Оффшор бүсээс хөрөнгө эргүүлэн татах боломжуудын талаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

  “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сургалт- хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газрын урилгаар доктор Николас Женакопоулус, профессор Никос Пассас нар хүрэлцэн иржээ. АТГ, ҮАБЗ, Шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл, ЦЕГ, ТЕГ, Иргэний нийгмийн төлөөлөлд лекц уншиж, байгаа юм. Эдгээр хүмүүс оффшор дахь Монголын мөнгийг буцааж оруулж ирэхэд бодитой туслалцаа үзүүлж байгаа юм.

ЕТГ-ын дарга З.Энхболд сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Оффшор дахь хөрөнгийг оруулж ирэхэд дээрх байгууллагуудыг чадавхижуулах, авлига, оффшортой тэмцэх Олон улсын сүлжээтэй холбогдож олон нийтийн дэмжлэг авахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар бодитой туслалцаа үзүүлж байгаа бөгөөд үр дүнг шахаж шаардаж ажиллах болно" гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд мөнгөө хадгалж буй иргэд, аж ахуй нэгжид хандан монголдоо оруулж ирэхийг уриалсан. Энэ уриалгийг дэмжиж нэг иргэн оффшор бүсээс хөрөнгөө татсан юм. 


Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top