Хятад 2019 онд жолоочгүй машин үйлдвэрлэж эхэлнэ

Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт шинэ технологиуд нээлтээ хийсээр байгаа билээ. Улмаар хүмүүсийн хийх ажил хэд дахин хөнгөлөгдөж байгаа. Тэгвэл Хятад Улс 2019 он гэхэд жолоочгүй машин худалдаанд гарах тухай мэдэгдээд байна. Тухайлбал, Хятадын автомашины үйлдвэрлэгч BAIC нь жолоочгүй сая гаруй авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг эхлүүлэх аж.

Одоогийн байдлаар дэлхийн автомашины зах зээл дээр цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч "Тесла" компани бүрэн автомат жолоодлоготой буюу жолоочгүй авто машин үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )