Хар тамхины худалдаа 35 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Мексикийн засаг захиргаа хар тамхи худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн хүч хаяж байгаа боловч амжилт олохгүй л байна. АНУ-ын Хар тамхитай тэмцэх үндэсний агентлагийн хийсэн судалгаагаар тус улсаас АНУ-д гаргасан хар тамхины хэмжээ 2015 оныхтой харьцуулахад 35 хувиар өссөн гэсэн судалгаа гарчээ. Энэ нь Мексикийн Засгийн газар хар тамхины тариалангуудыг устгаж байгаа ч Колумби зэрэг бусад улсаас орж ирж байгаа сувгуудыг хааж чадахгүй байгаатай холбоотой аж. Хар тамхины худалдаатай тэмцэх Олон улсын хорооноос гаргасан жилийн нэгдсэн тайланд энэ тухай дурдсан байна.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 20

yu geed gadnii muu medee bicheed baidag um be, bidend yamar hamaa bainaa

0  |  0
Top