Гадаадын иргэдийн бүртгэл, зөвшөөрлийн талаар танилцуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

 Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Д.Мөрөн Нидерландын  Амстердам хотноо тус улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцах айлчлалд оролцжээ.  Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нарын албаны хүмүүс оролцсон байна. 

Төлөөлөгчдийг Нидерландын Хууль зүй, аюулгүй байдлын яамны цагаачлал, харьяатын албаны асуудал эрхэлсэн газрын дарга Ж.Робберсе тэргүүтэй төлөөлөгчидхүлээн авч, ажил хэргийн уулзалт хийжээ. Мөн үеэр Монгол Улсын шилжилт хөдөлгөөний бодлого, Гадаадын иргэний эрх зүйн тухай хуулийн хэрэгжилт, гадаадын иргэдийн бүртгэл, зөвшөөрлийн талаар Гадаад иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top