17 хүн бүгд амь эрсэдсэн байж болзошгүй тухай харамсалтай мэдээ иржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон.

15:00 цагт ОБЕГ-аас нийт 7 иргэний цогцсыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олоод байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл 17 хүн бүгд харамсалтайгаар амь эрсэдсэн байж магадгүй гэх албан бус мэдээлэл ирээд байна. Одоогоор сураггүй болсон 17 хүний 10 уулчны цогцос олдоод байгаа аж. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас 18:00 цагт албан ёсны мэдээлэл хийхээр болжээ. 

 

С.Төгөлдөр

Top