М.Билэгт: Газар зүйн зургийг 25000 масштабтай болгох шаардлагатай

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

УИХ-ын чуулганы хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт нэр дэвшигчид хандан үг хэллээ.

М.Билэгт “МАН УИХ-д 65 суудал авч олонх болсон үедээ Ж.Саулег дэд сайдаар оруулж ирсэн. Одоо Энэ Засгийн газарт Х.Баделхан гишүүнийг сайдаар оруулж ирж байгаад баяртай байна.

Төрөөс Барилгын дэд бүтцийг асуудлыг хийж өгөх ёстой. Олон улстай харьцуулахад Барилгын стандарт 10 гаруй жилээр хоцрогдсон байгаа. Тиймээс шинэ стандартыг гаргаж ирэх шаардлагатай байна. Аль эрт Зөвлөлт холбоот улсын үед 1939 – 1945 онд газар зүйн зургийг 100 мянган масштабтайгаар хийсэн  нь цэрэг дайны зориулалттайгаар хийгдсэн. Тиймээс одоо шинэчлэх шаардлагатай.

Монгол Улсын Засгийн газрын 2016 – 2020 оны мөрийн хөтөлбөрт 25 мянган масштабтай зургаар зурагжуулах асуудлыг тусгасан. Та энэ ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлээрэй” гэлээ.

Х.Баделхан “Газрын харилцааны тухай, Гадастрын тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Таны хэлж байгаа 25 000 мянган масштабтай болоход анхаарч ажиллана. Таны саналыг хүлээж авлаа” гэсэн юм. М.Билэгт гишүүн асуулт асууж дууссанаар гишүүд одоо нэр дэвшигчид хандан үг хэлж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hvvr(202.179.31.40) 2017 оны 10 сарын 19

En odoo chadvargvi medleggvi oyunii booliig baih yostoi gazar ni ilgeegeech yamar oortei ni ijil amitad ni songodog bna aaa.

0  |  0
Zochin(202.179.31.40) 2017 оны 10 сарын 19

Ene garig anduurtsiinmaa zailuulaach

0  |  0
зочин(103.26.193.83) 2017 оны 10 сарын 19

1:50000 зураг алгасаад шууд 1:25000 зураг гэнээ юу ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу

0  |  0
z(66.181.181.216) 2017 оны 10 сарын 19

ene avgai duugai suugaasai. yum uzuulehgui yumaa.

0  |  0
Aza(202.70.46.228) 2017 оны 10 сарын 19

Hugjliin helnii berhsheeltei ymuu haashaa ym

0  |  0
emma(43.228.129.229) 2017 оны 10 сарын 19

энэ нөхөр ярьж чадахгүй байж ярих их дуртай, тэр бүртээ хүний доог болж байгаагаа мэддэг болов уу.

0  |  0
zochin(202.9.41.68) 2017 оны 10 сарын 19

en hun yarij surah gej ih hurald suuj bgamu, zarim yarij helj bga zuiliig n oilgoh gej oyunaa mash ih chileeh yum da, yamar ch uyalda holbo bhgui, logik bhgui, medremj bhgui, setgehui bhgui, za er n yu ch bhgui zugeer l heden ugiin tsugluulga, arai ch de, oyunhorol uchigdur hunii yarih erhiig boon bitgi yari geed bsan, ene hund l heleh bj, zarim n hoshin shogoos iluu bn geed bsan shuu neere, ichdeg bol medehgui zuilee yarih hereggui bdgiimal da

0  |  0
Top