. Намтар түүхээс нь харахад наймаа хийж явсан хүн бараг алга

0  |  0
тарах байх оо(103.9.90.231) 2017 оны 10 сарын 13

Тараах ч гэж ийм 4 аймаар сайд чихээ биз

0  |  0
nergui(27.123.214.102) 2017 оны 10 сарын 13

enhtuwshin helsendee hezeech hurehgui ymdaa tsag hugatsaa haruulna harj l baya

0  |  0
Иргэн(66.181.176.166) 2017 оны 10 сарын 13

УДАХГҮЙ ОГЦОРЧ ТАРАХ ЗАСГИЙН ГАЗАР

0  |  0
imtel(103.206.195.163) 2017 оны 10 сарын 13

za daa mon ch ih magtaj dee tsag hugatsaa uneniig haruulna aa

0  |  0
Top