Залуус амиа алдсан 13 настай охины эрхийг хамгаалж жагслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

   Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө “Лантуун дохио” төрийн бус байгууллагийнхан боло сайн дурын залуучууд нэгдэж өчигдөр жагслаа. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс эхлэсэн жагсаал хэрэг гарсан “Очир” төвийн зочид буудлын үүдэнч очиж дуу хоолойгоо нэгтгэснээр өндөрлөсөн байна.   “Чимээгүй жагсаал” хийлээ.  

Жагсагчид  ар гэрийнхний зөвшөөрөлгүй задлан хийсэн, хэрэг гарсан Очир төвийн зочид буудалд хуулийн дагуу ямар торгууль, шийтгэл хүлээлгэснийг нийтэд ил мэдээлэх шаардах хуудсыг Баянзүрх дүүргийг Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргэж өгсөн байна. Мөн зочид буудлын бизнес эрхлэгчдэд тавих хяналт, шаардлагыг чангатгаж, шаардсан байна.

Энэ жагсаал нь дан ганц энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээс гадна олон эмэгтэйчүүд, бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж буйг сануулж, төрөөс дорвитой арга хэмжээ авахыг шаардаж буй юм.  “Лантуун дохио” төрийн бус байгууллагийнхан цаашид ч энэ асуудалд дуу хоолойгоо нийгэмд хүчтэй хүргэж, жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдэж байна.

 

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dnivra(202.55.180.2) 2017 оны 10 сарын 23

ene muucain gemt heregtnuudiig tsaazalbai taarnr

0  |  0
Top