Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” гэгээн хайрын үдэш болох нь

2017 оны 10 сарын 24

Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ. Уг цомгийн нэрээр нэрлэгдсэн анхны бие даасан тоглолтоо 11-р сарын 08-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглохоор болжээ. Үлэмж тансаг аялгууг , үнэнч ариухан хайрыг , үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top