Цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдэд ”зовлон”-гоо ойлгуулжээ

Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэгээс эцэг, эхчүүдийнхээ дунд багш нарын ажлыг хөнгөвчлөх, хүүхэдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэх зорилготой “Хишиг өдөр”-ийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Энэхүү ажилд нийтдээ 372 хүүхдийн эцэг, эхээс 100 гаруй ээж, аав гурван өдрийн турш багш, туслах багшийн үүрэг гүйцэтгэжээ.

 

 Мөн үеэр хүүхдийн сэтгэл зүйн мэргэшсэн зөвлөх Ш.Алтанцэцэг нэг бүлгээс 12 эцэг эхийн төлөөлөлд “Хүүхэд насыг хайрлаарай” сэдэвт лекц уншсан байна. “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэг нь Сагил сумын цэцэрлэгтэй  холбоотой ажилладаг аж. Энэ хүрээнд тус сумын цэцэрлэгээс 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн ирж “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон, хамтын ажиллагаагаа сайжруулсан байна.

 


Л.Ган

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )