”Архивын баримтын ашиглалт” сэдэвт сургалт боллоо

2017 оны 11 сарын 22

 

Монгол улсад орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга нарын баталсан төлөвлөгөөний дагуу ЦЕГ-ын Төв архиваас төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн архив бичиг хэргийн ажилтнуудын дунд “Архивын баримтын ашиглалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Архивын ерөнхий газраас томилогдсон багш нар явуулж, архивын байгууллагын өмнө тавигдсан зорилтууд, архивын баримтын ашиглалтын талаар сонирхолтой мэдээллүүдийг өгч, тодорхой сэдвүүдээр Төв архивын материаллаг баазыг түшиглэн үзүүлэх хичээлүүдийг зааж, суралцагч нарын сонирхсон асуултанд хариулсан юм. Сургалтын төгсгөлд суралцагч нарт сертификат олголоо.

Image may contain: 9 people, people sitting and indoor

Image may contain: 23 people, people smiling, people sitting, people standing and indoor

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top