УБТЗ 441 хүнийг байнгын ажлын байртай болгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн А-451 дүгээр тушаалаар замын хэмжээнд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан 441 хүнийг орон тооны үндсэн ажилтнаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болжээ. Ингэснээр 441 хүний ажлын байр баталгаажиж, УБТЗ-ын орон тооны үндсэн ажилтнуудын адил сарын үр дүнгийн шагналт цалин, жилийн эцсийн үр дүнгийн шагнал авах юм. УБТЗ-ын удирдлага ийнхүү  441 хүнийг байнгын ажлын байраар хангаж, амьдралын баталгааг нь хангахад чиглэсэн чухал шийдвэр гаргааад байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мгл(202.72.245.122) 2017 оны 11 сарын 21

Хорлож байна даа

0  |  0
china(103.212.118.33) 2017 оны 11 сарын 20

TOGSOGCHID ORUULJ TETGEVERIIN NAS N BOLCHOOD AJILDAGIIG HUULIAR HAL

0  |  0
Top