УИХ-ын дэд дарга болон зарим байнгын хороодын дарга нарыг шинээр томилно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

 Засгийн газрын  сайдуудыг УИХ-ын гишүүдээр бүрдүүлсэнтэй холбоотойгоор зарим Байнгын болон дэд хороодын дарга нар өөрчлөгдөнө. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар томилогдсонтой холбоотойгоор дэд даргын албан тушаалаа хүлээлгэн өгнө.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Батлан хамгаалахын сайдаар, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор дээрх гурван байнгын хорооны даргыг шинээр томилно.

Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тус тус томилогдсон тул тэдний оронд Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх юм. Байнгын хороодын дарга нарыг хоёр жилийн хугацаатай томилдог. Байнгын хороодын дарга нар томилогдоод нэг жил гаруй хугацаа өнгөрч буй юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top