Т.Аюурсайхан : Элбэгдоржийг Баттулгаар солиод ямар ч өөрчлөлт гарахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ноос "Төрийн хямрал  ба улс төрийн намын шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр  зохион байгууллаа. Тус бага хуралд МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намаа төлөөлөн  илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Улс төрийн намууд үзэл баримтлал, хөтөлбөрөөрөө ялгарч байх ёстой. Үүний дагуу МАН намын үзэл баримтлалаа шинэчлэх зорилгоор найман зорилт тавьсан” гэлээ. Үүнд:

  • Хуйвалдаанаас татгалзаж, бүлэглэлүүдийг ил болгох. Бүлэглэлүүдийг ил болгоно гэдэг нь тэднийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр биш.
  • Намын даргыг дарга нар биш гишүүд дундаас сонгодог болох. Хэдэн хүн хөшигний цаана намын даргыг сонгож бие биедээ эрх шилжүүлж буй хэлбэрээр явах гарч ирсэн дарга нь намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгддөгүй. Намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө гэж байхгүй. Яагаад гэвэл намын гишүүд нийгмийн толь нь байдаг. Тэд бол сонгогчдын эс эс.
  • Мөн гишүүдээ шинэчлэн бүртгэж оролцоог нэмэгдүүлнэ.
  • Санхүүжилтийг ил тод болгох.  Санхүүжилт бүрхэг байснаар нам дагасан авлига гарч байна. Хандивыг далд бизнесийн эзэд өгдөг. Эргээд тэд улс төрд орох нөхцөл нь болдог.
  • Авилгад өртсөн гишүүддээ хариуцлага тооцож салж цэвэр нам болох. Ардын нам авлигачдаа хамгаалахгүй.
  • Оновчтой бүтэц зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоотой улс төрийн нам болгох. Өнөөдөр намын бүтэц хэтэрхий данхар болсон. Энэ нь төрийн данхар бүтэцтэй холбоотой.Хариуцлагын асуудал тунхаг төдий л явж ирсэн. Намын хяналтын байгууллагууд даргыг хамгаалсан тогтолцоо болж хувирсан.
  •   Боловсон хүчний бодлогод анхаарах гэсэн эдгээр найман зорилтоо танилцуулсан юм.

 


 

Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Намын дотоод шинэчлэлийг тунхаг төдий биш бодит үр дүнд хүргэх зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд хэрэгжүүлэх эзэнтэй, хариуцлага тооцох механизмтай явахгүй бол Элбэгдоржийг Баттулгаар солиод ямар ч нэмэр байхгүй. Өөрчлөлт гарахгүй. З.Энхболдыг М.Энхболдоор солиод ч өөрчлөлт гарахгүй. Үүнтэй адил ойлголт юм.  Засгийн газар солигдсон явдал нь өнгөрсөн хугацаанд ямар ч шийдэлгүй явж ирснийх. Энэ  бугшсан явдал  нь дээд цэгтээ хүрч хагарсных. Намуудын үндсэн үүрэг функц нь иргэний нийгэм болон төрийг холбох гүүр нь болох ёстой. Гэтэл иргэний нийгмээсээ тасраад далд бизнесийн бүлэглэлтэй холбогдож төрөөс сорж болох бүх зүйлийг далд бизнес рүү өгч байдаг тогтолцоотой байж болохгүй. Улс төрийн намууд шинэчлэгдэхийн тулд  юу болж бүтэхгүй байгаагаа ний нуугүй ярьж шинэчлэлээ эхлүүлэх нь зөв юм.

Өнөөдөр намуудад гарч буй сөрөг үзэгдэл бол хандив нэрээр  авлигыг хөгжүүлж ирсэн.  Үүнийг дагаж далд бизнесийн нөлөөлөл нь намыг хувийн эзэмшил мэт ашигладаг болсон. Бүлэглэл дамжсан улс төрчид бий болсноор боловсон хүчний бодлого алдагдаж байна. Дарга дагасан тойрон хүрээлэгчид, цүнх баригчид хариуцлагатай албанд очиж төрийн албыг хямруулж байна. Улс төрийн намууд төрийн эрхийг авахдаа өмнөх алдаа дутагдлаа улс төржүүлсэн мэт ярьдаг ч  шийдэл гаргалгааг орхигдуулдаг. Нэг хүнийг тахин шүтэх явдал улс төрийн намуудад газар авч байна. Аль ч намд адилхан. Ах, дүү, гэр бүл болсон тогтолцоо. Үүнээс салах цаг нь болсон. Албан тушаал наймаалцах асуудал нам бүрт бий. Олны анхаарлыг татаж буй 60 тэрбумын асуудал улс төрийн бүх намуудад бий. Намдаа хандив нэрээр авлига өгч үүнийхээ шанд төрийн өндөр албан тушаалд очдог явдал. Үүнийг зөвхөн МАН-ын асуудал гэж яривал бид үүнээс үр дүн харахгүй. . Ерөнхийлөгч болохын тулд мөн  л адил намдаа хандив өгч байна. Энэ өнөөх 60 тэрбумын нэг хэлбэр” гэсэн юм.

