Орон сууцны ҮНЭ хэд байна вэ?

  Шинэ орон сууцны төсөл III улирлын тойм

2017 оны 9-р сарын 31-ний байдлаар нийт 87408 айлын орон сууцны 450 төсөл хэрэгжиж байгаагийн 365 төсөл нь 81203 айлын орон сууцны, 85 төсөл нь 6205 айлын амины орон сууцны төсөл байна. Зөвхөн орон сууцны төслийн тухайд авч үзэхэд, 87408 айлын орон сууцны 365 төслөөс 33566 айлын орон сууцны  219  төсөл нь захиалга авч байгаа бол, 37432 айлын орон сууцны  103 төслийн захиалга эхлээгүй, 10205  айлын орон сууцны 43 төсөл түр зогссон байна.


 


Орон сууцны үнэ ханш III
 улирлын байдлаар

Шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2017 оны 3-р улирлын байдлаар 2,067,8 мян.төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 1,7 хувиар өссөн үзүүлэлт юм.


       

 

 

 

 

 

 

 


 

 

Амины орон сууцны төсөл, үнэ ханш 3-р улирлын байдлаар

  • Энэ оны 3-р улирлын байдлаар амины орон сууцны 6205 айлын 85 төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс 1560 айлын 49 төсөл захиалга авч байгаа бол 3687 айлын 22 төслийн захиалга эхлээгүй, 958 айлын 14 төсөл түр зогссон байна.
  • Амины орон сууцны үнийн хувьд 2016 оны 3-р улирлаас 14,92 хувиар өсчээ.




 

Орон сууцны борлуулалт III  улирлын байдлаар

  •  Энэ оны 3-р улиралд шинэ орон сууцны борлуулалт 2016 оны 3-р улирлын борлуулалттай харьцуулахад  24,7 хувиар буурчээ. Харин хуучин орон сууцны борлуулалт өнгөрсөн оны 3-р улирлын борлуулалтаас 12,6 хувиар, хашаа байшингийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 55,7 хувиар өссөн байна.

Орон сууцны түрээсийн дундаж үнэ III улирлын  байдлаар

  • Орон сууцны түрээсийн үнийн хувьд, дотоодын иргэнд 1 өрөө байр түрээслүүлэх үнэ дунджаар 432,5 мянган төгрөг байгаа нь 2016 оны 3-р улирлаас 2,6 хувиар буурсан үзүүлэлт юм. 2 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 564,9 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 3,1 хувиар өссөн байна.
  • Харин 3 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 686,5 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас  3,3 хувиар, 4 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 870,8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 2,4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарч байна.

  Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

131313 [ 202.55.191.205 ]      |     10-р сарын 21 -нд, 18:20 минутанд

энэ бичсэн мал ” 9-Р САР 30 ХОНОГТОЙ ” гэдгийг мэддэгүй мал юм даа .. Мана энэ сэтгүүлч, сурвалчлагч, хөтлөгч гэх мэт хүмүүсийн энэ мэдлэг боловсрол, үгийн баялаг мөн ч дор орсон байна даа.....