Хүний эрхийн сургалтад 12575 хүнийг хамруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст эцэг, эхчүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсээс тавдугаар  сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад"Хүүхдийн эрх-хамгаалал” сэдвээр сургалт явууллаа. 2017 оны 10, 11 дүгээр саруудад "Хорих байгууллага дахь хүний эрх зарим асуудал” сэдвээр Хорих 407 дүгээрр ангийн алба хаагчдад, "Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчдыг сургалтад хамруулсан байна.

 Мөн "Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр"Кевико”ХХК-ийн ажилтнуудад, "Бичил уурхай дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын Эрэн хайх аврах салбар, бүлгийн дарга нарт сургалт зохион байгуулаад байна.  2017 он гарсаар 12575 хүнд 285 удаа 476 цагийн сургалт явуулжээ.  

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top