”Ган хоолойт” МУГЖ С.Ганзоригийн тоглолтод та бүхнийг урьж байна

2017 оны 11 сарын 09

Монголын ард түмэндээ "Ган хоолойт" хэмээн алдаршсан Нийслэлийн Улаанбаатар Чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзоригийн дөрөв дэх бие даасан тоглолтод та бүхнийг урья.

Алтан намар, Сүүн цагаан сэтгэл, Богд хан уул, Алтан шар зам, Ардын дуу шиг амраг минь хэмээх олон арван дуу нь сонсогчид, үзэгчдийн сэтгэлд гагнагдсан дуучин маань 2013 оноос хойш уран бүтээлийн тайлан тоглолт хийгээгүй бөгөөд 11-р сарын 18-нд шинэ уран бүтээлийн дээжсээ үзэгчид та бүхэндээ хүргэхээр боллоо.

Энэ удаагийн тоглолтод урилгаар Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын дуурийн нэрт дуучин А.Долгор, Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат, Монголын шилдэг хөгжимчин, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцохоос гадна Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн Улаанбаатар Чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Тоглолтын Ивээн тэтгэгчээр Үндэсний шилдэг бүтээн байгуулагч Алтай Констракшн ХХК, Өөдрөг Мөнгөлөг Алтай ХХК, Тайгам Алтай ХХК зэрэг урлагийг дэмжигчид оролцож, ерөнхий зохион байгуулагчаар Соёл, Урлагийн Маркетингийн "ТЭНГРИ АГЕНТЛАГ" ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.56.12.110) 2017 оны 11 сарын 09

Сайн дуучин шүү. Амжилт хүсье

0  |  0
Top