Ш.Адъяамаа

 


Холбоотой мэдээлэл:


 


Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.186.50) 2017 оны 11 сарын 10

Zi enhboldiig zailuul

0  |  0
Баатар(202.9.40.234) 2017 оны 11 сарын 10

Шантааж хийж албан тушаал авсаар байгаад амташчихсан Аюурсайхан Нямдорж мэтийн луйварчингууд төрд байгаа учраас монгол улс өөдлөхгүйн

0  |  0
Zochin(66.181.180.11) 2017 оны 11 сарын 10

Erdenebat iig Khurelsukheer soliod yamar uurchlult garsiin? Byten jil sandal shireeniinkheruul hiisen uur yuch khiisenguidee ta nar

0  |  0
Zochin(66.181.176.237) 2017 оны 11 сарын 09

Tegeed hujaa Mie Enhboldoor solison bol husel chini bielej Mongol maani Hyatadinh boloh baisan uu neg ih shudarga tsarailsan dur isgegch omhii huren gesen imijdee taarsan shaldan bandi chi Mongolchuudiin MONGOL YALNA uzel ruu us tsatsaad bai

0  |  0
gogo(66.181.180.161) 2017 оны 11 сарын 09

battulga elbegee hoer nuutsaar yariltsaj tohirson gehleer chin

0  |  0
zochin(182.172.116.74) 2017 оны 11 сарын 09

za odoo bolildoo hudalaa negiigee muulaal ingsen tegsen iim bj bolohgui ntr gj daisagnaltsaj bh shaardlag yu bn yarihaa boliol ene uls toroo tsegtslehgui bol hul tolgoin oldohgui yu l bolood bndaa esvel ard irgedee bugd bostsgoo 76 gishuudiig ogtsruulj yorinhiilogchiin zasaglaltai bolgyooo

0  |  0
kkkkkkk(185.39.141.22) 2017 оны 11 сарын 09

dainii hajuugaar dajin .gej ..1 bol . orontood . nuguu bol . 5 haltar tugrugund huurtaj . gatsaad . ene amitan ch .oligtoi . dagz bish bololtoidogoo

0  |  0
Иргэн(27.123.214.122) 2017 оны 11 сарын 09

Энэ аюурсайхан гэж юуч хийхгүй бантан хутгаадл явах юмдаа.ийм сэтгэцын өвчтэй хүмүүсл төрыг самрах юмдаа.босоо ганбаатарын өрөөсөн дугуй.2.р ээлж болж мөнгө идэх гэж янз бүрээрл бантан хутгаж ба.шүү.

0  |  0
хуучин цэрэг(122.201.22.26) 2017 оны 11 сарын 09

Төр хямарсан гэнэ үү?... МАН-ын хямрал-дампуурал нь төрийг хямруулаад байгаа юм биш үү?...Энд нэг их эрдэм ухаан, шинжилгээ судалгааны сүржин нэр өгч хуралдах нь инээдтэй харагдаж байна. ХУЙВАЛДААНЫ/60-н тэр бумын/ ЗГ-аа ”Мэргэжлийн ЗГ”, ЭВСЛИЙН/МАН-ын/ ЗГ-аа ”Ардын ЗГ” гэж нэрлэхээр л шинжлэх ухааны үндэстэй шийдвэр болчихдог юм биш бол... Т. Аюурсайхан заримдаа шударга үг хэлчихдэг ч тэр нь ”ШУДАРГА ЁСНЫ ДЭМИЙРЭЛ”” байсан бололтой. Энэ хурал дээр жинхэнэ өөрийгөө нүцгэлчих шиг боллоо доо. Хүнд өвчтөнүүдийн хурал болжээ дээ...

0  |  0
Zochin(88.130.50.36) 2017 оны 11 сарын 09

Battulgyg M. Enkhboldyg gargahgui gesende demjsen, Hurelsuh ene 2 bolovsrol juutain jum juman deer haragdaad, neg l dutuu dulimag bgaad bn

0  |  0
иргэн(211.228.134.67) 2017 оны 11 сарын 09

Т.Аюурсайхан гишvvнийг 100% дэмжиж байнаа дэмжихч болноо цаашид

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 11 сарын 09

Оорчлолт гарсийшдээ буур дордсоншдээ

0  |  0
toodoo(103.57.94.27) 2017 оны 11 сарын 09

Ovoo gej bodoj bsan chin uagaa yariad bgaa teneg be?, Elvegdorjtoi haritsuulahgui shuu, urvagch nohor uu ugui ua, Hurelsuhiig bas l eronhiilogchid dem bolood yavchih baih gesen bas bish uamaa, eh ornoo gesen hun bna uu? idej uuh sonirholgui aan

0  |  0
Иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 09

ЭНЭ АЮУРСАЙХАН ГЭГЧ ЧИНЬ ”ХИРИСТЫН НОМЛОГЧ” БАЙСАН БИЗ ДЭЭ... ХООСОН НОМЛОГЧ... ЦААШ ХОЛ ЯВАХГҮЙ НЬ ”ЭЛБЭГДОРЖ”-ийг дэмжээд байгаагаас л оылгомжтой байгаа биз дээ...

0  |  0
бат (183.177.98.226) 2017 оны 11 сарын 09

их хурлын гишүүдийг солиод өөрчлөлт гарсан уу?

0  |  0
СЭР(124.158.124.142) 2017 оны 11 сарын 09

ЭНЭ АУЮУРСАЙХАН ГЭГЧ ШАНТААЖЧИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР Х.БАТТУЛГЫГ ОФФШЁРТ ДАНСТАЙ ГЭЭД БААХАН ЯРЬСАН. ТҮҮНИЙГЭЭ ОДОО БХТХЛ. АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА.

0  |  0
З*_(103.57.95.252) 2017 оны 11 сарын 09

Шударга гишуун Элбэгдоржийг дэмжээд байгаа юм уу даа

0  |  0
Top