“Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнөө ба ирээдүй” онол практикийн хурал боллоо

2017 оны 11 сарын 16

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зохион байгуулсан  “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнөө ба ирээдүй” онол практикийн хурал 2017 оны 11-р сарын 14-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болж өндөрлөлөө.

Хуралд 33 хамгаалалтын захиргаа,  Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн төлөөлөл, мөн Ирвэс хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон байгаль орчны салбарын эрдэмтэн, докторууд оролцсон юм.

Хурлаар байгаль орчны тэнцвэрийг хангахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамарсан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэх, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг шинэчлэх, сүлжээг өргөтгөх зэрэг асуудлыг хэлэлцсэн болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗРЧИН(27.123.214.95) 2017 оны 11 сарын 16

БАЙГАЛ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАЙРЛААД ТЭМЦЭЭД ЯВДАГ ЖИРИЙН ИРГЭД ОЛОН БАЙНА. ГЭВЧ ЗАРИМ НЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА.ТҮҮНИЙ ДАРГА НАР ЗООСНЫ НҮХЭЭР Л ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЯВУУЛЖ ӨӨРСДӨӨ ХӨЛЖИЖ АЛТНЫ КОМПАНИУДААС МӨНГӨ ТАТАЖ ДАРАМТЛАХ. МАШИН УНААТАЙ БОЛОХ ГЭХ МЭТ ЯВДАЛ ГАЗАР АВСАН ШҮҮ. ЯГ ҮНЭНЧ ХҮН МАШ ХОВОР .ШҮҮ. ЛХАГВАСҮМБЭРЭЛ МЭТ ЗАЛУУС Л ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАХ ХӨ. АЛТ НЭРЭЭР ОЙ МОД МАШ ИХ СҮЙТГЭЖ БАЫНА. АН АМЬТАДЫГ Ч АГНАЖ ХООЛ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ. БАЙГАЛ ХАМГААЛАГЧ НАРАА ЗАСАГ ДАРГА НАРААС АНГИД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ХӨ.

0  |  0

Top