Түүний сэтгэл рүү ”ус цацаж”, урж сэмлэхийн хэрэг юу билээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

"Хүмүүсээ амьддаа бие, биенээ хайрла" хэмээн онож хэлсэн Балбар найрагчийн  үг байн, байн бодогдох. Хүний амьдрал богино. Богинохон энэ амьдралд бие, биенийхээ сэтгэл рүү "ус цацаж", урж сэмлэхийн хэрэг юусан билээ. Бусдын сэтгэлийг сэмлэлээ гээд сайныг хэн үзэв. Дуугаа хадааж мэндэлчихээд, дуугүйхэн хорвоог орхиод оддог амьдралын жам хатууг сана. Ганц олдох амьдралдаа хэрэггүй үгийн зэвээр хэн нэгнийгээ бүү шархлуулцгаа, монголчууд минь.

Сэтгэлд мөнхөрсөн ижийгээ эгшиглүүлэн элгэн түмнээ "бүүвэйлж", Тэнгэрийн бүсгүйгээ дуулж, дуулим хорвоог аргадсан, Хайрын дээд ханиараа монгол түмнээ уяраасан ард түмний хүү Т.Дэлгэрмөрөндөө дэндүү хатуу хандаад байх шиг санагдахгүй байна уу, танд.

Тэнгэрт хальсан ханийнхаа булшин дээр тэрийн хэвтсэн зургийг нь шүүмжилж, түмний өмнө жүжиглэхээ боль хэмээн түүн рүү хатуу үг чулуудахын хэрэг юу байна. Хосоор амьдрах хүний хорвоод ханиа алдахын зовлон хамгийн хэцүү шүү дээ. Хүн, хүнээ хайрлахын ухаанд суралцаж, хүмүүнлэг хандлагыг нийгэмдээ тогтооцгооё л доо. Хагацаж шаналсан нэгнийгээ хатуу үгээр дайрахын оронд ханийнх нь төлөө, үрийнх нь төлөө нэг удаа ч болов мэддэг мэгзэм мааниа уншихад л хангалттай биш гэж үү. Хайрлаж амьдрахын утга учрын ухаарал л хамгийн дээд БОЛОВСРОЛ болдог гэдгийг үүгээр дамжуулан хэлэхийг хүслээ.

Төгсгөлийн оронд дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Ээж мод"-д очиж мөргөн залбирсан талаарх бичвэрийг хүргэе.

"Ээж модондоо очиж сэтгэлээ даатгалаа. Эрхгүй охин үр, бүсгүй хүн, ээжүүд бүхнийхээ төлөө залбирлаа. Ярихаас ч боломгүй, бодохоос ч ой гутам хүний үйлдэл сэтгэл урсаар. Дээшээ цацарсан энэ эх мод газрын хэвлийг үндсээрээ бүүвэйлэн байж таараа. Тэр бидний хүслийг лавтай сонсож буй, тийм болоод ч муу муухай бүхнийг даахгүй бас тогтоохгүй биз ээ бурхан минь. Гэвч миний хүсэл энэ ертөнцийн амар амгалан эх дэлхийн хүн ардын элэг бүтэн амь амьдралын төлөөх үнэнхүү сүсэг бишрэл билээ. 

Орших бие шаналалд автахуйд

Оршихуйн оршихуйг оршоон байдаг

Оршихуйн оршихуй оршоон байхаар

Ээдсэн амьдралын тэнүүлч ороолонгууд

Эцсийг нь дуустал бүлээцээд гардаг аа. Сэтгэл эрүүл оршихуйд бие түүнийгээ дагадаг нь хүний чанар биз ээ" ...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.11.104) 2017 оны 11 сарын 11

Setgetsiin uvchtun. Bi ch bas hani ijilee zaluudaa aldaad 10 jil bolj bna. Chi gantsaara hagatsal zovlon vzsenni bish biz de bitii ingej jvjigle chamd zohihgvi bna za.

