Сондгой яваагүй “сонин” хүн буюу Сайд Б.Батзориг

2017 оны 10 сарын 19

 

Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайд нарыг Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Б.Батзоригийг онцолж байна.


 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Б.Батзориг. Сондгой сонсогдохгүй. Сондгой сонсогдохгүйн учир сондгой яваагүй гэдгийн баталгаа буй за. Түүний улстөрийн түүх энгийн эхлэлтэй. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан эрхэм юм. Энэ дүүргийг толгойлсон эрхмүүд төр түшилцдэг. Тухайлбал Э.Мөнх-Оргил эхний жишээ нь юм. Б.Батзориг уг нь зохион бүтээгч, эсгүүрчин мэргэжилтэй. Ажлын гараагаа Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар эхлүүлж, НИТХ-д Баянзүрхчүүдээ төлөөлсөн. 300 мянга хол давсан хүнтэй дүүрэг удирдана гэдэг амаргүй. Газар нутаг том, хүн ам олон тусмаа хэл ам, хардлага сэрдлэгэ дагуулдаг. Тийм ч учраас АН-ын зүгээс түүнийг гоочилж ирсэн. Өрсөлдөгчдөө дуртай хэн байх билээ. Гэвч даравч далдайж, булавч бултайна.

Тэр УИХ-ын гишүүн болсон. Удирдаж байсан дүүргийнхээ иргэдийн итгэлээр шүү. Түүнийг “Банхар” хөшөөг хэдэн тэрбум төгрөгөөр босгосон тухай хэвлэлээр шуугисан. Үнэндээ бол хотдоо дүүрэгтээ өнгө нэмэх гэсэн л санаа. Яг үнэндээ Чингэлтэй дүүргээс эхлээд бусад дүүрэгт тэрбумаар хэмжигдэх бүтээн байгуулалт байдаг ч түүнийг тоосон нь үгүй. Түүний мэргэжил удирдах салбартаа ойртож очно. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хүчтэй  байлгахад хүч, бөгөөд дэм өгөг гол Сайд нь Б.Батзориг.  Усан далайд гарцгүй Монголын хүн далайд гарцтай Хүнсний гүрэн болгоно гэсэн Хүрэлсүхийн найдварын нэг нь тэр  мөнөөс мөн.

Тэр одоо Төрийн түшээ. Баянзүрх дүүргийн 300 мянган иргэнийг төлөөлөхийн зэрэгцээ Монголчуудын хоногийн хоолтой, хоолгүй эсэхийг шийдвэрлэх их эрх болоод хатуу үүрэг түүнд оногдлоо. Атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Гаднаас гурил, улаанбуудай, төмс, хүнсний ногоогоо авахгүй байна гэдэг монголынхоо эдийн засагт оруулах том хувь нэмэр. Тэр орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа журмын нөхдийг удирдаж, дэмжиж оролцсон нь цөөнгүй. Хамт зүтгэж явсан нөхдийн хэлэх нь түүнийг нэг зангаараа гэх юм билээ. Хувьдаа түүнийг  хэн нэгэнд хэтэрхий итгэмтгий гэж бодох.

Агаарын бохирдолтой холбоотой асуудал Улаанбаатарчуудын сэдэв. Утаагүй зуухаар өрхүүдээ хангах нь байг гэхэд цөөн боловч айлд өгөхөөр төсөл хэрэгжүүлсэн юм. Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байх үед л дээ. Гэвч  төсөл хэрэгжүүлсэн хорооныхоо Засаг даргаас болж балрах дөхсөн гашуун сургамж. Дүүргийнхээ Засаг даргаас урвасан хорооны Засаг дарга асан Н.Энхбаярын  намын идэвхтэн гишүүн болсон тууж явна билээ. Тэр одоо  Төрийн сайд.

Түүний өмнө олон үүрэг, хариуцлага бий. Улаанбаатарыг бүсэлсэн малын халдварт шүлхий,  цэцэг өвчний тархалт. Эхний шалгуур. Гүн шалгуур ургац хураалтаас шалтгаалаад гурилаа хоёр хөршөөс авах вий гэсэн Сайдын болгоомжлол түүнд байх ёстой.

Энэ удаахь шалгуур: Малын мах экспортлох асуудал анхаарал татаж байгаа. Саяхан өмнөд хөршийн Эрээн хотод болсон үзэсгэлэн худалдаанд Монголын мах, махан бүтээгдэхүүний 17компани бүтээгдэхүүнээ хил давуулж  чадахгүй буцааж авчирсан. 20-иод хоног шүү. Энэ асуудалд эрхэм түшээгийн удирдаж эхэлсэн яамны нэр албан бусаар холбогдсон. МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран зохион байгуулсан гэх энэ арга хэмжээнд мах, махан  бүтээгдэхүүнээ илгээсэн компаниуд гааль дээр бүдэрсэн. Нийтдээ 260 мянган ам.доллар мөнгөөр 600 сая төгрөгийн хохирол компаниудад учирчээ. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуултын хариултыг шинэ сайд Б.Батзориг өгч таарна. Үйлдвэрлэгчид  түүний хамтрагч бөгөөд ард түмнийг аюулгүй хүнсээр хангах хөдөлгүүр. Энэ бүхэн нэгдээд Монгол Улсаа Хүнсний эх орон болгох зорилттой Ерөнхий сайдын бодлогын хөшүүрэг болох учиртай. Түүнд салбартаа Дэд сайдын албан тушаалыг хашсан туршлага бий. Одоо зүтгэл үлдсэн дээ.

