Дуурийн наадмыг Монгол дуучин тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа дуурийн дуулаачдын нэг бол Ч.Бадрал билээ. Тэрээр саяхан ОХУ-д зохиогдсон Дэлхийн алдарт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын наймдугаар уралдааны тэргүүн байрыг хүртсэн байна.

ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг мөн магнайлж байв.

Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Бүх Оросын Гоцлол дуулаач нарын Шагналтуудын уралдаанд тэргүүн байр, Хөгжмийн нэрт зохиолч Римский Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын тэргүүн байранд тус тус шалгарч байжээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(103.26.195.251) 2017 оны 10 сарын 27

yasan saihan medee ve? iim saihan mundag humuus olon baigaasai. Ulam undur amjilt husye”

0  |  0
Onor(117.111.5.173) 2017 оны 10 сарын 26

Ymar shan medee ve ...buur setgel ogshchihloo...mundag avyastai duuchiddaa ulam ih amjilt husiiye

0  |  0
Ганаа(94.191.152.25) 2017 оны 10 сарын 25

Манай дуурийн дуучид ч сайн юм аа амжилт хүсье

0  |  0
Enkhsaikhan(124.158.126.5) 2017 оны 10 сарын 25

Duuchin duud amjilt . Oshoo mundag duulaarai. Baharhaj bna.

0  |  0
Болор(27.123.212.140) 2017 оны 10 сарын 25

Мундаг дуучин залуудаа амжилт хүсье!

0  |  0
Top