Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргад нэр дэвшигчийн төлөө саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

 МАН-ын ээлжит их хурал үргэлжилж байна. Хаалттай хуралдаж буй өнөөдрийн хуралдааны гол асуудал болох МАН-ын даргыг сонгох санал хураалтын ажил эхэллээ. МАН-ын даргад өрсөлдөхөөр У.Хүрэлсүх, Д.Хаянхярва Н.Дэмбэрэл нар мэдэгдээд байсан. Харин танхимаас Ж.Мөнхбатын нэр нэмэгджээ. Хуралдааны явцад Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татсанаар У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын дунд өрсөлдөөн өрнөж байна. МАН-ын даргын сонгууль өрөслдөж буй эрхмүүдийн нэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж саяхан өөрийн саналын хуудсыг бөглөж, саналын хайрцагт хийлээ.

З.Говь

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top