Дасгал болгон нуруунд тохиромжтой биш

Амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, гэмтэл зэргээс болж хүний нуруу өвддөг болдог. Тэгвэл удаан суусны дараа нуруу чилдэг бол, хааяа нуруугаар тань өвдөж байвал доорх зүйлсийг анхаараарай. Хааяадаа л тэгдэг гэлгүйгээр цаг алдалгүй арга хэмжээ авах нь чухал юм.

-Нас ахих тусам яс сийрэгжиж, нуруугаар өвдөж эхэлдэг. Гэхдээ залуус ч гэсэн нуруу чилээд байна гээд оношлуулахад өвчний хожуу шатандаа орчихсон байх тохиолдол цөөнгүй гарч байгааг эмч нар хэлж байна.

-Хүзүүгээр хөшиж, нуруу чилэх шинж тэмдэг нэг сараас дээш хугацаанд илэрвэл эмчид яаралтай хандаарай.

-Өтгөн хатаж, шээс багасч байвал нуруутай холбоотой байж болно.

-Шалтгаангүйгээр халуурч, турж, үе мөч өвдөж байвал нуруугаа оношлуул.

-Нурууны суулттай гэж оношлогдсон бол та бариа засал хийлгээд зүгээр болчихно гэж бодож болохгүй. Энэ нь өвчинг нь л намдааж байгаа хэрэг.

-Нурууны дасгал болгон сайн гэж ойлгож болохгүй. Тохирохгүй дасгалаас болж өвчин сэдрэх эрсдэлтэй.

-Алхах үед нуруу өвдөж байвал аюултай шинж тэмдэг гэдгийг анхаар.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

huvisal [ 103.57.93.101 ]      |     10-р сарын 20 -нд, 07:06 минутанд

포ㅕㅗㅠㅗ