Д.Сэржмядаг охин алга болоод 10 хоноод байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

 Хичээлдээ явахаар гарсан Д.Сэржмядаг охин олдолгүй 10 хоноод байна. Замын-Үүд сумын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядагийг хайх эрлийн ажлыг цагдаагийнхан шуурхай эхлүүлсэн.  Эрлийн ажлыг улс орон даяар зохион байгуулж, 500 гаруй хүнтэй баг 70 гаруй тээврийн хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба ямар нэгэн сураг дуулдаагүй. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг олгохоо амлаад байгаа юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top