“Madness” хамтлаг Хятадын хотуудаар аялан тоглолтоо хийж эхэллээ

2017 оны 10 сарын 25

“Madness” хамтлагийн нэрийн хуудас болсон дуу бол яахын аргагүй “Хотын гудамж”. Уг дуу 1997 онд мэндэлсэн бөгөөд тэр цагаас хойш нийслэлчүүдийн дуулах, сонсох дуртай дууны нэг байсаар ирсэн. Тус хамтлаг 2013 онд 15 жилийн ойдоо зориулж “Madness 15 жил”нэртэй тоглолтоо хийж,  фенүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн. Үүнээс хойш 4 жилийн дараа уг хамтлаг Хятадын хотуудаар тойрон аялан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 23наас эхлэн ирэх сарын 3ныг хүртэл үргэлжлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top