Америкт амиа алдсан иргэний ар гэрт ГХЯ-аас тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

АНУ-ын Мэрилэнд мужид өчигдөр америкийн иргэн хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурав нь нас барсан хэрэг гарсан. Тэдний дунд монгол иргэн байсан талаар бид мэдээлсэн. 

Мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон байна. Харин нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг мэдэгдлээ. Түүнчлэн Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх юм байна.

 

Л.Зул

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eochi(91.178.36.112) 2017 оны 10 сарын 20

Uu

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 19

tegne vii.tuslamj uzuuleed l asuudal shiidegdene gej arai bodoogui biz dee.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 19

lalariin aluurchin be.mongol huniig alj bolohgui shuu amerikchuudaa.

0  |  0
Muu umaa(118.217.88.46) 2017 оны 10 сарын 19

Eregtei hun shuu deee. Yagaad iim hariutslaggui um hiidiin bee???

0  |  0
Top