Д.Доржоо

WWW.ZINDAA.MN


 

Холбоотой нийтлэл:

Шаглуулахыг мэддэггүй шатарчин буюу Г.Занданшатар

Цэцэн бууны хугархай буюу ЦЭНДИЙН НЯМДОРЖ 

Элэгдүүлдэггүй, элэг бүсдүүлдэггүй улстөрч буюу ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР 


Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damiran(103.26.193.18) 2017 оны 10 сарын 22

мөрийтэй тоглоомонд бол толгойгоо мэдүүлсэн хүндээ

0  |  0
Zochin (66.181.184.13) 2017 оны 10 сарын 19

Sergelen guai udej boloogui yumu?

0  |  0
Малын их эмч(122.201.24.61) 2017 оны 10 сарын 19

Мал эмнэлэг үржлийн газрыг малын эмчээо удирдуулаасай. Малын глц халдварт өвчинд нэрвэгдээд бна. Дээрээс нь цаг хүндэрвэл өвчин ч бүр гаарна шүү дээ

0  |  0
ККККК(66.181.160.114) 2017 оны 10 сарын 19

БЗД-ИЙН ЗД БАЙХДАА ХӨШӨӨ БАТЗОРИГ НЭРТЭЙ БОЛТЛОО ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ_. НОХОЙНЫ ХӨШӨӨ БАРИАД ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ БУУРЛАА ГЭЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР СОЛИОРЧ ЭЛИЙРЧ БАЙСАН ГАР ДАА. ЗАХИАЛГАТАЙ НИЙТЛЭЛ БАЙНА. ХУЛГАЙЧ НАРЫН БОХИР МӨНГИЙГ АВЧ ТЭДНИЙГ МАГТДАГ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ЯНХАНУУД

0  |  0
ЗОЧИН(202.70.34.98) 2017 оны 10 сарын 19

ХАРВААС ТӨРИЙН ХУЛГАЙЧ БАЙНА ДАА

0  |  0
nergui(130.211.254.201) 2017 оны 10 сарын 19

Заа тэгээд ажиллаад байж дээ

0  |  0
nergui(130.211.254.201) 2017 оны 10 сарын 19

Заа тэгээд ажиллаад байж дээ

0  |  0
Zochin(43.243.161.9) 2017 оны 10 сарын 19

Газар зарахаас оор ид шид байхгуй ээ энэ хунд

0  |  0
Монгол банхар(103.212.116.209) 2017 оны 10 сарын 19

Нохой таван хошуу малд багтахгүй эрхбиш тэрийг мэддэг гээд хаа-н сайд болгосон байлгүй дээ монголд хөшөө хэрэггүй

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
zocnin(202.180.218.100) 2017 оны 10 сарын 19

Jinhene nohoi nerendee taarsan gar daa.

0  |  0
Малын эмч нар(103.14.36.6) 2017 оны 10 сарын 19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг,үржлийн газрыг Малын эмчээр удирдуулж өгөх ажлаас ажлаа эхлээсэй гэж бид хүсэж байна.Удирдах хүн хөдөө орон нутагт ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн байгаасай.Тэгэхгүй бол одоо байгаа нь зоотехникч цаашаа явахгүй гэдэг нь өдрөөс өдөрт харагдаж байна даа.Малын гоц халдварт өвчин газар сайгүй гарлаа ҮҮнд анхаараасай

0  |  0
Зочин(103.9.90.53) 2017 оны 10 сарын 19

5 хошуу малд хөшөө босгоё ооо

0  |  0
Б(202.179.25.5) 2017 оны 10 сарын 19

Хичнээн сайхан ч хөшөө л битгий босгож үзээрэй дээ. Ард түмнээ бодох үүргээ л битгий умартаарай.

0  |  0
Hudlaa(112.72.12.71) 2017 оны 10 сарын 19

Bitii shaagaad baigaarai, tuneliin ariin 16-r bairnii nariig haasan barilga barih gazriig zarsan gazriin naimaachin biz dee chi muu. Odoo 300 gariu humuus hohirood suuj baina. Hogiin gazriin naimaachin.

0  |  0
zochin(202.179.27.73) 2017 оны 10 сарын 19

Өөрийгөө сайхан магтуулжээ. Дүүргийн өргөөг бариулсан байхаа. Хөгшчүүл болон хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүмүүс НЭГ ЦЭГийн үйлчилгээ рүү яаж ордог юм бол

0  |  0
ganaa(202.70.34.98) 2017 оны 10 сарын 19

manai Batzorig gishuun ajlaa meddeg bayanzurhchuddee setgel gargaj hamtran ajilladag tsoohon gishuudiin neg shuu

0  |  0
Иргэн(150.129.140.126) 2017 оны 10 сарын 19

Энэ БАТЗОРИГ ГЭХ БАЛАЙ ХХАА-н салбарыг ЖИНХЭНЭ БУСНИУЛЖ ӨГНӨ ДӨӨ .... ЯАНА ДАА... УДАХГҮЙ хөгжлийн 90 жил болох гэж байгаа...

0  |  0
Top