0  |  0
i(27.123.214.124) 2017 оны 11 сарын 02

hogiin novsh

0  |  0
irgen(58.146.162.234) 2017 оны 10 сарын 19

Duu mini setegliin hattai baj ohinoo sain hun bolgoj usguhiintuluu buh zuilee ohin urdee zoriulj ohiniihoo tuluu amidarch yavaarai hunii muu muuhai helsen ugeer uuruudah ym bish harinch harinchin er hunii zorig tevcheer setegliin hanan zorigiig haruulj tokgoi deeguur setgel tenuun alhaj yavaarai chi chadna mundag zaluu shu chi chadna

0  |  0
Zochin(66.181.176.182) 2017 оны 10 сарын 19

Hunii setgeliin zovlongoor zugaa hiij heregtei hereggui ugeer hin bulah humuusd handahad ta nart hamaatai yu setgel bna uu ? Hen negneegee hagatsaj amidiin hagatsal amsaj uzsen uu Tsag zavaa dongosch hun buruutgahiin orond uridah ajil aa sain hii magadgui ta tsag zavtei hel am aa biluuden gertee suugch. h . Zugeer l 100 maslahgui amidraliin tuluu ur ee hania ulgiid zarim n horlol bolson met aashlah yum huurhii .Ene hun Mongoldoo hiisen buteesen zuiltei amidraliin hatuu davalgaand surj ybaa l er hun . Gehdee Mongol baharhal .Saihan ur hul alduulahgui

0  |  0
Jj(108.92.148.34) 2017 оны 10 сарын 18

Soliorchoo yudaa.Yag uhsen hun shig zuragaa avahuulaad teneg chin.Zalbirch baigaa yum bol ene chimeeguihen zalbiraad duugui amidraach.Hudlaa reclam n hetreed baihaar humuus durguitsej bna.Unen setgeliin yum buhen dotroosoo, chimeeguigen hirnee ,uneneesee baidag. Zurag bichleg bolood ireheeree show bolood yavchihdag.

0  |  0
Бvv vзэгд(139.5.218.172) 2017 оны 10 сарын 18

Энэ юу вэ бvv vзэгд

0  |  0
хүн(202.179.27.168) 2017 оны 10 сарын 18

Хүн алдаа гаргаж болно.Ухаарч амьдарвал болох нь тэр.Энэ хүнийг бүү гоочил. Зовлонгоор нь бүү тогло.

0  |  0
Zochin(139.5.219.90) 2017 оны 10 сарын 18

Haraad baihad orobdmoorch uym shig tulaad uzheer ongiroo sagsuil nohor bna lee zodoj zobooj baihaar amidad n ingeed hairlachihgul archaagui l zaluu shuu dee hunii muug uzeh gesengui unen n uymchin odoo buu uilj unj muu baidgiim gesen ohinoo l sain halamjil

0  |  0
hh(202.72.245.220) 2017 оны 10 сарын 18

дуучин гэхэд хэцүү юм билээ.зүгээр л сайн сайхныг хүсье дээ

0  |  0
М(103.57.92.110) 2017 оны 10 сарын 18

Энэ балайгийн шоу хэтэрлээ монгол хүнээс гарамгүй сонин сонин аяглах юм эр хүн үнэхээр л охиноо гэж бга бол насанд хүртэл хойд эхийн гар харуулалгүй шүдээ зуугаад тэвчээрэй бас нэг зөвөлгөө өгөхөд эрүүл мэнддээ маш сайн анхаарч байгаарай тэрнээс биш одоо тэр бурхан болсон хөөрхий бүсгүйд юу ч хэрэггүй амьдад нь л хайрлах хэрэгтэй ш дээ яасан ч орой ухаан ордог мулгуу вэ

0  |  0
Оогий(103.10.21.83) 2017 оны 10 сарын 18

Тиймээ хүн яаж амьдарч байсан нь чухал биш яаж амьдарч байгаа нь л чухал.Сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй.Энэ хатуурхаад байгаа хүмүүст эрт орой хэзээ нэгэн цагт хагацал ирнэ шүүдээ.Дүү минь сэтгэлийн хаттай амьдардаа.Зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгонодоо.

0  |  0
sae(103.206.193.66) 2017 оны 10 сарын 18

oodgui zaluu uchraas ingeed baigaa uym minii ohiun duug bas l yanz bur bolj l baisan uhaan orj baigaa bol chimeegui amidar ingeed bhr chamaig meddeg humuusiiin zevuu hureed baigaa uym

0  |  0
999(207.154.212.59) 2017 оны 10 сарын 18

olnii ug ortoi... oroitson ch uhaarch bui ni yamai daa...neg l khiimel sanagdaad bdag...amidad ni amjij khairla...

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 10 сарын 18

Хагацаж шаналсан нэгнийгээ хатуу үгээр дайрахын оронд ханийнх нь төлөө, үрийнх нь төлөө нэг удаа ч болов мэддэг мэгзэм мааниа уншихад л хангалттай биш гэж үү. Хайрлаж амьдрахын утга учрын ухаарал л .......

0  |  0
Top