Монгол, Нидерландын консулын зөвлөлдөх уулзалт болов

2017 оны 11 сарын 17

 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт Гааг хотноо 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болов.

Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Элчин сайд О.Оч болон албаны бусад хүмүүс, нидерландын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Жан Виллем Беаужеан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд талууд уулзалтын үеэр харилцан мэдээлэл солилцож, хоёр талын консулын харилцааг хөгжүүлэх, хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар талаар санал солилцов.

Энэ удаагийн уулзалт нь Монгол, Нидерландын ГХЯ хооронд консулын асуудлаар анх удаа тусгайлан зөвлөлдсөн уулзалт болсноороо онцлог байсан бөгөөд цаашид консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцсон болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buu og(103.212.118.116) 2017 оны 11 сарын 16

darshilsan mah oruul

0  |  0
111(202.180.220.35) 2017 оны 11 сарын 16

Энэ одоо юун хамааралгүй зураг вэ

0  |  0
Top