Гэртээ хийж болох үсний маск

Өвлийн улирал болон хаврын улиралд хүний үс ширүүн салхи, шуурга, нарны хэт ягаан туяа, тоос, бохирдол зэргээс шалтгаалж ихээхэн гэмтэж хуурайшч тэжээл, амин дэмээр дутдаг байна. Тиймээс үсэнд хэрэгцээтэй амин дэм, тэжээлийг өгөхийн тулд дараах маскыг туршаад үзээрэй.

1. Өндөгний цагааныг ялгаж авна. Өндөгний цагаанд үсэнд тэжээл өгөх протейн, эрдэс бодис агуулагддаг ба үсийг өтгөн, урт болгох ач тустай. Хэрвээ таны үс их хэмжээгээр гэмтэж, салаалсан бол өндөгийг бүхлээр нь хэрэглэж бас болно. Өндөгний шар их хэмжээний уураг агуулдаг тул үсийг сэргээн тэтгэх болно.

2. Өндөгний цагаан дээр 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага оливын тосыг хийж сайтар хутгаж холино.

3. Ингээд хуурай үсэндээ уг маскыг түрхэж, хуйханд иллэг хийгээд 1 цаг орчим болсны дараа хүйтэн усаар зайлж, шампунь, ангижруулагчаар угаагаарай. Таны үс амь орсон мэт намирч, гялалзаж байгааг та мэдрэх болно. Уг маскыг 7 хоногт 1 удаа хийнэ.

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

 

 


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )