Эрдэмтэн Д.Батсүрэнгийн нээлт дэлхийд данслагдав

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор профессор Д.Батсүрэнгийн “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлд Засгийн газар шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг олгосон билээ. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон судалж эхэлжээ. Тэрбээр 40 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил эрхэлж, Монгол орны 50 шахам зүйл эмийн ургамлын химийн нэгдлийг судлан, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсон юм. Ингэснээр урьд өмнө шинжлэх ухаанд нээж байгаагүй 37 нэгдлийг олж тогтоосон байна. Мөн дагуурын хүж өвс нэртэй ургамлаас 22 бодисыг цэвэр ялгаж, долоон бодисыг шинээр нээснээр байгалийн нэгдлийн химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ishshsh(103.26.194.154) 2017 оны 11 сарын 20

hudlaa shaaj oghima. hort havdriig emchillee yu. Hoid solongos shig shaadg bolj de mongolchud. Nobelin shagnal avbal itgeye

0  |  0
Zochin(103.212.117.226) 2017 оны 11 сарын 19

Tur ni ene erdemtnee undruur vneleesei ?

0  |  0
guugl(139.5.217.172) 2017 оны 11 сарын 18

HUVISALIIN ONOL BUH SHINJLEH UHAAND HEREG BOLJ BNA BIZNEST HURTEL

0  |  0
amjilt (139.5.217.172) 2017 оны 11 сарын 18

DARVINII AVYAS BAINA

0  |  0
Nyamdulam(122.201.21.193) 2017 оны 11 сарын 17

Aguu erdemten yumaa

0  |  0
зочин(59.153.113.45) 2017 оны 11 сарын 17

Дэлхийн 150 оронд хэн яаж судалж байгааг арай тодруулах боломж байхгүй юу? Дэлхийд данслагдана гэж яахыг хэлдэг юм бэ? энд бичсэнээс ойлгож чадсангүй.

0  |  0
Top