Зураачийн торгон мэдрэмжээс бүтсэн ТӨГС ГОО ҮЗЭСГЭЛЭН

Японы реалист зураач Осаму Оби /Osamu Obi/ энэ оны 11 дүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд Хоки Музейд өөрийн бүтээлүүдээ үзүүлэхээр болсон байна. Тус музей нь 2010 онд Японы Чиба мужийн Мидори-ку хотод нээгдсэн, реалист уран зурагт зориулсан анхны музей юм. Уран зураг сонирхогч хэн бүхэн зочилбол Японы уран бүтээлчдийн олон гайхашигтай бүтээлийг үзэх боломжтой аж.

Осаму Обигийн тухай товч мэдээлэл:

Тэрбээр 1965 онд Япон улсын Канагавага хотод төржээ.

1988 онд Мусашиногийн Урлагийн Их Сургуулийн Тосон будгийн ангийг төгсөж, 1990 онд тус сургуульдаа магистрийн зэрэг хамгаалсан байна. Өдгөө "Мушашино" урлагийн их сургуульд багшилдаг аж.

Зураачийн амжилтын тухай цөөн үгээр:

1991 онд Токиогийн төв музейд "Grand Prize Paintings"  уран зургийн үзэсгэлэнгээс Гранпри шагнал хүртсэн байна. Үүнээс хойш тэрбээр есөн том хэмжээний үзэсгэлэнд оролцож, 1999, 2007 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

Ингээд Осаму Оби зураачийн нэгэн бүтээл төрөх процессийг харуулсан фотог хүргэе.

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

kk [ 150.129.143.60 ]      |     11-р сарын 18 -нд, 14:13 минутанд

Wow amid yum shig