Нэг айлын гурван хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

Итгэхэд бэрх ч ийм хэрэг үнэхээр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг, Содон хорооллын хойд талын гэр хороололд гал гарч, гурван хүүхэд нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-3 тоотод оршин суух иргэн Э-ийн таван ханатай гэр нь шатаж 5-12 насны гурван хүүхэд нь гарч чадалгүй нас барсан байна.

Галын дуудлага тухайн өдрийн 14.15 цагт Онцгой байдлын шуурхай утсанд ирж,  дуудлагаар гал унтраах 26 дугаар ангийнхан ажиллажээ. Гал сөнөөгчид очиход гэр бүрэн шатсан байсан бөгөөд галд нэг айлын гурван хүүхэд өртөж амиа алдсан байжээ. Гал юунаас гарсан, талийгаачид нь гаднаасаа цоожтой байсан уу зэргийг тогтоохоор хэргийг тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй юм байна. Энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь мэдээллэх болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2017 оны 11 сарын 20

songino hairhan duureg galiin tahilga tahiulmaar ym nodnin biluu bas gerteegee shataj baisan sanagdaad baihiin

0  |  0
зочин(103.212.117.35) 2017 оны 11 сарын 20

харамсалтай хэрэг болжээ эцэг эхчүүд минь нялх үрсээнүдний цөцгий шиг хайрлахгүй бол энэ мэтчилэн харамсалтай хэрэг гарсаар байх юум бна тэнэг эрчүүд нь бас хүчирхийлэнэ болгоомжтой байгаарай ард түмэн минь

0  |  0
Zochin(103.20.152.50) 2017 оны 11 сарын 20

Huuhduudee shataagaad bgaa eej aawuudiig shorond hataamaar yum huuli gargamaar yum

0  |  0
зочин(122.201.26.172) 2017 оны 11 сарын 20

эээээ, ээж аавуудад бяцхан үрсдээ жаахан илүү анхаарал тавьл даа. Ямар харамсмаар, халагламаар юм вэдээ.

0  |  0
Top