Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоргийг хэлэлцэж эхлээд байна. Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хоригт тавих болсон үндэслэлээ 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэхэд гишүүдийн олонх “Хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзээд байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хориг тавих үндэслэлийн талаар тайлбар хийлээ.

З.Энхболд “Өмнөх үр дүнгүй зарж байсан зардлаа одоо бодож үзэх ёстой. Гэнэт гарах гэж байгаа зардлыг төсвөөр хэлэлцэх ёстой байдаг. Шинэ Засгийн газар байгуулагдах, яамд, агентлагын тоо нэмж хасагдах, бүтэц өөрчлөгдөхөд Төсвийн тодотголыг хийдэг. Түүнээс албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор тодотгол хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Ирэх онд Хүүхдийн мөнгөнд 140 тэрбум,  төрийн албан хаагчдад 55 тэрбум, аймгуудын өр төлбөрт 21 тэрбум, ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын нөхөн олговорт 12 тэрбум төгрөгийг олгох маягаар зарцуулах гэж байна. Яагаад нийтэд нь хориг тавьсан гэхээр 55 тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг төсвөөс тусад нь батласан зүйл байхгүй учраас бүхэлд нь хориг тавьсан” гэлээ.  

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN


Холбоотой мэдээлэл:

Х.Баттулга: Хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top